Би бол ертөнцийн гэрэл мөн

Би бол ертөнцийн гэрэл мөн

Тэгээд Есүс тэдэнд дахин —Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав.


ИОХАН 8:12

Харанхуйд алхаж яваа хүмүүс агуу их гэрлийг үзнэ. Харанхуй газарт амьдарч байгаа хүмүүс дээр гэрэл тусна.


ИСАИА 9:2

ЭЗЭН бол миний гэрэл болон миний аврал юм. Хэнээс би эмээх юм бэ? ЭЗЭН бол миний амийн хамгаалалт юм. Хэнээс би айх юм бэ?


ДУУЛАЛ 27:1

Яагаад гэвэл “Харанхуйгаас гэрэл гэрэлтэг” гэж айлдсан Бурхан бол Христийн нүүрэн дэх Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн мөн.


2 КОРИНТ 4:6

Хэрэв Христ та нарын дотор байгаа бол, нүглээс болж бие нь үхмэл хэдий ч, зөвт байдлын улмаас сүнс нь амьд байна. Мөн үхэгсдээс Есүсийг амилуулсан Нэгэний Сүнс та нарын дотор оршвоос, Христ Есүсийг үхэгсдээс амилуулсан Тэр та нарын дотор оршдог Өөрийн Сүнсээр дамжуулан үхлийн биест чинь амь өгнө.


РОМ 8:10-11

Учир нь та нар урьд нь харанхуй байсан. Харин одоо та нар Эзэн дотор гэрэл ажээ. Гэрлийн хүүхдүүд шиг яв.


ЕФЕС 5:8

Харин Тэр Өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал, бид бие биетэйгээ нөхөрлөж, Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ. Хэрэв бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн алга. Хэрэв бид нүглээ хүлээн зөвшөөрвөл Тэрээр итгэмжит, зөвт бөгөөд бидний нүглийг уучилж, бүх л зөвт бус байдлаас биднийг цэвэрлэнэ.


1 ИОХАН 1:7-9

Та нар бол дэлхийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна. Хүмүүс дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй, харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ. Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.


МАТАЙ 5:14-16

Гэрэл харанхуйг гийгүүлэхэд, харанхуй түүнийг дийлсэнгүй.


ИОХАН 1:5

Лук ба Үйлс номоор хийх аялал

BibleProject дүрс

Бүх итгэгчид зүрх сэтгэл, оюун санаагаараа нэгдсэн байв… Элч нар Эзэн Есүсийг дахин амилсныг эрчтэйгээр гэрчилсэн бөгөөд Бурханы агуу ивээл бүгдийн дээр байсан юм.

ҮЙЛС 4:32-33

Бүхэл Библийн турш Есүс ба Сүм хэрхэн холбогдож буй тухай

Та Шинэ Гэрээг сайн мэдэхгүй байсан ч гэсэн Матай, Марк, Лук, Иохан (Сайн мэдээний 4 ном) номуудад Есүсийн амьдралын түүхийг шавь нарынх нь үүднээс өгүүлдэг гэдгийг мэдэх байх. Лук номын зохиогч Үйлс номыг мөн бичиж, тэдгээрийг нэг үргэлжилсэн түүхэн бүтэцтэй бичжээ. Лук ном нь Есүсийн амьдрал, үйлчлэлийг харуулдаг бөгөөд дараа нь Үйлс ном дээр анхны Чуулган үүсч буй үе рүү шууд урсан ордог.

Өнөөдөр YouVersion ба BibleProject-ийн онцгой хамтын ажиллагааны хүрээнд бидний нийтэлж буй Лук ба Үйлс номоор хийх аялал шинэ видео чимээгүй цаг нь эдгээр номуудыг хамтад нь сурах боломжийг олгож байгаа юм. Библийн Төлөвлөгөөний турш BibleProject-ийн богино өгүүллэгийн видеонууд нь Есүсийн амьдрал ба сургаалууд Аврагчийн тухай Хуучин Гэрээний зөгнөлийг хэрхэн биелүүлж байгааг илтгэж өгдөг бөгөөд эцэст нь бүх Библийн ерөнхий түүхийг нэгтгэдэг.

Тэр ч байтугай, Лук ба Үйлс номоор хийх аялал нь 20 гаруй хэл дээр боломжтой ба та даян дэлхийн бусад бүх хүнтэй хамтдаа уншиж болно. Доорх Лук ба Үйлс номоор хийх аялал ыг эхлүүлээд, BibleProject болон YouVersion-ийн энэхүү сонирхолтой шинэ төлөвлөгөөний талаар бүх найзууддаа дамжуулаарай!

Төлөвлөгөөг эхлүүлэх

Түгээмэл Библийн эшлэлүүд – Гуравдугаар сар 2021 – Миний нэрээр дуудагдсан миний хүмүүс …

Учир нь Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн.


2 ТИМОТ 1:7

Хэрэв Би бороо оруулахгүйгээр тэнгэрийг хааж, эсвэл энэ газрыг хоосруулахыг Би царцаануудад тушааж, эсвэл Өөрийн ард түмний дунд тахал илгээх үед Миний нэрээр дуудагдсан Миний хүмүүс өөрсдийгөө даруу байлган, залбирч, Миний нүүрийг эрэлхийлж, бузар муу замуудаасаа эргэх аваас, Би тэнгэрээс сонсож, тэдний нүглийг уучлан, тэдний газар нутгийг эдгээнэ.


ШАСТИРЫН ДЭД 7:13-14

Би чамтай хамт байгаа тул бүү ай!Өөрийнхөө талаар бүү санаа зов.Учир нь Би чиний Бурхан.Би чамайг тэнхрүүлж,үнэхээр чамд тусална.Би заавал Өөрийн зөв баруун мутраар чамайг хамгаална».


ИСАИА 41:10

Миний ард түмэн, ирцгээ.Өрөөндөө ороод хаалгаа хаагтун.Уур хилэн өнгөртөл, түр зуур нуугдагтун.Учир нь ЭЗЭН дэлхийн оршин суугчдыг нүглийнх нь төлөө шийтгэхээрӨөрийнхөө газраас ирэх гэж байна.Дэлхий асгарсан цусыг илчлэн,алагдагсдыг дахин далдлахгүй.


ИСАИА 26:20-21

Үүнийг би оюун бодолдоо дурсан саналаа, тиймээс надад найдвар бий.ЭЗЭНий хайр энэрэл үнэндээ хэзээ ч дуусахгүй.Учир нь Түүний өршөөл хэзээ ч унахгүй.Тэдгээр нь өглөө бүр шинэ юм.Таны итгэлтэй байдал агуу ажээ.“ЭЗЭН бол миний хувь” гэж сэтгэл минь хэлж байна.“Тийм учраас би Түүнд найддаг”.


ГАШУУДАЛ 3:21-24

Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэр соригдчихоод, Эзэний Өөрийг нь хайрлагсдад амласан амийн титмийг хүлээн авна.


ИАКОВ 1:12

Сайныг үйлдэхээ болон хуваалцахаа бүү март. Учир нь ийм тахилууд Бурханд тааламжтай.


ЕВРЕЙ 13:16

Хамгийн Дээд Нэгэний халхавчинд оршигч нэгэнТөгс Хүчит Нэгэний сүүдэр дор амьдарна.Би ЭЗЭНд хандан “Миний хоргодох газар, миний бат цайз,Миний итгэдэг Бурхан минь” гэнэ.


ДУУЛАЛ 91:1-2