Posted on 2021-09-052021-09-20Унших Төлөвлөгөөнүүд – Есдүгээр сар 2021 Галат 3 ѳдөр Энэхүү энгийн уншлагын төлөвлөгөө нь таныг Галат номоор аялуулах бөгөөд хувийн эсвэл бүлгийн Библи судлалд тохиромжтой. Библийг хамтдаа уншицгаая (9-р сар) 30 Өдөр 12 хэсэг судлалын 9 дэх хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хорших бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 9 дэх хэсэгт Нехемиа, Естер, 1 ба 2 Тимот, Иоел, Амос, Обадиа, Нахум, Хабаккук, Зефаниа, Тит, Филемон, Иаков, Хаггаи, Зехариа болон Малахи номууд багтжээ. Цаг хугацаагаа Бурханд зориулах нь 4 өдөр Цаг хугацаагаа Бурханд зориулах тухай Р.С. Спроулын бэлтгэн гаргасан 4 өдрийн чимээгүй цаг. Чимээгүй цагийн өдөр бүр таныг Бурханы оршихуй дотор, Бурханы эрх мэдэл доор, Бурханы алдрын төлөө амьдрахыг уриалан дууддаг.
Posted on 2021-08-05Унших Төлөвлөгөөнүүд – Наймдугаар сар 2021 Ефес 3 ѳдөр Энэхүү энгийн уншлагын төлөвлөгөө нь таныг Ром номоор аялуулах бөгөөд хувийн эсвэл бүлгийн Библи судлалд тохиромжтой. Библийг хамтдаа уншицгаая (8-р сар) 31 өдөр 12 хэсэг судлалын 8 дахь хэсэг болох энэхүү уншлагийн төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрт Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 8 дахь хэсэгт 1 ба 2 Шастир, 1 ба 2 Тесалоник болон Езра номууд багтжээ. Бурхантай өрнүүлэх харилцан яриа 12 Ѳдѳр Бурхантай ярих яриа бол залбирлын улам илүү ойр дотно амьдралд шумбан, Бурханы дуу хоолойг сонсох амьдралд ойр арга замуудад анхаарал хандуулахыг хэлдэг. Бүхий л амьдралынхаа туршид–зүг чиг, харилцаа, зорилгод маань бүхий л өөрчлөлтийг авч ирэхүйц тийм харилцан яриаг Өөртэй нь тасралтгүйгээр өрнүүлсээр байгаасай гэж Бурхан хүсдэг. Энэ уншлагын төлөвлөгөө нь Бурханы зүрхэнд хүрэх ойлгомжтой, хувийн түүхүүдийг хангалттайгаар агуулсан болно. Тэр бидэнд хайртай! Сүнслэг тулаанд тулалдах төлөвлөгөө 5 ѳдөр Энэхүү хүчирхэг сургаалаар дамжуулан та дайсныг зальдах, ялах мөн амьдралыг тань сүйрүүлэх гэсэн түүний төлөвлөгөөг нураах стратегийг хэрхэн боловсруулах талаар гүн ойлголтыг олж мэдэх болно.
Posted on 2021-07-102021-07-26Унших Төлөвлөгөөнүүд – Долоодугаар сар 2021 1 Коринт 8 өдөр Энэ энгийн уншлагын төлөвлөгөөгөөр та 1 Коринт номыг уншиж дуусгах бөгөөд ганцаарчилсан болон группээр судлахад тохиромжтой. Библийг хамтдаа уншицгаая (7-р сар) 31 Өдөр 12 хэсэг судлалын 7 дахь хэсэг нь болох энэ уншлагийн төлөвлөгөө хэсэг бүлэг хүмүүсийг хамтдаа 365 хоногт бүтэн Библийг уншиж дуусгахад удирдах болно. Сар бүр шинэ хэсгийг эхлэх бүртээ бусдыг нэгдэхэд уриал. Энэ цувралуудыг аудио Библийн хамт хийхэд тохиромжтой—өдөрт 20 минутаас богинохон хугацаанд сонсоход л хангалттай! Хэсэг бүрт Хуучин ба Шинэ гэрээний бүлгүүдийн хамт, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 7 дахь хэсэгт 2 Самуел, 1 Хаад, 2 Хаад болон Марк номууд багтсан байна. Бурхан яагаад намайг хайрладаг вэ? 5 ѳдөр Асуултууд: Бурханы талаар хүн бүрт л асуух асуултууд байдаг. Байнга харьцуулалт хийдэг соёлд амьдардаг болохынхоо хувьд, өөрсдөөсөө бидний хамгийн ихээр асуудаг байж болох асуулт бол, “Бурхан яагаад намайг хайрладаг вэ?” эсвэл магадгүй, “Тэр яаж намайг хайрлаж чадах вэ?” гэсэн асуултууд байж болох юм. Энэ төлөвлөгөөний явцад, та нийтдээ 26 Бичээсийн хэсгийг авч үзэх бөгөөд—тус бүр нь таныг гэсэн Бурханы нөхцөл үл шаардах хайрын талаархи үнэнийг өгүүлэх болно. Амрах цаг гаргах нь 5 ѳдөр Хэт ажиллах болон байнга завгүй байх нь ертөнцөд маань шагшигдах нь элбэг байдаг бөгөөд амрах нь үнэхээр хэцүү зүйл байх боломжтой. Үүрэг, төлөвлөгөөгөө үр төлөөтэй биелүүлэхийн тулд бид амарч сурах ёстой тэгэхгүй бол хайртай хүмүүстээ болон тавьсан зорилгодоо хүрэхэд хувь нэмрээ оруулах зүйл бидэнд огт үлдэхгүй байх болно. Амралтын талаар болон сурсан зүйлээ бид хэрхэн амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой талаар судлахад дараагийн таван өдрийг зарцуулцгаая.
Posted on 2021-06-302021-07-05Унших Төлөвлөгөөнүүд – Зургаадугаар сар 2021 Аюултай залбирал 7 өдөр Та итгэл дотроо нэгэн хэвийн, хэвшмэл байхаас залхаж байна уу? Та айдастайгаа нүүр тулж, итгэлээ босгон байгуулж, нөөц бололцоогоо бүрэн ашиглахыг хүсэж байна уу? Энэхүү 7 хоногийн Библи уншлагын төлөвлөгөө нь Life.Church-ийн Пастор Крейг Грошелийн “Аюултай залбирал” номын хэсэг ба таныг аюултай байдлаар залбирахыг уриалдаг. Учир нь Есүсийг дагах нь хэзээ ч аюулгүй байна гэсэн үг биш юм. Бурханыг сонсох 7 өдөр Amy Groeschel-нь энэхүү долоо хоногын уншлагын төлөвлөгөөг биднийг хайрлагч Эцэгийн зүрх сэтгэлээс таны зүрх сэтгэл рүү шууд хүрээсэй гэж найдаж бичжээ. Төлөвлөгөөг зохиогч нь таныг Бурханы дуу хоолойг эсэргүүцэлгүйгээр анхааралтай сонсож сурахыг хүсэн залбирч байна. тэргүүн байрыг бурханд өг 5 өдөр Бурханд тэргүүн байрыг өгөх нь нэг удаагийн үйлдэл биш … харин Христитгэлт хүн бүр амьдралынхаа турш хийх үйл явц юм. Та шинэхэн итгэгч эсвэл Христийн “хашир дагалдагчийн” аль нь ч бай, эл төлөвлөгөө ойлгож, хэрэгжүүлэхэд хялбар, Христэд итгэсэн ялгуусан амьдралаар амьдрахад тань үр өгөөжтэй байх болно. Давид Ж.Свандтын “Out of this World; A Christian’s Guide to Growth and Purpose” номоос авав. Есүсийн залбирлууд 5 ѳдөр Ямар ч харилцаанд харилцаа холбоо маш чухал болохыг бид ойлгодог бөгөөд Бурхантай харилцах харилцааг маань ч бас үүнээс орхигдуулах аргагүй. Бурхан биднийг залбирлаараа дамжуулан Өөртэй нь харилцаатай байхыг хүсдэг—бөгөөд энэ бол Түүний Хүү, Есүсийн ч хийсээр ирсэн сахилгажуулалт мөн. Энэ уншлагын төлөвлөгөөгөөр, та Есүсийн үлгэр жишээнээс суралцах бөгөөд амьдралын зав чөлөөгүй байдлаасаа холдон улмаар залбирлаар дамжин ирдэг хүч чадал ба чиглүүлэлтийг биеэрээ мэдрэх болно. Хэрхэн Библийг уншиж эхлэх вэ 4 өдөр Шударга байцгаая: Библийг унших нь сайхан санаа гэдгийг бид мэддэг, гэхдээ яг хаанаас эхлэх вэ гэдгийг мэдэх нь нэлээд адармаатай. Ирэх дөрвөн өдрийн туршид, Библи яагаад чухал болох, өдөр тутмын унших дадлыг хэрхэн эхлүүлэх, энэ нь бидний өнөөгийн амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар бид нар суралцана. Хайрын 7н Хууль 7 өдөр Хайрласан шиг хайрла, тэр цагт бүхий л харилцаандаа та эрүүл энх, эдгэрлийг авч ирэх болно. Бичээс дээрх “Хайрын 7 хуулиуд”-ыг Пастор Дэйв Виллис хуваалцаж байгаа бөгөөд хайрыг хэрхэн үйлдэл болгох амьдралд ойр зөвлөгөөг өгч байна. Хайрыг улам илүүгээр ойлгон, бусдыг хайрлаж эхлэх үед та жинхэнэ хайрын гоо үзэсгэлэнг шинэ, гүн гүнзгий арга замуудаар та мэдрэх болно. Бурхан руу буцах замаа олох 5 ѳдөр Амьдралаас илүү ихийг хүсэн хүлээж байна уу? Илүү ихийг гэдэг нь—Бурхантай харилцах харилцаа чинь яг одоо ямар ч байсан Бурхан руу эргэн ирэхийг хүсч байгааг хэлж байгаа юм. Бид Бурхан руу буцах замаа олох үедээ—бүгд л хурдны анхааруулах тэмдэглэгээ—эсвэл сэрээлтийг мэдэрдэг. Эдгээр сэрээлтүүд бүрийн аялал нь таны яг одоо хаана байгаа, хаана байхыг хүсч байгаа хоёрын хоорондх тэр зайг ойртуулж байдаг. Бид Бурханыг олохыг хүсч байхад, Тэр олдохыг үүнээс хавьгүй ихээр хүсдэг.
Posted on 2021-05-012021-10-14Унших Төлөвлөгөөнүүд – Тавдугаар сар 2021 Авралын баталгаа 4 өдөр Та бол Бурханаар аврагдсан бөгөөд тэнгэрулс руу очих болно гэдгээ МЭДЭЭСЭЙ гэж Бурхан хүсдэг! Бурхантай учирч, Түүний Үгийг бясалгаснаар таны авралын баталгаа өсөн нэмэгддэг юм. Дараах эшлэлүүдийг цээжиндээ нандигнаснаар амьдралынхаа бүхий л өдөр Бурхан дотор амар тайван найдвартай байна гэдэгтээ итгэж болно. Бичээсийг цээжилснээр амьдралд тань өөрчлөлт ирэх болтугай! Бичээс цээжлэх цогц аргыг MemLok.com хаягаас авна уу Ром 8 ѳдөр Энэхүү энгийн уншлагын төлөвлөгөө нь таныг Ром номоор аялуулах бөгөөд хувийн эсвэл бүлгийн Библи судлалд тохиромжтой. Библийг хамтдаа уншицгаая (5-р сар) 31 өдөр 12 хэсэг судлалын 5 дахь хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 5 дахь хэсэгт 1 ба 2 Коринт, Дэд хууль, Иошуа номууд багтжээ. Бурхан руу буцах замаа олох 5 ѳдөр Амьдралаас илүү ихийг хүсэн хүлээж байна уу? Илүү ихийг гэдэг нь—Бурхантай харилцах харилцаа чинь яг одоо ямар ч байсан Бурхан руу эргэн ирэхийг хүсч байгааг хэлж байгаа юм. Бид Бурхан руу буцах замаа олох үедээ—бүгд л хурдны анхааруулах тэмдэглэгээ—эсвэл сэрээлтийг мэдэрдэг. Эдгээр сэрээлтүүд бүрийн аялал нь таны яг одоо хаана байгаа, хаана байхыг хүсч байгаа хоёрын хоорондх тэр зайг ойртуулж байдаг. Бид Бурханыг олохыг хүсч байхад, Тэр олдохыг үүнээс хавьгүй ихээр хүсдэг.