Хайр бол тэвчээртэй, энэрэнгүй юм

Хайр бол тэвчээртэй, энэрэнгүй юм

4  
Хайр бол тэвчээртэй, энэрэнгүй юм. Хайр атаархдаггүй, бардам зан гаргадаггүй, ихэрхдэггүй

5  
зохисгүй авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, уурладаггүй, муутай тооцоо хийдэггүй

6  
зөвт бус байдалд баярладаггүй, харин үнэнд баярладаг

7  
бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг.

8  
Хайр хэзээ ч дуусдаггүй. Харин эш үзүүлж байгаа бол, тэдгээр нь үгүй болно. Хэрэв олон янзын хэлүүд байгаа бол тэд болих болно. Хэрэв мэдлэг байгаа бол энэ ч үгүй болно.

9  
Учир нь бид хэсэгхэнийг мэддэг, хэсэгхэнийг эш үзүүлдэг.

10  
Харин төгс юм нь ирэх үед хэсэгхэн гэдэг нь үгүй болно.

11  
Би хүүхэд байхдаа хүүхэд шиг ярьж, хүүхэд шиг боддог, сэтгэдэг байлаа. Би эрийн цээнд хүрээд хүүхэд насныхаа занг орхисон юм.

12  
Учир нь бид одоо толинд бүдэг бадаг хардаг ч, харин дараа нь нүүр нүүрээ харна. Би одоо хэсэгхэнийг мэддэг ч, би өөрөө бүрэн мэдэгдсэн шигээ харин дараа нь би бүрэн мэдэх болно.

13  
Эдүгээ итгэл, найдвар, хайр гурав үлддэг боловч хамгийн агуу нь хайр мөн.

1 Corinthians 13 in Mongolian

1 Corinthians 13 in English

This post is also available in: Португал Араб хэл Беларус Бенгал Болгар Дани хэл Финлянд хэл Гүрж Грек Хинди хэл Унгар хэл Малай хэл Непал Норвеги Португал (Португал) Синхала хэл Словак хэл Свахили хэл Швед хэл Тамил хэл Тэлугу хэл Турк хэл Зулу хэл Чех хэл Малаялам хэл Испани хэл (Испани) Литва хэл Марати хэл Пенжаби хэл Гужарати хэл Македони хэл Амхарик хэл Узбек

CategoriesUncategorized