Posted on 2022-02-25Унших Төлөвлөгөөнүүд – Гуравдугаар сар 2022 Айдсаасаа сал 3 ѳдөр Та айдсын мэдрэмжийг даван туулж чадна. Доктор Тони Эванс энэхүү гүн гүнзгий уншлагын төлөвлөгөөгөөр дамжуулан таныг эрх чөлөөний замд хөтөлж байна. Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан зарчмуудыг хэрэгжүүлэхдээ та өөрийн хүссэн аз жаргал, амар амгалангийн амьдралыг олоорой. Чухал зүйлд орон зай гаргацгаая: Лентийн 5 сүнслэг дадлууд 7 өдөр Лент: Тунгаан бодох, гэмших 40 хоног. Энэ үнэхээр сайхан санаа, гэвч яг үнэндээ Лентийн бэлтгэл үе ямар байдаг вэ? Энэ 7 хоногт Амилалтын ням гарагт болон түүний дараа зүрх сэтгэлээ бэлтгэхэд тань туслах Лентийн үеэр эхэлж болох таван сүнслэг дадлыг олж мэдээрэй. 2 Коринт 1 долоо хоног Энэ энгийн уншлагын төлөвлөгөөгөөр та 2 Коринт номыг уншиж дуусгах бөгөөд ганцаарчлан эсвэл бүлгээр судлахад тохиромжтой. Библийг хамтдаа уншицгаая (3-р сар) 31 өдөр 12 хэсэг судлалын 3 дахь хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 3 дахь хэсэгт Тооллого, Сургаалт үгс, Ром болон Еврей номууд багтжээ. Биднийг шархлуулсан хүмүүсийг уучлах нь 7 өдөр Бид сэтгэлийн ч бай эсвэл бие махбодын ч бай аль шархаар зовж байгаа эсэхээс үл хамааран уучлал бол Христитгэлт амьдралын тулгуур чулуу юм. Есүс Христ гэм буруугүй үхэл хүртэл бүх шударга бус, зөвт бус байдлуудыг биеэрээ туулсан. Гэтэл амьдралынхаа сүүлчийн цагт загалмай дээр Түүнтэй хамт цовдлогдсон доог тохуу хийгч дээрэмчин тэр ч бүү хэл Өөрийг нь цовдолсон хүмүүсийг Тэр уучилсан байдаг.
Posted on 2022-01-27Унших Төлөвлөгөөнүүд – Хоёрдугаар сар 2022 Библийг хамтдаа уншицгаая (2-р сар) 28 өдөр 12 хэсэг судлалын 2 дахь хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 2 дахь хэсэгт Эхлэл, Гэтлэл, Леви болон Галат номууд багтжээ. Марк 8 өдөр Энэ энгийн уншлагын төлөвлөгөөгөөр та Марк номыг эхнээс нь дуустал унших болно. Юунд ч санаа бүү зов 7 өдөр Шөнөдөө нойрыг тань хулжаах, дуусашгүй санаа зоволттой тэмцэх илүү дээр арга зам байгаа гэвэл та итгэх үү? Жинхэнэ амар тайван нь боломжтой зүйл төдийгүй, магадгүй таны бодсоноос ч ойрхон байж болох юм. Life.Church-ийн пастор Крег Грошелын “Юунд ч санаа бүү зов” хэмээх цуврал сургаалтай хавсарсан энэхүү 7 өдрийн Библийн төлөвлөгөөгөөр дамжуулан сандралаа амар тайвнаар орлуулаарай. Бурханы өвч зэвсэг 5 ѳдөр Таны эргэн тойронд үл үзэгдэх тулаан өдөр бүр тасралтгүйгээр өрнөж байдаг, энэ нь үл үзэгдэхүйц, үл сонсогдохуйц хэдий ч амьдралын талбар бүрт мэдрэгддэг. Хорон муугийн төлөө зүтгэгч дайсан нь таны хувьд чухал зүйлс болох зүрх сэтгэл, оюун бодол, гэрлэлт, үр хүүхэд, харилцаа, тэвчээр, мөрөөдөл, хувь тавиланг юу ч үгүй үгүйрүүлэн сүйтгэхээр оролдож байдаг. Гэвч таныг анзаараагүй бас зэвсэглээгүй байх үеийг хүлээж байгаад барьж авах нь түүний тулааны төлөвлөгөө юм. Хэрэв та салхинд туугдахаас залхаж, сонор сэрэмжээ алдсан мэт санагдаж байгаа бол энэ чимээгүй цагийн судлал танд зориулагдсан болно. Дайсан хувцсаа тохируулж өмссөн эмэгтэйтэй тулгарах үедээ үргэлж хөөрхийлөлтэй байдлаар ялагддаг. Бурханы өвч зэвсэг бол итгэгчдэд байдаг библилэг тодорхойлолтоос илүүтэйгээр үүнийг агсах, ялалтыг гарцаагүй олж авахын тулд хувьчилсан стратеги төлөвлөгөөг боловсруулах үйлдэл билээ.
Posted on 2022-01-02Унших Төлөвлөгөөнүүд – Нэгдүгээр сар 2022 Амлалт 6 өдөр Life.Church-с эрхлэн гаргасан энэ Библи уншлагын төлөвлөгөөнд зургаан хос гэрлэж байхдаа албан ёсоор хэлж байгаагүй зургаан хуримын амлалтын тухай бичжээ. Бэлтгэл, дэс дараалал, эрмэлзэл, хамтрал, ариун байдал, залбирлын тухай эдгээр амлалтууд нь хуримын өдрөөс хойш гэрлэлтийг урт хугацаанд тогтвортой оршин тогтнуулахад тустай. Та гэрлэсэн эсвэл энэ тухай бодож байгаа эсэхээс үл хамааран амлалт өгөх цаг ирээд байна. Библийг хамтдаа уншицгаая (1-р сар) 31 өдөр 12 хэсэг судлалын 1 дэх хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 1 дэх хэсэгт Лук, Үйлс, Даниел болон Эхлэл номууд багтжээ. Иохан 10 ѳдөр Энэ энгийн уншлагын төлөвлөгөө нь таныг Иоханы бичсэн Сайнмэдээг эхнээс нь дуустал уншихад чиглүүлэх болно. Освальд Чемберс: Баяр хөөр – Эзэн доторх хүч чадал 30 ѳдөр Баяр хөөрийн тухай ухаарал бүхий энэхүү сан хөмрөгөөс “Миний хамгийн дээдийн төлөө” (My Utmost for His Highest) номын зохиогч Освальд Чемберсийн мэргэн ухааныг олж мэдээрэй. Уншлага болгонд Чемберсийн номоос авсан хэсгүүд болон таны хувьдаа эргэцүүлэн бодох асуултууд багтсан. Тэрээр энгийн бөгөөд шулуун, Библид суурилсан мэргэн ухаанаараа танд урам зориг өгч, таныг уриалснаар, та Бурхантай харилцахад илүү их цаг зарцуулах хүсэлтэй болно.