Posted on 2021-01-012021-10-14Унших Төлөвлөгөөнүүд – Нэгдүгээр сар 2021 БУРХАН + ЗОРИЛГО: Христитгэлтэн зорилгоо хэрхэн тавих вэ 5 ѳдөр Христитгэлтэн хүний хувьд зорилго тавих нь зөв үү? Таны зорилго Бурханаас уу эсвэл өөрөөс үү гэдгийг яаж мэдэх вэ? Христитгэлтэн хүний зорилго ямархуу байх хэрэгтэй вэ? Энэхүү 5 өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр та Үгийг ухан судалж, мөн нигүүлслээр дүүрэн зорилго хэрхэн тавих талаар тодорхой ойлголт, чиглэлийг олж авах болно! Амийг өгүүлэх нь 6 өдөр Үг, үг, үг-хүчирхэг үгс! Босгон байгуулдаг эсвэл нураагч үгс. Амийг өгөгч үг эсвэл үхлийг авч ирэгч үгс. Сонголт нь биднийх. Үгэнд минь орших чухал хүч чадлыг тогтооцгооё. Гэрлэлтийн өмнөх сургалт 5 ѳдөр Хүчирхэг гэрлэлт зүгээр л автоматаар бий болчихдог зүйл биш. Насан туршын эрүүл бөгөөд хүчирхэг гэрлэлтийг бий болгоход хэрэгтэй хандлага, үнэ цэнэ, зуршлуудыг та олж мэдээсэй гэж бид найдаж байна. Гэрлэлтийн номын зохиогчид болох Никки, Сайла Ли нарын үүсгэсэн Гэрлэлтийн өмнөх курсээс энэ 5 өдрийн төлөвлөгөөг хялбаршуулан авсан болно. Аврагдсан мөрөөдлүүд 7 өдөр Мөрөөдөлдөө хүрч чадахгүй мэт эсвэл мөрөөдөл минь замхарсан мэт санагдах үед бид юу хийх хэрэгтэй вэ? Хүчирхийлэл, шарх бас гэр бүл цуцлалтын зүрхний шархыг давж гарсан хүний хувьд энэ асуулт надад дахин дахин гардаг байлаа. Гамшиг, хэн нэгнийг алдах үгүйрэл эсвэл удаан хугацаагаар хүлээх урам хугаралттай та нүүр тулж байсан ч бай хамаагүй таны амьдрал дахь Бурханы мөрөөдөл амьд хэвээрээ байгаа шүү! Найзуудаа, дахин мөрөөдөх цаг ирээд байна.
Posted on 2020-12-202021-10-22Христ мэндэлсэн баярын төлөвлөгөө Ноел: Хүн бүхэнд зориулагдсан Христийн мэндэлсний баяр 12 ѳдѳр Дараагийн 12 хоногийн туршид бид Христ мэндэлсэн баярын түүхээр аялах бөгөөд энэ нь яагаад хүн төрөлхтний түүхэнд яригдсан хамгийн агуу түүх болохыг олж мэдээд зогсохгүй, Христийн мэндэлсэн баяр нь үнэхээр хүн бүрт зориулагдсан болохыг таньж мэдэх болно! Адвент: Христийн мэндэлсэн баярт хүрэх аян 25 өдөр Христийн мэндэлсэн баяр бол түүхэн дэх хамгийн агуу түүх юм: энэ бол Бурханы төгс итгэлтэй байдал, хүч чадал, аврал болон үл төгсөх хайрын тухай түүх юм. Ертөнцийг нүглээс аврах Бурханы нарийн төлөвлөгөө ба Хүүгийнх нь төрөлтөөр дамжуулан Бурханы амласан амлалтыг олж мэдэхийн тулд дараагийн 25 хоногийн турш хамтдаа аялцгаая. Малын тэвш рүү хийх аян 25 өдөр 2000 жилийн өмнө анир чимээгүй намуухан шөнө тэнгэрэлчүүд Аврагч төрсөн тухай мэдээг сүргээ хариулан явж буй хоньчдод хүргэв. Энэ мэдээг сонссоны дараа хоньчид бүх зүйлээ орхин Бетлехемд буй малын тэвшинд байгаа нярайг хайхаар явсан юм. Энэ олон жилийн дараа ч энэхүү урилга өөрчлөгдөөгүй. Доктор Чарльз Стэнли таныг Аврагчтай ойртоход туслах бөгөөд Эцэгийн хайранд амрах цаг гаргахыг уриалж байгаа тул та түүнтэй нэгдээрэй. Бүх зүйл амар амгалан байна: Христ мэндэлсний баяраар Есүсийн амар тайвныг хүлээн авах нь 5 ѳдөр Энэ бол баяр хөөртэй байх цаг үе мөн хэдий ч бас үнэхээр зав чөлөөгүй үе мөн. Энэ үеийн баяр хөөртэй хөдөлмөрийг давж гарахад танд туслах амралт, магтаалд зориулан хэдэн хором амсхий. Есүсийн Нэрсийг задлах нь: Адвент чимээгүй цаг номон дээр үндэслэсэн энэхүү 5 өдрийн чимээгүй цагийн Уншлагын төлөвлөгөө нь Түүний ямар сайн Нэгэн болохыг эргэн санах, ямар их хэрэгцээ байгаагаа илэрхийлэх, Түүний анир чимээгүй байдлыг хайх, Түүний итгэмжтэй байдалд найдахад цаг гаргах замаар энэ жилийн Христ мэндэлсний баяраар Есүсийн амар тайвныг олж авахад таныг удирдах болно. Юунд ч санаа бүү зов 7 өдөр Шөнөдөө нойрыг тань хулжаах, дуусашгүй санаа зоволттой тэмцэх илүү дээр арга зам байгаа гэвэл та итгэх үү? Жинхэнэ амар тайван нь боломжтой зүйл төдийгүй, магадгүй таны бодсоноос ч ойрхон байж болох юм. Life.Church-ийн пастор Крег Грошелын “Юунд ч санаа бүү зов” хэмээх цуврал сургаалтай хавсарсан энэхүү 7 өдрийн Библийн төлөвлөгөөгөөр дамжуулан сандралаа амар тайвнаар орлуулаарай.
Posted on 2020-11-012021-10-12Унших Төлөвлөгөөнүүд – Арван нэгдүгээр сар 2020 Дуулал 31 өдөр Дуулал номыг бүхлээр нь уншсанаар та унахдаа босгогдох болно. Зовлон бэрхшээлтэй тулгарах үед чинь Дуулал номууд танд тохь тух, урам өгөх болно. Есүс шиг хайрлах 13 өдөр Эхлээд бид Түүн шиг хайрлахгүйгээр Есүстэй адилхан амьдрахад хэрхэн суралцах вэ? Life.Church-ийн ажилчид болон гэр бүлүүдийн хамт Есүс шиг амьдран, хайрлахад тэднийг урамшуулсан Бичээсүүд болон туршлагуудаасаа хэрхэн хуваалцахыг нь хамтдаа уншицгаая. Орчин үед хэрхэн болзох нь 7 өдөр Болзох . . . гэдэг үг зүрх сэтгэлд тань санаа зоволт эсвэл хүсэн хүлээлтийг алийг нь нь хамгийн түрүүнд төрүүлж байна вэ? Технологийн хувьд бүхий л арга замуудаар холбоотой байх нь болзохыг хэзээ ч байгаагүйгээр улам илүү хүндрэлтэй, төөрөгдүүлмээр, сэтгэл гонсойхуйц болгосон мэт санагддаг. Ганц бие. Болзож буй. Сүй тавьсан. Гэрлэсэн дээр үндэслэсэн энэхүү 7 өдрийн уншлагын төлөвлөгөөнд амьдралын тань энэхүү үед Бурханы төлөвлөсөн зүйл байгаа гэдгийг харахад тань Бэн Стуарт туслах бөгөөд хэнтэй, хэрхэн болзохоо тодорхойлоход туслахуйц хөтөч болох зарчмуудыг танд санал болгох болно. Бэн бол Вашингтон Ди-Си дэх Пашион Сити Чуулганы пастор, Техас Эй-Эм коллежийн хэдэн мянган оюутнууд долоо хоног бүр хамтрагддаг Библи судлал болох Брэйкавэй үйлчлэлийн гүйцэтгэх захирал асан хүн. Паул Триппын Талархлын баярт зориулсан өдөр бүрийн чимээгүй цагийн судлал 12 ѳдѳр Талархлын баяр бол Бурханы бидэнд өгөөмрөөр өгсөн сайн сайхан бүхий л зүйлийг эргэн санах цаг мөч мөн. Гэвч заримдаа бидэнд өгөгдсөн олон бэлгийн төлөө талархахад зориулан цаг гаргахад минь баярын зав чөлөөгүй байдал саад болдог. Паул Давид Триппын бэлтгэсэн урамшуулахуйц чимээгүй цагийн судлал нь уншихад зөвхөн 5 минут шаардагдахуйц богинохон чимээгүй цагийн судлал хэдий ч өдрийнхөө туршид Бурханы өршөөлийг тунгаан бодоход таныг урамшуулах болно.
Posted on 2020-10-012021-10-12Унших Төлөвлөгөөнүүд – Аравдугаар сар 2020 1 & 2 Петр 4 өдөр Энэ энгийн уншлагын төлөвлөгөөгөөр та 1 & 2 Петр номыг уншиж дуусгах бөгөөд ганцаарчлан болон хэсэг бүлгээрээ судлахад тохиромжтой. Ариун Сүнсээр удирдуулсан амьдрал: Жон Пайпертай хамт хийх чимээгүй цаг 7 өдөр Ариун Сүнсний талаарх Жон Пайперийн бэлтгэсэн 7 хоногийн чимээгүй цагийн уншлага Елиша: Гайхалтай итгэлийн түүх 13 өдөр Елиша бол Бурханы үгэнд бичигдсэн хамгийн биширмээр хүмүүсийн нэг. Тэрээр итгэл ба хийсэн гайхамшгууд нь агуу эш үзүүлэгч байлаа. Энэ 13 өдрийн төлөвлөгөөгөөр та Елишагийн амьдрал ба агуу итгэлийн дагуу хэрхэн амьдарч болохыг түүний үлгэр дуурайллаас суралцах болно.
Posted on 2020-09-012021-10-12Унших Төлөвлөгөөнүүд – Есдүгээр сар 2020 Ажилдаа утга учрыг өг 4 өдөр Бидний ихэнх маань насанд хүрсэн амьдралынхаа 50 орчим хувийг ажил дээрээ өнгөрүүлэх болно. Ажил маань учир утгатай эсэхийг-ажил маань чухал эсэхийг бид мэдэхийг хүсдэг. Гэвч стресс, шаардлагууд, бэрхшээлүүдээс болоод ажил бол хүнд хүчир зүйл – давж гарах хэрэгтэй зүйл мэтээр харахад хүрдэг. Энэхүү Уншлагын төлөвлөгөө итгэл дээр үндэслэсэн эерэг утга учрыг сонгох эрх мэдэл танд буй болохыг ойлгоход туслах болно. Хамгийн шилдэгээрээ удирдахад зориулсан зургаан алхамууд 7 өдөр Ахлагч болохынхоо хувьд өсөхөд та бэлэг байна уу? Крейг Грошел арай дээр ахлагч болохын тулд хэний ч хийж болохоор Библийн дагуух зургаан алхамуудыг хуваалцаж байна. Эхлэх хүмүүжил, зогсох зүрх зориг, хүчирхэгжүүлэх хүн, шинээр үүсгэн бий болгох тогтолцоо, эхлүүлэх харилцаа болон хийх хэрэгтэй эрсдлийг мэдэж авна уу. Зүрхний дайснууд 5 ѳдөр Бие махбодын хувьд эрүүл бус зүрх биеийг сүйрүүлдэгтэй адилхан сэтгэл хөдлөл ба сүнсний хувьд эрүүл бус зүрх таныг болоод харилцаануудыг тань устгах боломжтой. Дараагийн таван өдрийн туршид зүрхний дөрвөн түгээмэл дайснууд болох – гэм буруу, уур, шунал болон атаархалыг өөрөөсөө эрж хайхад туслах-мөн тэдгээрийг хэрхэн авч хаяхыг заах боломжийг Анди Стэнлид олгоцгооё. Жон Бивэрийн хамт Криптонитыг устгах 7 өдөр Яг л Супермэний адилаар бүхий л дайснаа ялан дийлэх, нүүр тулах сорилт бүрийг ялах ер бусын чадвар гэж Христийн дагалдагч болохын тань хувьд танд байдаг. Гэвч Супермэн болон танд аль алинд нь хүчийг тань хулгайлах далд хүч гэж байдаг. Энэхүү төлөвлөгөө нь танд амьдралаасаа сүнслэг далд хүчийг үндсээр нь сугалахад танд туслах бөгөөд тэгснээрээ та Бурханаас өгөгдсөн чадамжийнхаа дагуу амьдрах мөн амьдралыг ямар ч хязгааргүйгээр даван туулах боломжтой болох юм.