Posted on 2020-08-012021-10-12Унших Төлөвлөгөөнүүд – Наймдугаар сар 2020 Амар тайвныг олох нь 10 ѳдөр Та амьдралдаа илүү амар тайвныг хүсэж байна уу? Та амар тайвныг зөвхөн хүсэл төдий бус бодит болгохыг хүсэж байна уу? Та жинхэнэ амар тайвныг цорын ганц, жинхэнэ эх ундарга болох Бурханаас л олох боломжтой. Доктор Чарльз Стэнли танд амьдрал өөрчлөхүйц сэтгэлийн амар тайванд хүрэх, өнгөрснөөс үлдсэн харамслаас салах, тулгамдсан асуудалтайгаа нүүр тулах, ирээдүйн талаарх тайтгарлыг олох арга замуудыг санал болгож байна. Луувангийн араас хөөцөлдөх 7 өдөр Бид бүгд л ямар нэгэн зүйлийн араас хөөцөлдөж байдаг. Ихэнхдээ хүрч чадахгүй зүйлсийнхээ араас бид хөөцөлддөг-илүү дээр ажил, илүү тохь тухтай байшин, төгс гэр бүл, бусдаар хүлээн зөвшөөрөгдөх. Гэвч энэ үнэхээр залхмаар зүйл биш гэж үү? Арай дээр арга зам гэж байдаг болов уу? Life.Church-ийн энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь Пастор Грег Грошелийн сургаалийн цуврал болох Луувангийн хойноос хөөцөлдөх гэдэг цувралаас олж мэдээрэй. Найд, Шаргуу хөдөлмөрлө бас Амар 4 өдөр Шаргуу хөдөлмөрлө хэмээн Библи бидэнд тушаадаг хэдий ч бид өөрсдөө биш-харин Бурхан-ажил үйлсээр минь дамжуулан үр дүнг гаргадаг Нэгэн гэж мөн хэлсэн байдаг. Энэхүү дөрвөн өдрийн Уншлагын төлөвлөгөө бидэнд, жинхэнэ Амралтын өдрийн амралтыг олж авахын тулд христитгэлт мэргэжилтнүүд “найдах” ба “шаргуу хөдөлмөрлөх” хоёрын хоорондох тэнцвэрт байдлыг олж авах ёстойг харуулах болно. Ефес 3 ѳдөр Энэхүү энгийн уншлагын төлөвлөгөө нь таныг Ефес номоор аялуулах бөгөөд хувийн эсвэл бүлгийн Библи судлалд тохиромжтой.
Posted on 2020-07-012021-10-12Унших Төлөвлөгөөнүүд – Долоодугаар сар 2020 Чиглүүлэгч зам төмөр: Амьдралдаа харамслаас зайлсхийх нь 5 ѳдөр Чиглүүлэгч зам төмөр нь авто машиныг аюултай замд эсвэл хязгаараас хэтэрсэн хэсэг рүү гажин орохоос хамгаалахын тулд тавигдсан байдаг. Тэдгээр нь бидэнд хэрэгцээтэй болох хүртэл бид ихэнхдээ тэдгээрийг олж хардаггүй-тэгээд тэдгээрийг тэнд байгаад нь бид үнэхээр талархдаг. Харилцаануудад, санхүүд болон мэргэжилд маань чиглүүлэгч зам төмөр байсан бол яах байсан бол? Тэдгээр нь ямархуу харагдах байсан бол? Тэдгээр нь ирээдүйн харамслаас биднийг хэрхэн хамгаалах боломжтой вэ? Дараагийн тав хоногт, хувийн чиглүүлэгч зам төмөрийг хэрхэн байрлуулах талаар судалцгаая. Амрах цаг гаргах нь 5 ѳдөр Хэт ажиллах болон байнга завгүй байх нь ертөнцөд маань шагшигдах нь элбэг байдаг бөгөөд амрах нь үнэхээр хэцүү зүйл байх боломжтой. Үүрэг, төлөвлөгөөгөө үр төлөөтэй биелүүлэхийн тулд бид амарч сурах ёстой тэгэхгүй бол хайртай хүмүүстээ болон тавьсан зорилгодоо хүрэхэд хувь нэмрээ оруулах зүйл бидэнд огт үлдэхгүй байх болно. Амралтын талаар болон сурсан зүйлээ бид хэрхэн амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой талаар судлахад дараагийн таван өдрийг зарцуулцгаая. Бүх зүйл цоо шинэ 5 ѳдөр Энэхүү Бүх зүйл цоо шинэ гэдэг төлөвлөгөөгөөр бид 2 Коринт номоор аялахдаа энэ дэлхий дээрх итгэлийн адал явдлын болон зоригтой байх Бурханы дуудлагын талаарх Паулын теологийг судлах болно. Келли Минтер, Христитгэлийн дагуух алхаа нь төрөлхийн үзэл санаануудтай маань зөрчилдөж байгаа мэт санагдаж болох хэдий ч энэ нь хэмжээлшгүйгээр бас мөнхийн мөнхөд хамаагүй дээр болохыг нотлодог болохыг ойлгоход бидэнд тусладаг. Энэхүү 5 өдрийн Уншлагын төлөвлөгөөгөөр, дараах асуудлуудын талаар та улам илүү таньж мэдэх болно: хэцүү харилцаатай хэрхэн нүүр тулах, нэр хүнд дээрээ Бурханд найдах, Христ дотор хэн болох дээрээ бууж өгөх, зовлон эдлэхийн зорилгыг ойлгох болон үүн дэх Бурханы хангалтыг ухаарах, бид хэрхэн энэ дэлхийн Сайнмэдээний гэрэл нь болох зэрэг болно. Галат 3 ѳдөр Энэхүү энгийн уншлагын төлөвлөгөө нь таныг Галат номоор аялуулах бөгөөд хувийн эсвэл бүлгийн Библи судлалд тохиромжтой.
Posted on 2020-06-012021-10-12Унших Төлөвлөгөөнүүд – Зургаадугаар сар 2020 1 Коринт 8 өдөр Энэ энгийн уншлагын төлөвлөгөөгөөр та 1 Коринт номыг уншиж дуусгах бөгөөд ганцаарчилсан болон группээр судлахад тохиромжтой. Үндсэн мэргэн ухаан: Эцэгүүдэд зориулсан 7 өдрийн аян 7 өдөр Эцгүүд маань биднийг ямар ихээр хэлбэржүүлдэг нь үнэхээр гайхалтай. Дэлхийн эцэгийнхээ эрх мэдэл, нөлөөллөөс зугтаж чадах хүн гэж нэг ч үгүй. Ихэнх эрэгтэйчүүд эцэг болохдоо бэлтгэгдээгүй мэт санадаг учраас -Бичээсээс болон бусад эцэгүүдээс зөвлөмж авах нь нэн чухал. Үндсэн мэргэн ухаан бол Бичээсийн зарчмууд болон мэргэн ухааныг алдаануудаасаа суралцсан нас тогтсон, ухаалаг аав нарын туршлагатай хослуулан эцгүүдэд зориулсан гүн ойлголт, мэргэн ухаанд хүрэх аян юм. Хөдөлшгүйг Лиза Бэвэрийн хамт 6 өдөр Юу үнэн бэ? Үнэн бол цаг хугацааны суваг нь татарч бас урсан байдаг гол гэсэн худалд соёл маань итгэдэг. Гэвч үнэн бол гол биш – харин хад юм. Ширүүнээр давалгаалах санаануудыг агуулах энэхүү Уншлагын Төлөвлөгөө нь танд сэтгэлээ тогтооход-зорилгогүй тэнүүчлэх дэлхийд зүг чигийг өгөхөд туслах болно. Ариун яаралт: Шаргуу ажиллан, сайн амрах амьдралын хэв маягийг олж авах нь 10 ѳдөр Тэнцвэртэй байдал. Амьдралдаа “Шаргуу хөдөлмөрлө!” гэж хашхирахыг нэг чихээрээ сонсох үедээ нөгөө чихээрээ “улам илүү амар” гэж шивнэхийг сонсохыг бид хүсдэг. Хэрэв Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөө үүнээс огт өөр байдаг бол яах вэ? Ариун яаралт хэмээх-Бурханыг хүндэтгэх арга замаар шаргуу хөдөлмөрлөн, сайн амрах амьдралын хэв маягт орно уу.
Posted on 2020-05-012021-10-12Унших Төлөвлөгөөнүүд – Тавдугаар сар 2020 Хаягдаагүй: Төгс Эцэгийн Хөвгүүд, Охид байхаас эрх чөлөөг олж авах нь 5 ѳдөр Пашёон Мүвмэнтийг үүсгэн байгуулагч, Пастор Лүие Гиглио – Түүний хайртай хүү, охин болохынхоо хувьд биднийг эрх чөлөөтэй амьдраасай гэж хүсэх төгс Эцэг гэдгийг, амьдралыг өөрчлөхүйц арга замаар Бурханы зан чанарыг бидэнд ойлгуулахын тулд энэхүү 5 өдрийн чимээгүй цагийг хуваалцаж байна. Таны амьдралд зориулсан Бурханы төлөвлөгөө 6 өдөр Таны амьдралд зориулсан Бурханы төлөвлөгөө юу вэ? Энэ бол Христийн дагалдагч бидэнд байдаг хамгийн түгээмэл асуултуудын нэг билээ. Гэхдээ бид нүдээ нээгээд харвал, Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөө нь бага зэрэг хэрээс хэтэрсэн санагдаж болох юм. Энэхүү 6 өдрийн библийн төлөвлөгөөгөөр бид Бурханы төлөвлөгөө нь бидний бодож байгаа шиг тийм ч төвөгтэй биш харин бидний төсөөлж буйгаас ч илүү сайн болохыг суралцах болно. Эцэг эх байх талаар Библи дээр гардаг 7 зүйлс 7 өдөр Хүүхэд өсгөнө гэдэг үнэхээр хэцүү, бүр хамгийн сайн нөхцөлд байсан ч хэцүү. Энэхүү долоон өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр YouVersion-ны ажилчид, амьдрал дээрх эдгээр эцэг эхчүүд Бурханы Үгэн дэх өөрсдийн амьдралдаа оруулж, хэрэгжүүлдэг зарчмуудынхаа талаар бидэнтэй хуваалцах болно. Өдөр бүр уншлагын төлөвлөгөөний нэгээхэн хэсэг болох зурган эшлэл байгааг та татаж аваад өөрийнхөө найзуудтай бас хуваалцах боломжтой. Ром 8 ѳдөр Энэхүү энгийн уншлагын төлөвлөгөө нь таныг Ром номоор аялуулах бөгөөд хувийн эсвэл бүлгийн Библи судлалд тохиромжтой.
Posted on 2020-04-012021-10-12Унших Төлөвлөгөөнүүд – Дөрөвдүгээр сар 2020 Яагаад Дахин амилсан баяр гэж? 5 ѳдөр Дахин амилсан баяр яагаад тийм чухал вэ? 2000 жилийн өмнө төрсөн хүнд яагаад тийм их сонирхол төрдөг юм бол? Есүсийн талаар яагаад тийм олон хүмүүс баярлан хөөрдөг вэ? Бидэнд Тэр яагаад хэрэгтэй вэ? Тэр яагаад ирсэн бэ? Тэр яагаад нас барсан бэ? Эдгээрийг олж мэдэхийг яагаад хүмүүс хүсдэг вэ? Энэхүү 5 өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр Никки Гамбел эдгээр асуултуудын хариултуудыг бидэнтэй хуваалцах болно. Есүс: Ялалтын минь туг 7 өдөр Бид Дахин амилсан баярыг тэмдэглэх үедээ түүхэн дэх хамгийн агуу ялалтыг тэмдэглэдэг. Есүсийн үхэл, дахин амилалтаар дамжуулан Тэрээр гэм, булш, үүний үр дүн дэх бүхий л нөлөөллийг мөнхөд ялсан бөгөөд Тэрээр тэрхүү ялалтыг бидэнтэй хуваалцахыг сонгосон юм. Энэхүү Дахин амилсан баярын долоо хоногт Түүний ялсан зарим нэгэн бэхлэлтүүдэд шумбацгаан, Тэрээр бидний төлөө тулалдсан тулаан дээр хараагаа сунган улмаар Ялалтын мааньТуг болохынх нь хувьд Түүнийг магтацгаая. Есүсийн Дахин Амилсан Баярын түүх 7 өдөр Амьдралын тань сүүлийн долоо хоног гэдгийг мэдэж байсан бол та үүнийг хэрхэн өнгөрөөх байсан бэ? Есүс Христ махан биеэр энэ дэлхий дээр байх сүүлийн долоо хоног нь дурсамжит мөчүүд, эш үзүүллэгийн биелэл, чин зүрхний залбирал, гүн хэлэлцүүлэг, чухал үйлс болон дэлхийг өөрчлөх үйл явдлуудаар дүүрэн байжээ. Дээгүүр өнгөрөх баярын өмнөх Даваа гарагт эхлэхээр энэхүү төлөвлөгөө нь зохиогдсон бөгөөд таныг өдөр бүр Сайнмэдээний дөрвөн номын бүлгүүдээр тэрхүү Ариун долоо хоногоор хөтлөн дагуулах болно. Иохан 10 ѳдөр Энэ энгийн уншлагын төлөвлөгөө нь таныг Иоханы бичсэн Сайнмэдээг эхнээс нь дуустал уншихад чиглүүлэх болно.