Posted on 2021-04-012021-10-14Унших Төлөвлөгөөнүүд – Дөрөвдүгээр сар 2021 Есүсийн залбирлууд 5 ѳдөр Ямар ч харилцаанд харилцаа холбоо маш чухал болохыг бид ойлгодог бөгөөд Бурхантай харилцах харилцааг маань ч бас үүнээс орхигдуулах аргагүй. Бурхан биднийг залбирлаараа дамжуулан Өөртэй нь харилцаатай байхыг хүсдэг—бөгөөд энэ бол Түүний Хүү, Есүсийн ч хийсээр ирсэн сахилгажуулалт мөн. Энэ уншлагын төлөвлөгөөгөөр, та Есүсийн үлгэр жишээнээс суралцах бөгөөд амьдралын зав чөлөөгүй байдлаасаа холдон улмаар залбирлаар дамжин ирдэг хүч чадал ба чиглүүлэлтийг биеэрээ мэдрэх болно. Иохан 10 ѳдөр Энэ энгийн уншлагын төлөвлөгөө нь таныг Иоханы бичсэн Сайнмэдээг эхнээс нь дуустал уншихад чиглүүлэх болно. Библийг хамтдаа уншицгаая (4-р сар) 30 өдөр 12 хэсэг судлалын 4 дэх хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 4 дэх хэсэгт Матай болон Иов номууд багтжээ. Аюултай залбирал 7 өдөр Та итгэл дотроо нэгэн хэвийн, хэвшмэл байхаас залхаж байна уу? Та айдастайгаа нүүр тулж, итгэлээ босгон байгуулж, нөөц бололцоогоо бүрэн ашиглахыг хүсэж байна уу? Энэхүү 7 хоногийн Библи уншлагын төлөвлөгөө нь Life.Church-ийн Пастор Крейг Грошелийн “Аюултай залбирал” номын хэсэг ба таныг аюултай байдлаар залбирахыг уриалдаг. Учир нь Есүсийг дагах нь хэзээ ч аюулгүй байна гэсэн үг биш юм.
Posted on 2021-03-312021-06-08Унших Төлөвлөгөөнүүд – Гуравдугаар сар 2021 Зүрхний дайснууд 5 ѳдөр Бие махбодын хувьд эрүүл бус зүрх биеийг сүйрүүлдэгтэй адилхан сэтгэл хөдлөл ба сүнсний хувьд эрүүл бус зүрх таныг болоод харилцаануудыг тань устгах боломжтой. Дараагийн таван өдрийн туршид зүрхний дөрвөн түгээмэл дайснууд болох – гэм буруу, уур, шунал болон атаархалыг өөрөөсөө эрж хайхад туслах-мөн тэдгээрийг хэрхэн авч хаяхыг заах боломжийг Анди Стэнлид олгоцгооё. Хэрхэн Библийг уншиж эхлэх вэ 4 өдөр Шударга байцгаая: Библийг унших нь сайхан санаа гэдгийг бид мэддэг, гэхдээ яг хаанаас эхлэх вэ гэдгийг мэдэх нь нэлээд адармаатай. Ирэх дөрвөн өдрийн туршид, Библи яагаад чухал болох, өдөр тутмын унших дадлыг хэрхэн эхлүүлэх, энэ нь бидний өнөөгийн амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар бид нар суралцана. Есүсээр эдгээгдсэн 6 Өдөр Бидэнд бүгдэд маань ямар нэгэн төрлийн эдгэрэл хэрэгтэй байдаг. Бидэнд магадгүй бие махбодын өвчин, сэтгэл санааны шарх, сэтгэл зүйн гуниг эсвэл-үүнийг үгүй болоосой хэмээн олон жил залбирсаар байх үед ч хүртэл бидний тулалдсаар байдаг сүнсний дарамт гэж байдаг. Энэхүү төлөвлөгөөгөөр, Есүс бусдыг эдгээсэн олон арга замуудын талаар суралцахын хамтаар найдвар болоод урам зоригыг бид олж авах болно. Хамгийн шилдэгээрээ удирдахад зориулсан зургаан алхамууд 7 өдөр Ахлагч болохынхоо хувьд өсөхөд та бэлэг байна уу? Крейг Грошел арай дээр ахлагч болохын тулд хэний ч хийж болохоор Библийн дагуух зургаан алхамуудыг хуваалцаж байна. Эхлэх хүмүүжил, зогсох зүрх зориг, хүчирхэгжүүлэх хүн, шинээр үүсгэн бий болгох тогтолцоо, эхлүүлэх харилцаа болон хийх хэрэгтэй эрсдлийг мэдэж авна уу. Эцэг эх байх талаар Библи дээр гардаг 7 зүйлс 7 өдөр Хүүхэд өсгөнө гэдэг үнэхээр хэцүү, бүр хамгийн сайн нөхцөлд байсан ч хэцүү. Энэхүү долоон өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр YouVersion-ны ажилчид, амьдрал дээрх эдгээр эцэг эхчүүд Бурханы Үгэн дэх өөрсдийн амьдралдаа оруулж, хэрэгжүүлдэг зарчмуудынхаа талаар бидэнтэй хуваалцах болно. Өдөр бүр уншлагын төлөвлөгөөний нэгээхэн хэсэг болох зурган эшлэл байгааг та татаж аваад өөрийнхөө найзуудтай бас хуваалцах боломжтой. КОРОНАВИРУСИЙН ҮЕ ДЭХ АЙДАС 7 өдөр Өнөө үед бид цар тахлыг тойрсон, урьд өмнө үзэгдээгүй сэтгэлийн зовлон, түгшүүр санаа зоволтоор дүүрэн байх болсон. Цар тахлаас айх үлэмж их айдас яг л вирусийн адил тархаж байгаа мэт байна. Хэрвээ та сүүлийн үед айдас, санаа зоволт мэдэрч байгаа бол энэхүү долоо хоногийн уншлагын төлөвлөгөө танд яг тохирох болно. Бурханы Үгээс амар тайвныг, Түүний хүч чадлаас хүчийг, таныг гэсэн Түүний хувиршгүй хайраас найдвар болон урамшууллыг авах болно. Санаа зоволтын талаар Библи дээр гардаг 7 зүйлс 7 өдөр Цоо шинэ цогц бэрхшээлүүд өдөр бүр бидний амьдралд ирэх боломжтой байдаг. Гэвч өдөр бүр сэтгэл хөдөлгөм шинэ боломжуудыг бидэнд бэлэглэх боломжтой байдаг. Энэхүү долоон өдрийн чимээгүй цагаар, өнөөдөр тантай нүүр тулж буй ямар ч зүйлстэй Бурханы Үгэн дээрх үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэхэд танд YouVersion-ны ажилчид туслах болно. Өдөр бүрийн чимээгүй цагийн судлал нь Бурхан танд юуг хэлж буйг бусадтай хуваалцахад тань туслахуйц Эшлэлийн зургыг агуулдаг. БУРХАН + ЗОРИЛГО: Христитгэлтэн зорилгоо хэрхэн тавих вэ 5 ѳдөр Христитгэлтэн хүний хувьд зорилго тавих нь зөв үү? Таны зорилго Бурханаас уу эсвэл өөрөөс үү гэдгийг яаж мэдэх вэ? Христитгэлтэн хүний зорилго ямархуу байх хэрэгтэй вэ? Энэхүү 5 өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр та Үгийг ухан судалж, мөн нигүүлслээр дүүрэн зорилго хэрхэн тавих талаар тодорхой ойлголт, чиглэлийг олж авах болно!
Posted on 2021-03-152021-06-15Түгээмэл Библийн эшлэлүүд – Гуравдугаар сар 2021 – Миний нэрээр дуудагдсан миний хүмүүс … Учир нь Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн. 2 ТИМОТ 1:7 Хэрэв Би бороо оруулахгүйгээр тэнгэрийг хааж, эсвэл энэ газрыг хоосруулахыг Би царцаануудад тушааж, эсвэл Өөрийн ард түмний дунд тахал илгээх үед Миний нэрээр дуудагдсан Миний хүмүүс өөрсдийгөө даруу байлган, залбирч, Миний нүүрийг эрэлхийлж, бузар муу замуудаасаа эргэх аваас, Би тэнгэрээс сонсож, тэдний нүглийг уучлан, тэдний газар нутгийг эдгээнэ. ШАСТИРЫН ДЭД 7:13-14 Би чамтай хамт байгаа тул бүү ай!Өөрийнхөө талаар бүү санаа зов.Учир нь Би чиний Бурхан.Би чамайг тэнхрүүлж,үнэхээр чамд тусална.Би заавал Өөрийн зөв баруун мутраар чамайг хамгаална». ИСАИА 41:10 Миний ард түмэн, ирцгээ.Өрөөндөө ороод хаалгаа хаагтун.Уур хилэн өнгөртөл, түр зуур нуугдагтун.Учир нь ЭЗЭН дэлхийн оршин суугчдыг нүглийнх нь төлөө шийтгэхээрӨөрийнхөө газраас ирэх гэж байна.Дэлхий асгарсан цусыг илчлэн,алагдагсдыг дахин далдлахгүй. ИСАИА 26:20-21 Үүнийг би оюун бодолдоо дурсан саналаа, тиймээс надад найдвар бий.ЭЗЭНий хайр энэрэл үнэндээ хэзээ ч дуусахгүй.Учир нь Түүний өршөөл хэзээ ч унахгүй.Тэдгээр нь өглөө бүр шинэ юм.Таны итгэлтэй байдал агуу ажээ.“ЭЗЭН бол миний хувь” гэж сэтгэл минь хэлж байна.“Тийм учраас би Түүнд найддаг”. ГАШУУДАЛ 3:21-24 Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэр соригдчихоод, Эзэний Өөрийг нь хайрлагсдад амласан амийн титмийг хүлээн авна. ИАКОВ 1:12 Сайныг үйлдэхээ болон хуваалцахаа бүү март. Учир нь ийм тахилууд Бурханд тааламжтай. ЕВРЕЙ 13:16 Хамгийн Дээд Нэгэний халхавчинд оршигч нэгэнТөгс Хүчит Нэгэний сүүдэр дор амьдарна.Би ЭЗЭНд хандан “Миний хоргодох газар, миний бат цайз,Миний итгэдэг Бурхан минь” гэнэ. ДУУЛАЛ 91:1-2
Posted on 2021-03-012021-10-14Унших Төлөвлөгөөнүүд – Гуравдугаар сар 2021 Амар тайвныг олох нь 10 ѳдөр Та амьдралдаа илүү амар тайвныг хүсэж байна уу? Та амар тайвныг зөвхөн хүсэл төдий бус бодит болгохыг хүсэж байна уу? Та жинхэнэ амар тайвныг цорын ганц, жинхэнэ эх ундарга болох Бурханаас л олох боломжтой. Доктор Чарльз Стэнли танд амьдрал өөрчлөхүйц сэтгэлийн амар тайванд хүрэх, өнгөрснөөс үлдсэн харамслаас салах, тулгамдсан асуудалтайгаа нүүр тулах, ирээдүйн талаарх тайтгарлыг олох арга замуудыг санал болгож байна. Амар тайвныг эрэлхийлэх нь 7 өдөр Tийрфонд дэлхийн өнцөг булан бүрт буй хүмүүсийн дунд нэгдлийг тогтоох, энхтайвны идэвхтэй дуу хоолой болох, харилцаа холбоог сэргээхийн тулд Бурханы удирдамжийг эрэлхийлдэг. Энэ 7 өдрийн уншлагын төлөвлөгөө нь өөрийн бүхий л харилцаагаа сэргээх, амьдарч буй дэлхийнхээ төлөөх залбиралд зориулсан өдөр бүрийн үйлдлүүдийг агуулсан бөгөөд, Африкийн сургаалт үгсээр дамжуулан ирэх баялаг мэргэн ухааныг ашиглан Бурханы жинхэнэ амар тайвныг олж мэдэхэд бидэнд тусална. Бурханы амар тайван 4 өдөр “Бүх оюун ухааныг давах” (Филиппой 4:7) амар тайвныг Тэр бидэнд өгөхийг хүсч байдаг гэж Бурханы Үг бидэнд хэлдэг. Энэ дөрвөн өдрийн судлалаар дамжуулан та болон таны хүүхдүүд тэр амар тайвныг мэдэрч болох амьдралын хэсгүүдийг нягтлан харах болно. Өдөр бүрт санал болгох залбирал, Библиэс товч уншилт болон тайлбар, гар бие оролцон хийх зүйлс болон ярилцах асуултууд гэх мэт багтдаг. Освалд Чамбэрс: Амар тайван – Сүнсний амьдрал 30 өдөр Амар тайван: Сүнсний амьдрал бол дэлхийд хамгийн их хүндлэгдсэн чимээгүй цагийн зохиолч, Түүний дээдийн төлөөх миний хамгийн эрхэм дээд номын зохиолч Освальд Чамберсийн бүтээлийн урам зориг өгөх эрдэнэс бүхий эш таталт юм. Бурхан дотор амралтыг олж, өөрийн амьдралд Бурханы амар тайвны ач холбогдлын талаар илүү гүнзгий ойлголтыг олж аваарай. Еврей 1 долоо хоног Энэ энгийн уншлагын төлөвлөгөөгөөр та Еврей номыг уншиж дуусгах бөгөөд ганцаарчлан болон бүлгээр судлахад тохиромжтой. Амьд найдвар: Амилсан баярыг хоног тоолон хүлээхүй 3 ѳдөр Харанхуй таныг хүрээлэх үед та хэрхэн хариу үзүүлдэг вэ? Дараагийн 3 өдөрт Дахин амилсан баярын түүхэнд өөрийгөө шумбуул мөн орхигдсон, ганцаараа эсвэл үнэ цэнэгүй мэт өөрийгөө санах үедээ найдвараас хэрхэн зууран авах талаар олж мэд.
Posted on 2021-02-012021-10-14Унших Төлөвлөгөөнүүд – Хоёрдугаар сар 2021 Тэнгэрлэг зүг чиг 7 өдөр Бид өдөр болгон амьдралынхаа түүхийг өөрчлөх шийдвэртэй тулгардаг. Энэ нь бидний өмнө том сонголт болдог бөгөөд эдгээрийг шийдэхдээ гаршчихвал амьдрал ер нь ямархуу байдалтай болох бол? Тэнгэрлэг зүг чиг Библи уншлагын төлөвлөгөөнд, Нью Йорк Таймсын хамгийн их борлуулалттай номын зохиогч ба Life.Church-ийн ахлах пастор Крейг Грошел өөрийн “Тэнгэрлэг зүг чиг” номоос авсан 7 зарчим өдөр бүрийнхээ сонголтуудад Бурханы мэргэн ухааныг хайхад тань туслах болно. Тиймээс бусдад ярихыг тэсэн ядан хүлээх Бурханыг хүндэтгэсэн амьдралаар амьдрахад тань шаардлагатай сүнслэг зүг чигийн талаар таньж мэдээрэй. Залбирал 21 ѳдөр Есүс болон итгэмжтэй хүмүүсийн залбирлаас хэрхэн хамгийн сайнаар залбирах талаар суралцаарай. Өөрийн тэвчээр болон тууштай байдлаар дамжуулан хэрхэн Бурханд өдөр тутам хүсэлтээ мэдүүлэх талаар урмын үгсийг олоорой. Цэвэр зүрхтэй хүмүүсийн эсрэг хоосон, өөрөө өөртөө л зөв залбирлын жишээнүүдийг судлаарай. Тууштай залбир. Аюултай залбирал 7 өдөр Та итгэл дотроо нэгэн хэвийн, хэвшмэл байхаас залхаж байна уу? Та айдастайгаа нүүр тулж, итгэлээ босгон байгуулж, нөөц бололцоогоо бүрэн ашиглахыг хүсэж байна уу? Энэхүү 7 хоногийн Библи уншлагын төлөвлөгөө нь Life.Church-ийн Пастор Крейг Грошелийн “Аюултай залбирал” номын хэсэг ба таныг аюултай байдлаар залбирахыг уриалдаг. Учир нь Есүсийг дагах нь хэзээ ч аюулгүй байна гэсэн үг биш юм. Хэрхэн Библийг уншиж эхлэх вэ 4 өдөр Шударга байцгаая: Библийг унших нь сайхан санаа гэдгийг бид мэддэг, гэхдээ яг хаанаас эхлэх вэ гэдгийг мэдэх нь нэлээд адармаатай. Ирэх дөрвөн өдрийн туршид, Библи яагаад чухал болох, өдөр тутмын унших дадлыг хэрхэн эхлүүлэх, энэ нь бидний өнөөгийн амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар бид нар суралцана.