Posted on 2022-10-27Унших Төлөвлөгөөнүүд – Арван нэгдүгээр сар 2022 Библийг хамтдаа уншицгаая (11-р сар) 30 ѳдөр 12 хэсэг судлалын 11 дэх хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 11 дэх хэсэгт Соломоны дуун, Езекиел, Хосеа болон Илчлэл номууд багтжээ. Хабаккукын аян 6 өдөр Энэхүү төлөвлөгөө нь биднийг Хабаккукын хүнд үеэр аялуулах болно. Ариун Мэдрэмж- Бүх л түвэгтэй асуудлуудад Библийн дагуу Хандах 30 өдөр Бурхан яг л энэ цаг мөчид хайрлагдах зохисгүй нэгнийг хайрлах, хямралын үед амар тайвныг цацруулах, мөн ямар ч нөхцөл байдлыг үл тоон баяр хөөрийг харуулахаар таныг бүтээсэн бөгөөд байрлуулсан. Энэ нь магадгүй боломжгүй мэт санагдах боловч, Библи дээр таны төрөлхийн мэдрэмж болон тэдгээрийг яаж удирдах талаар юу гэсэн байдгийг судалснаар та эдгээрийг хийж чадах болно. Энэ чимээгүй цагаар бид бүгдэд өдөр бүр ирдэг жирийн мөн зарим үед тохиолдох жирийн бус түвэгтэй асуудлууд, бас мэдрэмжээ хэрхэн Бурханлаг арга замаар удирдах талаархи Библийн дагуух тайлбаруудыг бид судлах болно.
Posted on 2022-09-26Унших Төлөвлөгөөнүүд – Аравдугаар сар 2022 Библийг хамтдаа уншицгаая (10-р сар) 31 өдөр 12 хэсэг судлалын 10 дахь хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 10 дахь хэсэгт Номлогчийн үгс, Иохан, Иеремиа болон Гашуудал номууд багтжээ. Дуулал 31 өдөр Дуулал номыг бүхлээр нь уншсанаар та унахдаа босгогдох болно. Зовлон бэрхшээлтэй тулгарах үед чинь Дуулал номууд танд тохь тух, урам өгөх болно. Би Гэм нүгэл ба Сорилтыг үнэхээр ялан дийлж чадах уу? 5 ѳдөр “Би яагаад энэ гэм нүгэлээс салахгүй зууралдаад байгаа юм бэ?” гэж та өөрөөсөө асууж байсан уу? Ром 7:15-д элч Паул хүртэл ингэж хэлжээ: “Би юу үйлдэж байгаагаа өөрөө ч ойлгодоггүй. Учир нь би хийх хүсэлтэй зүйлээ хийдэггүй, харин үзэн яддаг зүйлээ хийж байна.” Сүнсний амьдралд минь саад болж байгаа гэмийг бид хэрхэн зогсоож чадах вэ? Энэ нь боломжтой гэж үү? Тэгэхлээр хамтдаа Бурханы хайр, талархал, сорилт, Сатан ба гэмийн талаар ярилцъя.
Posted on 2022-08-30Унших Төлөвлөгөөнүүд – Наймдугаар сар 2022 Библийг хамтдаа уншицгаая (9-р сар) 30 ѳдөр 12 хэсэг судлалын 9 дэх хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хорших бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 9 дэх хэсэгт Нехемиа, Естер, 1 ба 2 Тимот, Иоел, Амос, Обадиа, Нахум, Хабаккук, Зефаниа, Тит, Филемон, Иаков, Хаггаи, Зехариа болон Малахи номууд багтжээ. Авралын түүх болох Рутын түүх 5 ѳдөр Библи дээрх хэдхэн хүмүүстэй бид сэтгэл хөдлөлийнхөө хувьд төстэй байдгийн нэг нь Рут мөн; ядуу зүдүү, Бурханыг өөрийнхөө нэн тэргүүн болгосон бас өөрийнх нь амьдралыг өөрчлөх Түүнийг харж байсан бэлэвсэн гадаад хүн. Хэрэв та хүнд хэцүү асуудлууд дээрээ урам хайж байгаа бол энэ уншлагын төлөвлөгөөг заавал уншаарай! Алхам бүр ирэх нь 5 ѳдөр Евгений Петерсоны бичсэн энэхүү таван өдрийн төлөвлөгөө нь таны оюун ухаан, зүрх сэтгэлийг хаана ч явсан үргэлж Эзэн рүү хөтөлнө гэж найдаж байна. Учир нь Ариун Сүнс таныг урамшуулж, сорьж, тайвшруулахын тулд юуг ашиглахыг та хэзээ ч мэдэхгүй. Та уншлага бүрийн төгсгөлд буй эргэцүүлэн бодох асуултуудыг ашиглан тухайн өдрийн залбирлаа дуусгах биш харин таныг хүлээж буй шинэ зүйлсийн эхлэл болгон ашиглаж болох юм. Итгэл нуран унах үед: Эргэлзээний сүүдэрт Бурханыг олох 10 өдөр 10 ѳдөр Итгэл ба эргэлзээтэйгээ тэмцэлдэх нь үнэхээр ганцаардам бас тусгаарлахуйц зүйл юм. Зарим хүмүүс дуугаа хурааж байхад зарим нь итгэлээ тэр чигээр нь орхин улмаар эргэлзээ нь итгэлтэй харьцуулахын аргагүй зүйл гэж таамагладаг. Энэ хоёр хоюулаа гунигтай бас буруу гэж Доминик Доне үздэг. Эргэлзэх нь энгийн боловч энэ нь ихэнхдээ гайхалтай бас хүч чадлаар дүүрэн итгэл рүү биднийг хөтөлдөг гэж мэтгэлцэхийн тулд тэр Бичээс ба зохиол бүтээлүүдийг ашигладаг. Энэ 10 өдрийн төлөвлөгөөгөөр итгэл, эргэлзээний талаар олж мэднэ үү.
Posted on 2022-07-26Унших Төлөвлөгөөнүүд – Наймдугаар сар 2022 Библийг хамтдаа уншицгаая (8-р сар) 31 өдөр 12 хэсэг судлалын 8 дахь хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 8 дахь хэсэгт 1 ба 2 Шастир, 1 ба 2 Тесалоник болон Езра номууд багтсан. Үхлийн ялалт 7 өдөр “Ийм юм амьдралд байх шүү дээ” гэж хүмүүс үргэлж хэлдэг ч, хайртай хүнээ алдахын зовлонг энэ улиг болсон үг огтхон ч нимгэлж чаддаггүй. Амьдралын хамгийн хэцүү нөхцөл байдалтай нүүр тулах үедээ Бурханд хандахад суралцаарай. Зүрх зориг 1 долоо хоног Итгэлтэй болон зүрх зоригтой байдлын талаар Библи юу хэлдгийг судлаарай. “Зүрх зориг” унших төлөвлөгөө нь итгэгчдэд тэднийг Эзэн хэрхэн хардаг болон Бурханы хаанчлалд хэн гэдгийг нь сануулан урамшуулдаг. Бид Бурханд харьяалагдаж байгаа цагт, Түүн рүү чөлөөтэйгөөр ханддаг. Дахин уншиж байгаа—эсвэл анх удаагаа уншиж байгаа ч бай— таны Бурханы гэр бүлд эзлэх байр суурь найдвартай гэдэгт та итгэлтэй байж болно. Тодорхойгүй нөхцөл байдалд ч тодорхой байх 5 ѳдөр Биднийг тодорхойгүй байдалд байх үед Бурхан тодорхой байдаг Нэгэн! Давид Виллагийн ямар нэгэн илүү агуу зүйлд хүрэхийн тулд тодорхойгүй байдал болон сөрөг байдлын цаадахыг харах тухай түүний хамгийн сүүлийн үеийн Уншлагын Төлөвлөгөөнд нэгдэнэ үү.
Posted on 2022-07-02Унших Төлөвлөгөөнүүд – Долоодугаар сар 2022 Библийг хамтдаа уншицгаая (7-р сар) 31 өдөр 12 хэсэг судлалын 7 дахь хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 7 дахь хэсэгт 2 Самуел, 1 Хаад, 2 Хаад болон Марк номууд багтжээ. Ер бусын хүчээр ажил бизнесээ хийх нь 6 өдөр Олон жилийн турш би худалд итгэсээр ирсэн. Христитгэлтнүүдийн дунд түгээмэл байдаг худалдэлхий. Шашинаас ангид-ариун гэсэн хоёр хэсэгт хуваагддаг гэдэгт би итгэсээр ирсэн. Энэ нь намайг хойш татсаар байлаа. Тэнгэрулсаа дэлхий дээр авч ирэхийн тулд мөн бизнес болоод амьдралдаа амжилттай байхын тулд Бурхан хэрхэн ер бусын хүчийг бидэнд өгдөг талаар судлах судлалд надтай нэгдээрэй. Бидэнд дэлхий дахинд нөлөөлөх боломж ихэнх “бүтэн цагаар үйлчлэгчид”-ээс илүү бий бөгөөд энэ Библи Уншлагын Төлөвлөгөө үүнийг хэрхэн хийхийг бидэнд харуулах болно! Ахин эхлэ 7 өдөр Шинэ жил. Шинэ өдөр. Тэр бол Шинэ эхлэлийн Бурхан гэдгээ бидэнд сануулахаар эдгээр өөрчлөлтийг бүтээсэн. Хэрэв Бурхан үгээрээ дэлхийг бүтээсэн юм бол Тэр амьдралын тань харанхуй газарт ярин танд зориулан шинэ эхлэлийг бүтээх чадвартай гэдэг нь гарцаагүй. Та шинэ эхлэлд дуртай биш гэж үү! Яг л энэ уншлагын төлөвлөгөө шиг цоо шинэ эхлэл. Таалан соёрхоно уу! Хуучин Гэрээ – Бага эш үзүүлэгчид 25 ѳдөр Энэхүү энгийн төлөвлөгөө нь таныг Хуучин Гэрээний бага эш үзүүлэгчдийн номоор дагуулах болно. Өдөр бүр унших цөөн хэдэн бүлэгтэй энэ төлөвлөгөө нь ганцаарчилсан эсвэл бүлгийн судлалд тохиромжтой.