Posted on 2019-09-012021-10-04Унших Төлөвлөгөөнүүд – Есдүгээр сар 2019 Итгэл 12 ѳдѳр Харснаараа итгэдэг үү? Эсвэл итгэлээрээ хардаг уу? Эдгээр нь итгэлийн асуултууд мөн. Энэ төлөвлөгөөгөөр итгэлийн талаар гүн гүнзгий судлах боломжтой—тухайн сэдвээр Есүсийн заасанчлан ямар ч боломжгүй мэт нөхцөл байдлуудад аймшиггүй итгэлийг харуулсан бодит хүмүүсийн талаархи түүхүүдийг Хуучин гэрээнээс авч үзэх болно. Уншлагаараа дамжуулан та Бурхантай харилцах харилцаагаа гүнзгийрүүлэх бас улам илүү итгэмжтэйгээр Есүсийг дагагч нэгэн болох урам зоригийг хүлээн авах болно. 2 Коринт 7 өдөр Энэ энгийн уншлагын төлөвлөгөөгөөр та 2 Коринт номыг уншиж дуусгах бөгөөд ганцаарчилсан болон группээр судлахад тохиромжтой. Амьсгаа авах газар 5 ѳдөр Та бүх зүйлийг хийх гэж оролдож байгаа тул ямар ч зүйлээс таашаал авдаггүй юм шиг санагддаг уу? Хайртай хүмүүстэйгээ амьдралынхаа туршид олон зүйлийг нэгэн зэрэг хийх. . .Та үр ашигтай. Гэхдээ та үнэхээр эцэж цуцталаа ядарсан. Танд ердөө л амьсгаа авах газар хэрэгтэй. Нэг гайхамшигтай энгийн урилгын хамтаар Бурхан танд амар амгаланг авчирч чадахуйц арга замаар хэт ахадсан хурдыг тань солихыг санал болгодог. Энэ төлөвлөгөө нь танд хэрхэн үүнийг хийхийг харуулах болно.
Posted on 2019-08-012021-10-04Унших Төлөвлөгөөнүүд – Наймдугаар сар 2019 Найдвар 3 ѳдөр НАЙДВАР Хамтдаа Библиэс найдвартай холбоотой зарим эшлэлүүдийг үзэцгээе. Бурхан таныг амар тайван, айдасгүй, итгэл болоод хайр энэрлээр дүүрэн байгаасай гэж хүсдэг. Тийм биз? Тэр таныг айдас түгшүүртэй эсвэл уур уцаараар дүүрэн байгаасай гэж хүсдэггүй. Найдварын талаарх эшлэлүүд нь хэрхэн уучлахдаа хурдан хүн болох талаар бидэнд заах болно. Мэргэн ухаан Бурханы үгийг тунгаан бясалгаснаар ирдэг. 1 Коринт 8 өдөр Энэ энгийн уншлагын төлөвлөгөөгөөр та 1 Коринт номыг уншиж дуусгах бөгөөд ганцаарчилсан болон группээр судлахад тохиромжтой. Освалд Чамбэрс: Амар тайван – Сүнсний амьдрал 30 өдөр Амар тайван: Сүнсний амьдрал бол дэлхийд хамгийн их хүндлэгдсэн чимээгүй цагийн зохиолч, Түүний дээдийн төлөөх миний хамгийн эрхэм дээд номын зохиолч Освальд Чамберсийн бүтээлийн урам зориг өгөх эрдэнэс бүхий эш таталт юм. Бурхан дотор амралтыг олж, өөрийн амьдралд Бурханы амар тайвны ач холбогдлын талаар илүү гүнзгий ойлголтыг олж аваарай.
Posted on 2019-07-012021-10-04Унших Төлөвлөгөөнүүд – Долоодугаар сар 2019 Галат 3 ѳдөр Энэхүү энгийн уншлагын төлөвлөгөө нь таныг Галат номоор аялуулах бөгөөд хувийн эсвэл бүлгийн Библи судлалд тохиромжтой. Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлүүд 36 өдөр Энэхүү төлөвлөгөө нь Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлүүдээр дамжуулан танд хандсан Түүний хамгийн агуу сургаалиуд юу болохыг ойлгуулах болно! Уншлагын төлөвлөгөөний явцад Есүсийн хайр болон хүч чадлаар дамжуулан таныг урамшуулах цагуудыг мөн гаргаж өгсөн байгаа! Цаг хугацаагаа Бурханд зориулах нь 4 өдөр Цаг хугацаагаа Бурханд зориулах тухай Р.С. Спроулын бэлтгэн гаргасан 4 өдрийн чимээгүй цаг. Чимээгүй цагийн өдөр бүр таныг Бурханы оршихуй дотор, Бурханы эрх мэдэл доор, Бурханы алдрын төлөө амьдрахыг уриалан дууддаг. Ерөөгдсөн 7 өдөр Ерөөгдсөн амьдралаар хэрхэн амьдрах вэ? Хүн бүр энэхүү асуултын хариултыг хүсч бас хайж байдагт би итгэдэг. Библи дэхь янз бүрийн хүрээний олон төрлийн хүмүүсийн дотроос, нэгийг нь би ялангуяа бахдан биширдэг. Түүний нэр хэдийгээр дурдагдаагүй байдаг боловч, тэрээр Библийн зарчмын дагуу амьдардаг нэгэн. Миний хувьд Библийн баатар болох зөвт хүн бол Дуулал 112-р бүлэгт дурдагдсан нэгэн юм.
Posted on 2019-06-012021-09-29Унших Төлөвлөгөөнүүд – Зургаадугаар сар 2019 Иаков 3 ѳдөр Энэхүү энгийн уншлагын төлөвлөгөө нь таныг Иаков номоор аялуулах бөгөөд хувийн эсвэл бүлгийн Библи судлалд тохиромжтой. Амар тайвныг эрэлхийлэх нь 7 өдөр Tийрфонд дэлхийн өнцөг булан бүрт буй хүмүүсийн дунд нэгдлийг тогтоох, энхтайвны идэвхтэй дуу хоолой болох, харилцаа холбоог сэргээхийн тулд Бурханы удирдамжийг эрэлхийлдэг. Энэ 7 өдрийн уншлагын төлөвлөгөө нь өөрийн бүхий л харилцаагаа сэргээх, амьдарч буй дэлхийнхээ төлөөх залбиралд зориулсан өдөр бүрийн үйлдлүүдийг агуулсан бөгөөд, Африкийн сургаалт үгсээр дамжуулан ирэх баялаг мэргэн ухааныг ашиглан Бурханы жинхэнэ амар тайвныг олж мэдэхэд бидэнд тусална. Бурханы Үгийн дагуух цаг хугацааны зохицуулалтын зарчмууд 6 өдөр Өдөрт 24-өөс илүү цаг байхгүйд та санаа зовж байна уу? Таны хийх зүйлсийн жагсаалт хийх ёстой зүйлсээр дүүрсэн байна уу? Ядарсан байхаас залхаж байна уу, Бурханы Үгэн дотор, найз нөхөд, гэр бүлтэйгээ өнгөрөөх цаг хангалттай байхгүй байна уу? Эдгээр нь дэлхий дээрх хамгийн түгээмэл тэмцэл байх талтай. Сайн мэдээ гэвэл цаг хугацаагаа зөв зохицуулах тодорхой зарчмуудыг Библи танд санал болгодог. Энэхүү төлөвлөгөө нь эдгээр бичвэрүүд дээр тайлбарлагдаж, амьдралынхаа үлдсэн хугацааг хэрхэн яаж зохицуулах талаар супер практик зөвлөгөөг танд өгөх болно! Хамтдаа байвал хамаагүй дээр 24 өдөр Бурханы таны байхаар бүтээсэн нэгэн байхад, энэ дэлхий дээрх зорилгоо биелүүлэхийн тулд ямар ч тусламжгүйгээр эдгээрийг хийх ямар ч арга зам байхгүй. Бид бие биедээ хэрэгтэй, бие биедээ Христийн бие дотор харьяалагддаг! Энэ цувралд Пастор Рик бусадтай харилцах харилцаатайгаар хэрхэн амьдрах вэ гэдгийг тайлбарладаг.
Posted on 2019-05-012021-09-28Унших Төлөвлөгөөнүүд – Тавдугаар сар 2019 Еврей 1 долоо хоног Энэ энгийн уншлагын төлөвлөгөөгөөр та Еврей номыг уншиж дуусгах бөгөөд ганцаарчлан болон бүлгээр судлахад тохиромжтой. Сорилт 7 өдөр Сорилт нь маш олон хэлбэрээр бидэн дээр ирдэг. Гаргасан шийдвэртээ шалтгаан тоочих ба өөрийгөө өмөөрөх их амархан байдаг. Энэхүү долоо хоногын уншлагын төлөвлөгөө танд, та сорилтыг Бурханы Ариун Сүнсний хамт давж чадахыг харуулах болно. Олон зүйл бодохоо хэсэг хугацаанд зогсоон, Бурханд өөрийнхөө амьдралд хандан ярих боломжыг олго, тэр үед хамгийн том сорилтыг даван гарах хүч чадлыг та олж авах болно. Өвийн аян 31 өдөр Дэйв Рамси бол мөнгө ба бизнесийн тал дээр Америкийн итгэмжит дуу хоолой болсон нэгэн юм. Гучин настайдаа дампуурлыг амссаны дараа Дэйв мөнгөтэй харьцах Бурханы арга барилд суралцжээ. Дэйв одоо бусдад хэрхэн мөнгийг захиран зарцуулах талаар заахад өөрийгөө зориулж байна. Ингэснээр тэд өмнө нь хэзээч байгаагүйгээр амьдрах, өгөхөд суралцдаг. Ирэх 31 өдрийн турш, Дэйв танд Библид мөнгө ба эд баялгийн талаар юу өгүүлдэг ба хэрхэн ирэх үеүддээ өв хөрөнгө үлдээхүйц амьдралаар амьдрах тухай заах болно. Эцэг эх байх талаар Библи дээр гардаг 7 зүйлс 7 өдөр Хүүхэд өсгөнө гэдэг үнэхээр хэцүү, бүр хамгийн сайн нөхцөлд байсан ч хэцүү. Энэхүү долоон өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр YouVersion-ны ажилчид, амьдрал дээрх эдгээр эцэг эхчүүд Бурханы Үгэн дэх өөрсдийн амьдралдаа оруулж, хэрэгжүүлдэг зарчмуудынхаа талаар бидэнтэй хуваалцах болно. Өдөр бүр уншлагын төлөвлөгөөний нэгээхэн хэсэг болох зурган эшлэл байгааг та татаж аваад өөрийнхөө найзуудтай бас хуваалцах боломжтой.