Унших Төлөвлөгөөнүүд – Есдүгээр сар 2021

ДУУЛАЛ 23: ЭЗЭН бол миний хоньчин

1  
ЭЗЭН бол миний хоньчин, Надад дутах зүйл нэг ч үгүй.

2  
Тэр намайг ногоон бэлчээрт хэвтүүлж, Дөлгөөн усны дэргэдүүр хөтөлдөг.

3  
Тэр миний сэтгэлийг сэргээдэг. Тэр Өөрийнхөө нэрийн төлөө Зөвийн замаар намайг хөтөлдөг.

4  
Үхлийн харанхуйн хөндийгөөр туулавч Би хор хөнөөлөөс айхгүй, Учир нь Та надтай хамт байна. Таны саваа, Таны таяг намайг тайвшруулдаг.

5  
Та миний дайснуудын өмнө надад ширээ засдаг. Та миний толгойг тосоор тосолсон. Аяга минь дүүрч бялхдаг.

6  
Сайн сайхан хийгээд хайр энэрэл Насан туршид минь намайг лавтай яа дагана. Би ЭЗЭНий өргөөнд мөнхөд оршин суух болно.

Psalm 23 in Mongolian

Psalm 23 in English

Унших Төлөвлөгөөнүүд – Наймдугаар сар 2021

Загалмайгаа үүрч, Намайг дагаг

Загалмайгаа үүрч, Намайг дагаг

Есүс түүнийг ширтэн харж, хайрлан —Чамд нэг л юм дутаж байна. Явж, өөрийн бүх өмчөө зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт баялагтай болно. Тэгээд ирж, Намайг дага гэж айлдав. Гэвч энэ үгнээс болж өнөөх хүний царай нь барайж, гунигтайгаар яваад өгөв. Учир нь тэр их хөрөнгөтэй хүн байжээ.

МАРK 10:21-22

Тэрээр хурсан олныг шавь нарынхаа хамт дуудаж, тэдэнд хандан —Хэрэв хэн нэг нь Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, загалмайгаа барьж Намайг дагаг. Учир нь хэн өөрийн амийг аврахыг хүснэ, тэр хүн түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө, сайн мэдээний төлөө өөрийн амийг алдана, тэр хүн түүнийгээ аварна.

МАРK 8:34-35

Загалмайгаа үүрээд Миний хойноос дагахгүй хүн Миний хувьд зохистой нэгэн биш.

МАТАЙ 10:38

Би Христтэй хамт цовдлогдсон. Амьд байгаа нь би биш, харин миний дотор Христ амьд байна. Эдүгээ би махан биедээ амьд байгаа нь намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө тушаасан Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч буй хэрэг юм.

ГАЛАТ 2:20

Тэр тэдэнд бүгдэд нь хандаж —Хэрэв хэн нэгэн Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, өдөр бүр загалмайгаа үүрч Намайг дага. Учир нь хэн амиа аврахыг хүснэ, тэр нь амиа алдах болно. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр нь амиа аварна. Хэрэв хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал юуны ашиг байх билээ?

ЛУК 9:23-25

Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг Надаас зайлуулаач. Гэвч Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг гэв. Тэгтэл тэнгэрээс тэнгэр элч Түүнд үзэгдэн, Түүнийг тэнхрүүлж байлаа.

ЛУК 22:42-43

Христ [Есүст] хамаатай хүмүүс өөрсдийн махан биеэ бузар хүсэл, тачаалынх нь хамт загалмайд цовдолсон ажээ.

ГАЛАТ 5:24

Тэгээд Есүс шавь нартаа —Хэрэв хэн нэг нь Миний араас явахыг хүсвэл, тэр нь өөрийгөө үгүйсгэг. Загалмайгаа үүрч, Намайг дагаг. Учир нь хэн өөрийнхөө амийг аврахыг хүснэ, тэр хүн түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө өөрийн амийг алдана, тэр хүн түүнийгээ олно. Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Эсвэл амийнхаа оронд юугаа өгөх билээ? Учир нь Хүний Хүү тэнгэр элч нарын хамт Эцэгийнхээ алдрын дотор ирж, хүн бүрд үйлсийнх нь дагуу хариуг өгнө.

МАТАЙ 16:24-27

Учир нь энэхүү өнөө үеийн зовлонгууд нь бидэнд илчлэгдэх тэрхүү алдартай зүйрлүүлшгүй гэж би боддог.

РОМ 8:18

Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэр соригдчихоод, Эзэний Өөрийг нь хайрлагсдад амласан амийн титмийг хүлээн авна.

ИАКОВ 1:12

Унших Төлөвлөгөөнүүд – Долоодугаар сар 2021