Posted on 2023-09-02Унших Төлөвлөгөөнүүд – Есдүгээр сар 2023 Надад хэрэгцээтэй бүхэн минь 3 ѳдөр Бурхан бидний өмнө бас хойно явж биднийг хамгаалдаг. Тэр бидний тулааныг аль хэдийнээ шийдвэрлэсэн. Тэр бидний харж чадахгүй байгаа хэсгийг ч хүртэл хардаг. Гэнэтийн зүйл Түүнд гэнэтийнх байдаггүй. Энэ 3-өдрийн чимээгүй цаг таны амьдралын яг таг хувь, хэмжээсийг хангагч нь Бурхан гэсэн үнэн дотор таныг урамшуулах болно. Амийг өгүүлэх нь 6 өдөр Үг, үг, үг-хүчирхэг үгс! Босгон байгуулдаг эсвэл нураагч үгс. Амийг өгөгч үг эсвэл үхлийг авч ирэгч үгс. Сонголт нь биднийх. Үгэнд минь орших чухал хүч чадлыг тогтооцгооё. Эхний алхамууд тань 5 ѳдөр Есүсийг дагах шийдвэрийг та гаргалаа, дараа нь юу хийх ёстой вэ? Энэ төлөвлөгөө бол тэр шийдвэрийн хамт дагалдан ирэх бүх зүйлийн иж бүрэн жагсаалт биш харин эхний алхамаа хийхэд чинь танд туслах болно. Библийг хамтдаа уншицгаая (9-р сар) 30 ѳдөр 12 хэсэг судлалын 9 дэх хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хорших бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 9 дэх хэсэгт Нехемиа, Естер, 1 ба 2 Тимот, Иоел, Амос, Обадиа, Нахум, Хабаккук, Зефаниа, Тит, Филемон, Иаков, Хаггаи, Зехариа болон Малахи номууд багтжээ.
Posted on 2023-08-01Унших Төлөвлөгөөнүүд – Наймдугаар сар 2023 Амжилтад хүргэх Бурханы зам 3 ѳдөр Хүн бүр амжилтыг хайдаг ч ихэнх нь амжилтад хүрдэггүй. Учир нь тэд амжилттай амьдралын талаар буруу ойлголттой байдаг. Жинхэнэ амжилтыг олохын тулд Бурхан юу гэж тодорхойлсныг харах хэрэгтэй. Бестселлер зохиолч Тони Еванс жинхэнэ хаанчлалын амжилтад хүрэх зам, түүнийг хэрхэн олохыг танд танилцуулах болно. Библийг хамтдаа уншицгаая (8-р сар) 31 өдөр 12 хэсэг судлалын 8 дахь хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 8 дахь хэсэгт 1 ба 2 Шастир, 1 ба 2 Тесалоник болон Езра номууд багтсан.
Posted on 2023-06-25Унших Төлөвлөгөөнүүд – Долоодугаар сар 2023 Анна Лайтын бэлтгэсэн Харьцуулалтаас чөлөөлөгдөх нь 7 өдрийн чимээгүй цаг 7 өдөр Одоо амьдарч буйгаас тань хамаагүй бялхсан амьдралыг Бурхан танд санал болгодог хэдий ч дараагийн алхамд орохоос харьцуулалт таныг хойш нь татдаг гэдэг бол гунигтай үнэн мөн. Энэ уншлагын төлөвлөгөөгөөр Анна Лайт чадвар чадамжинд тань харьцуулалтын тавьсан тагийг эвдэхүйц ойлголтуудыг илчилж мөн Бурханы танд бэлтгэсэн эрх чөлөөтэй бас бялхам амьдралаар амьдрахад тань туслах болно. Хөдөлшгүйг Лиза Бэвэрийн хамт 6 өдөр Юу үнэн бэ? Үнэн бол цаг хугацааны суваг нь татарч бас урсан байдаг гол гэсэн худалд соёл маань итгэдэг. Гэвч үнэн бол гол биш – харин хад юм. Ширүүнээр давалгаалах санаануудыг агуулах энэхүү Уншлагын Төлөвлөгөө нь танд сэтгэлээ тогтооход-зорилгогүй тэнүүчлэх дэлхийд зүг чигийг өгөхөд туслах болно. Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг хайх нь – Мэргэн ухаан 5 ѳдөр Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг эрэлхийлэх нь өдөр тутмын амьдралын замд тань таныг урамшуулах, сорих, туслах зорилготой 5 өдрийн уншлагын төлөвлөгөө юм. Бойд Бэйлигийн хэлснээр, “Хэрэв та үүнийг хиймээргүй байсан ч, эсвэл завгүй байх үедээ ч хүртэл Түүнийг хайгтун. Тэгвэл Тэр таны итгэмжтэй байдлыг шагнах болно.” Библид ийнхүү хэлсэн байдаг, “Түүний гэрчлэлүүдийг сахин Түүнийг бүхий л зүрхээрээ хайгсад Юутай ерөөлтэй вэ!” Дуулал 119:2 Зүрхний дайснууд 5 ѳдөр Бие махбодын хувьд эрүүл бус зүрх биеийг сүйрүүлдэгтэй адилхан сэтгэл хөдлөл ба сүнсний хувьд эрүүл бус зүрх таныг болоод харилцаануудыг тань устгах боломжтой. Дараагийн таван өдрийн туршид зүрхний дөрвөн түгээмэл дайснууд болох – гэм буруу, уур, шунал болон атаархалыг өөрөөсөө эрж хайхад туслах-мөн тэдгээрийг хэрхэн авч хаяхыг заах боломжийг Анди Стэнлид олгоцгооё.
Posted on 2023-06-01Унших Төлөвлөгөөнүүд – Зургаадугаар сар 2023 Тэнгэрлэг цаг зохицуулалт 6 өдөр Уламжлалт цагийн менежмент нь өөрийн хүч чадал, сахилга батаараа амьдралыг “хяналтад” байлгах зорилготой үед стресс үүсгэдэг. Гэхдээ бид Бурханд цаг заваа зориулах үед амар тайван ба амралт олж авдаг гэж Библид хэлдэг. Энэхүү 6 өдрийн төлөвлөгөөгөөр дамжуулан та Бурханд төвлөрсөн цагийн менежментийн хандлага нь Түүний баяр хөөр, амар амгаланг төдийгүй Түүний танд зориулан бэлдсэн бүх сайн сайхныг хүлээн авахад хэрхэн хөтөлж байгааг мэдэх болно. Бурхан минь, Та намайг мартчихсан уу? 5 ѳдөр Бид амьдралд баян ходоодонд явж байгаа мэт бас өдөр хоног өнгөрөхийн хэрээр харьцуулалтын дуу хоолой улам чангарч энэ бүхний дунд Бурхан хэрхэн ажиллаж буйг харахгүй өнгөрөх нь элбэг байдаг. Ийм л хором мөчид итгэл маань юунаас ч илүүтэйгээр шалгагддаг. Энэ чимээгүй цагийн материалыг унш мөн Бурханыг хүлээж байхдаа урамшуулагд. Аюулгүй байдалд бүү үлд 3 ѳдөр Өөртөө итгэлгүй байдал, эргэлзээ, айдсын дуу хоолойны эсрэг зогсохгүй бол эдгээр нь амьдралыг тань тэр чигээр нь эзэмдэх болно. Тэдгээр дуу хоолойг зүгээр чимээгүй болгох эсвэл тоохгүй байх ямар ч боломжгүй. Энэ 3 өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр Сара Жэйкс Робертс өнгөрсөнийхөө хязгаарлагдмал байдлыг хайхралгүйгээр зогсоошгүй нэгэн болохын тулд тохь тухгүй байдлыг хэрхэн өөрийн болгохыг танд харуулах болно. Та бол Хайрлагдсан 4 өдөр Бурхан танд хайртай. Та хэн ч байсан, та амьдралынхаа аль ч үед байсан, Бурхан танд хайртай! Бид энэ сард, хайрын баярыг тэмдэглэх үедээ Бурханы таныг хайрлах хайр бусад хайраас илүү агуу гэдгийг мартуузай. Энэхүү дөрвөн өдрийн төлөвлөгөөгөөр өөрийгөө Бурханы хайранд умбуулаарай.
Posted on 2023-04-28Унших Төлөвлөгөөнүүд – Тавдугаар сар 2023 Өөрчлөгдсөн амьдралаар амьдрах нь: Хэн болохоо хүлээн зөвшөөрөх нь 6 өдөр Хэн байхыг маань хэлэх асар олон дуу хоолойн дунд хэн болохоо хаана оршин байхын төлөө тэмцэлддэгт гайхах зүйл огт үгүй. Бурхан биднийг ажил мэргэжил, гэрлэлтийн байдал эсвэл алдаануудаараа тодорхойлогдсон байгаасай гэж хүсдэггүй. Түүний үзэл бодол амьдралд маань хамгийн дээд эрх мэдэл маань байгаасай гэж Тэр хүсдэг. Та хэн болох мөн Христ дотор хэн болохыг Библид юу гэж хэлдэг талаар суралцахад энэ зургаан өдрийн төлөвлөгөө танд туслах болно. Бүү бууж өг 7 өдөр Бууж өгөхийг үнэхээр хүсэн амьдралдаа цөхрөн эсвэл ялагдсан мэт мэдрэмж танд төрж байсан уу? Тууштай байх болоод урагшилсаар байхад урамшуулсан зүйл Библид асар олон бий! Энэ 7-өдрийн төлөвлөгөө өмнө чинь буй аянд таныг сэргээх болно. Донтолтоос эргэн буцах нь 3 ѳдөр Таны амьдрал Бурханы Үгтэй нийцэхгүй бол та зовлонт үр дагаврыг мэдрэх болно. Олон хүмүүс өвчинтэйгөө тэмцэж, ажлаасаа халагдаж, харилцаагаа тасалж, донтолт зэргээс болж Бурханаас холддог. Мансууруулах бодис, порнограф гэх мэт нь ноцтой донтолт, хоолонд дурлах, зугаа цэнгэл хөөх гэх мэт нь арай гайгүй донтолт гэдгээс үл хамааран ямар ч төрлийн донтолт нь бидний амьдралыг сүйрүүлдэг. Энэхүү төлөвлөгөөгөөр дамжуулан Бестселлер зохиолч Тони Эванс танд эрх чөлөөнд хүрэх замыг зааж өгөх болно. Бурхан яагаад намайг хайрладаг вэ? 5 ѳдөр Асуултууд: Бурханы талаар хүн бүрт л асуух асуултууд байдаг. Байнга харьцуулалт хийдэг соёлд амьдардаг болохынхоо хувьд, өөрсдөөсөө бидний хамгийн ихээр асуудаг байж болох асуулт бол, “Бурхан яагаад намайг хайрладаг вэ?” эсвэл магадгүй, “Тэр яаж намайг хайрлаж чадах вэ?” гэсэн асуултууд байж болох юм. Энэ төлөвлөгөөний явцад, та нийтдээ 26 Бичээсийн хэсгийг авч үзэх бөгөөд—тус бүр нь таныг гэсэн Бурханы нөхцөл үл шаардах хайрын талаархи үнэнийг өгүүлэх болно.