Агуулгын анхааруулга: дараах түүхэнд өөрийгөө гэмтээх болон сэтгэл гутралын сэдэв багтсан бөгөөд зарим уншигчдад хүндээр нөлөөлж болзошгүй.

Алис арван зургаан настай байхдаа өвдөлт, алдагдлын дунд баригдсан мэт санагдаж, сэтгэл гутрал, ганцаардалд автсан байв.
Найдваргүй байдал нь улам хүчтэй болж, нэгэн шөнө тэрээр амиа хорлохоор шийдсэн. Яг тэр үед тайлбарлашгүй зүйл тохиолдсон юм.
Өндөр барилгын орон сууцныхаа ирмэг дээр байхад нь гэнэтийн салхи түүнийг урагшаа биш, харин хойшоо, өрөөнийх нь дотор унагав.
Шалан дээр хэвтэж, цочин балмагдсан, уйлж байхдаа Алис хөршөөсөө сүмд уриалсан мессеж хүлээн авсан. Тэр зөвшөөрч очсон бөгөөд тэндээс анх Библийн Апп-ыг олж мэдсэн юм.

Тэрээр Библийн Төлөвлөгөө эхлүүлж, түүгээрээ дамжуулан найдварыг мэдэрч, амьдралаа Есүст өгсөн.
Өнөөдөр Алис өөрийг нь Есүстэй танилцуулсан тэрхүү л програмаар дамжуулан YouVersion-ы Түнш болж Библийн Төлөвлөгөөнүүдийг бүтээн нийтэлдэг болжээ. Тэрээр зөвхөн найдвараар дүүрэн байгаа төдийгүй — найдварыг түгээж байна.
Амьдралд чинь Бурханыг тэсэн ядан хэрэгтэй байгаа хэн нэгэн бий юу? Тэдэнд Библийн Апп-ыг танилцуулж, Түүнийг тэднийг найдвараар дүүргэхийг гуйгаарай.
Энэ нийтлэлийг дараах хэлээр үзэх боломжтой:
