Posted on 2023-03-30Унших Төлөвлөгөөнүүд – Дөрөвдүгээр сар 2023 Яагаад Дахин амилсан баяр гэж? 5 ѳдөр Дахин амилсан баяр яагаад тийм чухал вэ? 2000 жилийн өмнө төрсөн хүнд яагаад тийм их сонирхол төрдөг юм бол? Есүсийн талаар яагаад тийм олон хүмүүс баярлан хөөрдөг вэ? Бидэнд Тэр яагаад хэрэгтэй вэ? Тэр яагаад ирсэн бэ? Тэр яагаад нас барсан бэ? Эдгээрийг олж мэдэхийг яагаад хүмүүс хүсдэг вэ? Энэхүү 5 өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр Никки Гамбел эдгээр асуултуудын хариултуудыг бидэнтэй хуваалцах болно. ХААН БОЛСОН ЕСҮС: Timothy Keller-ын эрхлэн гаргасан Дахин амилсан баярт зориулсан чимээгүй цаг 9 өдөр New York Times-ын хамгийн их гүйлгээтэй номын зохиогч болон алдартай пастор Timothy Keller Марк номонд бичигдсний дагуух Есүсийн амьдралаас хийсэн цувралаа хуваалцаж байна. Эдгээр түүхүүдийг судалснаар бидний амьдрал болон Бурханы Хүүгийн амьдралын холбоосыг, Дахин амилсан баярт чиглүүлсэн шинэ ойлголтуудыг бид олж авах болно. ХААН БОЛСОН ЕСҮС бол ном хаана зарагдаж байна тэндээс авах боломжтой бөгөөд эсийн бүлэгт зориулсан удирдамж бас ном юм. 1 & 2 Тимот 5 ѳдөр Энэхүү энгийн уншлагын төлөвлөгөө нь таныг 1 ба 2 Тимот номоор хөтлөх бөгөөд ганцаарчилсан эсвэл групп судлалд тохиромжтой. Нийгмийн өөрчлөлтийн тухай Библийн дагуух үзэл бодол 5 ѳдөр Олон Христитгэлт хүмүүс сүнслэг хэрэгцээг эсвэл материаллаг хэрэгцээг алыг нь хангах ёстой вэ хэмээн санаа зовдог. Христитгэлтнүүдийн хувьд бидний нэн тэргүүнд тавих зүйл юу байх ёстой вэ? Энэ сэдвээр Библиэс бид юуг сурч болох вэ?
Posted on 2023-03-02Унших Төлөвлөгөөнүүд – Гуравдугаар сар 2023 Зургаан өдөр Бурханы нэрсээр 6 өдөр Бурханы олон нэрийн дотроос, Тэрээр Өөрийн зан чанар болон мөн чанарыг харуулдаг нэрсийг бидэнд илчилсэн. Библид Эцэг, Хүү, Ариун Сүнснээс гадна Бурханы 80 гаруй өөр нэрсийг харуулдаг. Энд итгэгч таныг Цорын ганц Үнэн Бурханд ойртоход туслах зургаан нэр болон тэдгээрийн утгыг тайлбарласан болно. Доктор Тони Эвансын бичсэн Бурханы нэрсийн хүчийг мэдрэхүй: Амьдрал бэлэглэгч чимээгүй цаг (Experience the Power of God’s Names: A Life-Giving Devotional) номоос товчлон авав, Harvest House Publishers, Eugene, Oregon 2017. Сонгогдсон: Өдөр бүр өөртөө Сайнмэдээг сануулдаг бай 7 өдөр Хэрэв та өглөө сэрээд, сайн мэдээг өдөр бүр өөртөө сануулдаг байх юм бол яах вэ? Энэ 7 өдрийн чимээгүй цагийн судлал нь танд зөвхөн үүнийг л хийхэд туслах болно. Сайн мэдээ биднийг авараад зогсдоггүй бидний амьдралын туршид мөн тусалж дэмждэг. Зохиогч, Евангелист Матт Браун, Райан Скоог нарын бичсэн 30 өдрийн чимээгүй цагийн материал дээр тулгуурлан энэхүү уншлагын төлөвлөгөөг боловсруулсан. Ажилдаа утга учрыг өг 4 өдөр Бидний ихэнх маань насанд хүрсэн амьдралынхаа 50 орчим хувийг ажил дээрээ өнгөрүүлэх болно. Ажил маань учир утгатай эсэхийг-ажил маань чухал эсэхийг бид мэдэхийг хүсдэг. Гэвч стресс, шаардлагууд, бэрхшээлүүдээс болоод ажил бол хүнд хүчир зүйл – давж гарах хэрэгтэй зүйл мэтээр харахад хүрдэг. Энэхүү Уншлагын төлөвлөгөө итгэл дээр үндэслэсэн эерэг утга учрыг сонгох эрх мэдэл танд буй болохыг ойлгоход туслах болно. Ариун Сүнсээр удирдуулсан амьдрал: Жон Пайпертай хамт хийх чимээгүй цаг 7 өдөр Ариун Сүнсний талаарх Жон Пайперийн бэлтгэсэн 7 хоногийн чимээгүй цагийн уншлага
Posted on 2023-02-02Унших Төлөвлөгөөнүүд – Хоёрдугаар сар 2023 Есүс надад хайртай 7 өдөр “Христитгэлтэн болохын тулд би юунд итгэх хэрэгтэй вэ?” гэж хэн нэгэн хүн таниас асуувал та юу гэж хэлэх вэ? “Есүс надад хайртай даа, Библи надад хэлсэн дээ” гэдэг олны дуртай дууны энгийн үгсийг ашиглах замаар сэтгүүлчээс пастор болсон нэгэн хүн итгэдэг зүйл тань юу болох, яагаад гэдгийг ойлгоход танд туслах болно. Хамгийн их борлуулалттай номыг зохиогч Жон Эс. Дикерсон христитгэлийн гол чухал итгэлүүдүүд тодорхой бас итгэмжтэйгээр тайлбарлан мөн яагаад эдгээр итгэлүүд чухал болох талаар харуулдаг. Зорилго уруугаа алхан ор 5 ѳдөр Миний зорилго юу бол? Миний амьдралын утга учир юунд оршиж байгаа бол? Надад зориулсан Бурханы төлөвлөгөө юу бол? Эдгээр асуултуудын ихэнхийг бид амьдралынхаа аль нэг хэсэгт асуудаг. Таныг зорилгодоо хүрэхэд тань дэм болохын тулд бид зарим асуултад хариулахыг зорилоо. Манай C3 коллежийн цөөн хэдэн оюутнууд эдгээр сэдвийн талаар хөнгөхөн хуваалцсан юм. Амьсгаа авах газар 5 ѳдөр Та бүх зүйлийг хийх гэж оролдож байгаа тул ямар ч зүйлээс таашаал авдаггүй юм шиг санагддаг уу? Хайртай хүмүүстэйгээ амьдралынхаа туршид олон зүйлийг нэгэн зэрэг хийх. . .Та үр ашигтай. Гэхдээ та үнэхээр эцэж цуцталаа ядарсан. Танд ердөө л амьсгаа авах газар хэрэгтэй. Нэг гайхамшигтай энгийн урилгын хамтаар Бурхан танд амар амгаланг авчирч чадахуйц арга замаар хэт ахадсан хурдыг тань солихыг санал болгодог. Энэ төлөвлөгөө нь танд хэрхэн үүнийг хийхийг харуулах болно. Аврагдсан мөрөөдлүүд 7 өдөр Мөрөөдөлдөө хүрч чадахгүй мэт эсвэл мөрөөдөл минь замхарсан мэт санагдах үед бид юу хийх хэрэгтэй вэ? Хүчирхийлэл, шарх бас гэр бүл цуцлалтын зүрхний шархыг давж гарсан хүний хувьд энэ асуулт надад дахин дахин гардаг байлаа. Гамшиг, хэн нэгнийг алдах үгүйрэл эсвэл удаан хугацаагаар хүлээх урам хугаралттай та нүүр тулж байсан ч бай хамаагүй таны амьдрал дахь Бурханы мөрөөдөл амьд хэвээрээ байгаа шүү! Найзуудаа, дахин мөрөөдөх цаг ирээд байна.
Posted on 2023-01-02Унших Төлөвлөгөөнүүд – Нэгдүгээр сар 2023 Эндээс эхэл | Есүстэй хийх анхны алхмууд 15 өдөр Хэрэв та Есүст саяхан итгэсэн, Библийг тийм ч сайн мэдэхгүй эсвэл ийм найздаа тусалж байгаа бол эндээс эхлээрэй. Дараагийн 15 өдрийн туршид эдгээр 5 минутын аудио хөтөч таныг Библийн үндсэн хоёр номоор алхам алхамаар аялуулах болно: Марк, Колоссай ном. Есүсийн түүхийг мөшгиж, Түүнийг дагах суурь үнэнүүдийг хувь хүний тусгал эсвэл бүлгийн хэлэлцүүлэгт зориулсан өдөр тутмын асуултуудын хамтаар олж мэдээрэй. Эхлээд өөрөө нэг удаа хийж үзээд, дараа нь найзаа уриад дахин хамт хийгээрэй! Бурханы Үгийн дагуух цаг хугацааны зохицуулалтын зарчмууд 6 өдөр Өдөрт 24-өөс илүү цаг байхгүйд та санаа зовж байна уу? Таны хийх зүйлсийн жагсаалт хийх ёстой зүйлсээр дүүрсэн байна уу? Ядарсан байхаас залхаж байна уу, Бурханы Үгэн дотор, найз нөхөд, гэр бүлтэйгээ өнгөрөөх цаг хангалттай байхгүй байна уу? Эдгээр нь дэлхий дээрх хамгийн түгээмэл тэмцэл байх талтай. Сайн мэдээ гэвэл цаг хугацаагаа зөв зохицуулах тодорхой зарчмуудыг Библи танд санал болгодог. Энэхүү төлөвлөгөө нь эдгээр бичвэрүүд дээр тайлбарлагдаж, амьдралынхаа үлдсэн хугацааг хэрхэн яаж зохицуулах талаар супер практик зөвлөгөөг танд өгөх болно! Шинэ жил, Шинэ нигүүлсэл 15 өдөр Дараагийн 15 өдрийн туршид таныг гэсэн Бурханы нигүүлсэл-хэзээ ч хуучрахгүй үнэнийг Паул Давид Трипп танд сануулах болно. “Зан харьцааны шинэчлэлт” эсвэл сайхан мэдрэмжүүдийг төрүүлэх сургаалт үгс таныг шинэчлэхэд, Бурхан сайн гэдэгт итгэхэд суралцахад, Түүний нигүүлслээс хамааралтай байхад, өдөр бүртээ Түүний алдрын төлөө амьдрахад хангалттай биш. Таны амьдралыг ѳөрчлөх нэг үг 4 өдөр НЭГ Л ҮГ бүтэн жилийн турш НЭГ Л ҮГэнд төвлөрөх замаар амьдралаа улам энгийн болгоход танд туслах болно. Бурханы танд зориулсан үгийг олж мэдэх энгийн байдал нь амьдралыг өөрчлөгч хөдөлгүүр болдог. Хэт их юмаар дүүргэх эсвэл төвөгтэй байдал нь хойшлуулахад хүргэдэг бол, энгийн байдал ба анхаарлаа төвлөрүүлэх нь амжилт болон тодорхой байдал руу чиглүүлдэг. Энэ 4 өдрийн чимээгүй цаг нь бүтэн жилд зориулсан нэг үгээр илэрхийлэгдэх илчлэлийг танд харуулах болно.
Posted on 2022-12-02Унших Төлөвлөгөөнүүд – Арван хоёрдугаар сар 2022 Библийг хамтдаа уншицгаая (12-р сар) 31 өдөр 12 хэсэг судлалын 12 дахь хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 12 дахь хэсэгт Исаиа, Мика, 1 Петр, 2 Петр, 1 Иохан, 2 Иохан, 3 Иохан болон Иуда номууд багтжээ. Лук 12 ѳдѳр Энэ энгийн уншлагын төлөвлөгөөгөөр та Сайнмэдээний номуудыг Лукын бичсэнчлэн эхнээс нь дуустал унших болно. Дутагдаж буй амар тайван 7 өдөр Амьдрал зовлонтой байх үед амар тайвныг мэдрэх боломжтой юу? Богино хариулт: тийм ээ, гэхдээ бид өөрсдийнхөө хүчээр биш. Бидний цөхөрч хоцорсон жилийн дараа ч ихэнх маань халагласан хэвээр л байдаг. Пастор Крэйг Грошелийн цуврал мессежийг дагалдсан энэхүү 7 өдрийн Библийн төлөвлөгөөнд бид бүгдийн хүсэн хүлээж, бидэнд дутагдаж буй амар тайвныг хэрхэн олж болох талаар мэдэх болно. Гашуудлын хатгалт: Баярын үед зориулсан найдвар 5 ѳдөр Ихэнх хүмүүсийн хувьд баярын үе бол зүрх сэтгэлдээ болоод нүүр царайндаа баярлаж хөөрөх цаг байдаг…боловч гүн гашуудал эсвэл хайртай хүнээ алдах эсвэл баярын үеэр хэцүү зүйл тохиолдон баярлаж хөөрсөн уур амьсгалаа алдах үед юу болдог вэ? Гашуудан буй хүмүүст баярын үеэр тайтгарал ба найдварыг олж авахад туслах мөн гүн гашуудлаас үл хамааран утга учир бүхий баярын үеийг хэрхэн бүрдүүлэх талаарх санааг энэхүү онцгой уншлагын төлөвлөгөө танд хуваалцах болно.