YouVersion-д Библийн аппуудын багц байдгийг та мэдэж байсан уу? Балчир хүүхдүүдээс авахуулаад өсвөр үеийнхэн, томчууд гээд бүгд Бурханы Үгтэй өөр өөрөөр харилцдаг. Тийм учраас бид өөр өөр насныханд болон бүс нутгийн хүмүүст зориулсан аппуудыг үүсгэсэн.
Аль Библийн апп танд хамгийн тохиромжтойг олж мэдээрэй!
Танилцуулж байна: Bible Loop
Bible Loop нь манай аппуудын багцын хамгийн шинэ гишүүн юм! Өсвөр үеийнхэнд зориулан бүтээсэн Bible Loop нь Судраас цээжилж, санахад тусалдаг сонирхолтой дасгалууд, харилцах үйлдлүүд болон тоглоомуудыг санал болгодог. Хэрэв та өсвөр үеийн хүн бол, эсвэл танай эргэн тойронд тийм хүүхэд байгаа бол та үүнийг бүү алдаарай.
Хүүхдийн Библи Апп
Энэ апп нь таны амьдралд байгаа бага насны хүүхдүүдэд зориулагдсан. Bible App for Kids-д хүүхдүүд Бурхан болон Түүний Үгэнд хайртай болоход тусалдаг гүн сэтгэгдэл төрүүлэх Библийн үлгэрүүд, харилцаа тоглоомуудыг олж мэдэх болно.
Библи Апп
Дэлхийд хамгийн их татагдсан #1 Библийн апптай танилцаарай! 3,500 гаруй орчуулга, 2,300 хэл, мянга мянган Библийн Төлөвлөгөөнөөс сонгон ашиглах боломжтой болсноор Бурханы Үгэнд өөрт тохирсон арга замаар цаг зарцуулах нь хэзээ ч байгаагүйгээр хялбар боллоо.
Библи Апп Лайт
Bible App Lite нь танд Бурханы Үгийг интернетгүйгээр, хаана ч, хэзээ ч мэдрэх боломжийг олгоно. Энэ апп нь тодорхой бүс нутгуудад л боломжтой.
Эдгээр аппуудын аль нэгийг татан авч 30 хоногийн сорилын хэсэг бол! Мөн 11-р сарын 1-нээс эхлэн Библийн апптай 30 хоног дараалан харилцаж, Дэлхийн Библийн сарын онцгой тэмдгийг хүртээрэй.
Энэ нийтлэлийг дараах хэлээр үзэх боломжтой:

