Унших Төлөвлөгөөнүүд – Арван хоёрдугаар сар 2022

Унших Төлөвлөгөөнүүд – Арван нэгдүгээр сар 2022

Унших Төлөвлөгөөнүүд – Аравдугаар сар 2022

Унших Төлөвлөгөөнүүд – Наймдугаар сар 2022

Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс

ЕФЕС 6:10-18

10  
Эцэст нь Эзэн дотор ба Түүний чадлын агуу хүч дотор бэхжигтүн.

11  
Та нар диаволын заль мэхний эсрэг бат зогсох чадвартай байхын тулд Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс.

12  
Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ.

13  
Тиймээс бүхнийг хийсний дараа, бузар муу өдөрт эсэргүүцэн бат зогсох чадвартай байхын тулд Бурханы бүрэн зэвсгийг ав.

14  
Тэгээд бат зогс. Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үнэнийг бүсэлж, зөвт байдлын хуягийг өмсөөд

15  
амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс.

16  
Энэ бүгд дээр муу нэгний бүх галт сумыг унтрааж чадах итгэлийн бамбай

17  
авралын дуулгыг болон Сүнсний сэлэм буюу Бурханы үгийг ав.

18  
Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд бүх ариун хүмүүсийн төлөөх цөхрөлтгүй бүх оролдлого, гуйлтаараа сэргэг бай.

Ephesians 6 in Mongolian

Ephesians 6 in English