элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз

элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз

2  
Ах дүү нар минь, элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз.

3  
Та нарын итгэлийн сорилт тэсвэр хатуужлыг төрүүлдэг гэдгийг та нар мэдэх билээ.

4  
Тэсвэр хатуужил нь төгс үр дүнтэй байг. Тэгвэл та нар юугаар ч дутахгүй төгс, бүрэн бүтэн байна.

5  
Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно.

6  
Харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг. Учир нь эргэлзэгч нэгэн нь салхиар туугдан давалгаалах тэнгисийн долгио мэт ажээ.

7  
Тийм хүн Эзэнээс юм авна гэж бүү найдаг.

8  
Тэр хүн хоёр санаа өвөрлөгч бөгөөд бүх үйлдээ тогтворгүй байдаг юм.

9  
Харин эгэл дорд ах дүү нь өөрийн өндөр дотроо сайрхаг.

10  
Баян хүн өөрийн басамжлал дотроо сайрхаг. Яагаад гэвэл тэр өвсний цэцэг мэт өнгөрнө.

11  
Учир нь нар төөнөж, халуун салхи өвсийг гандаахад цэцэг нь унаж гоё сайхан байдал нь устдаг. Үүний адил баян хүн ч замдаа тийнхүү үрэгдэх болно.

12  
Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэр соригдчихоод, Эзэний Өөрийг нь хайрлагсдад амласан амийн титмийг хүлээн авна.

James 1 in Mongolian

James 1 in English

Унших Төлөвлөгөөнүүд – Зургаадугаар сар 2019

Өөрийн замыг ЭЗЭНд даатга, Мөн Түүнд итгэж найд

Өөрийн замыг ЭЗЭНд даатга, Мөн Түүнд итгэж найд

1  
Бузар мууг үйлдэгчээс болж бүү санаа зов, Бурууг үйлдэгчдэд бүү атаарх.

2  
Учир нь тэд өвс шиг удахгүй хатан хорчийж, Ногоон ургамал шиг хагдрах болно.

3  
ЭЗЭНд итгэж, сайныг үйлд. Газар нутагт оршин сууж, итгэлтэй байдлыг хоол хүнсээ болго.

4  
ЭЗЭНд баярлагтун. Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө.

5  
Өөрийн замыг ЭЗЭНд даатга, Мөн Түүнд итгэж найд. Тэгвэл Тэр биелүүлж өгнө.

6  
Тэр чиний зөв шударгыг гэрэл мэт, Чиний шударга хэргийг үд дундын гэрэл мэт илэрхий болгоно.

7  
ЭЗЭН дотор дуугүй байж, Түүнийг тэвчээртэйгээр хүлээ. Өөрийнхөө замаар амжилт ологчоос болон Хорон муу төлөвлөгөө биелүүлдэг хүнээс болж бүү санаа зов.

8  
Уурлахаа больж, хилэнгээ март. Бүү санаа зов. Энэ нь зөвхөн бузар мууг үйлдэхэд л хүргэнэ.

9  
Бузар мууг үйлдэгчид таслагдана, Харин ЭЗЭНийг хүсэн хүлээгчид газар нутгийг өвлөх болно.

10  
Тун удахгүй хорон санаатан үгүй болно. Чи түүний байх газрыг анхааралтай хайх боловч Тэр байхгүй байх болно.

11  
Харин даруу хүн газар нутгийг өвлөж, Элбэг амар амгалангаар баярлана.

Psalm 37 in Mongolian

Psalm 37 in English

Унших Төлөвлөгөөнүүд – Тавдугаар сар 2019

Хүүхдэд зориулсан Библи апп нь одоо бүх хөдөлгөөнт хэрэгслэлүүд дээр синк хийгдэх боломжтой боллоо!

Хүүхдэд зориулсан Библи Апп дахь профайлууд

“Хөөе! Энд миний бүх одод байна!”

Таны хүүхдийн Библи Апп дахь шагналууд тухайн шагналыг олж авсан хөдөлгөөнт хэрэгслэл дээр үргэлж хадгалагдаж байдаг. Хэрвээ хүүхдүүд тань шинэ хөдөлгөөнт хэрэгслэлтэй болсон, эсвэл та хүүхдүүддээ Библи Аппыг өөр утсан дээр ашиглахыг зөвшөөрсөн бол шагналуудыг бүр эхнээс нь эхлэх хэрэгтэй байдаг байсан. Одоо ийм байхаа больсон.

Хүүхэд бүрийн хувьд ахиц дэвшил нь таны бүх хөдөлгөөнт хэрэгслэлүүд дээр хадгалагдан синхрончлогдох боллоо!

Эцэг эх, асран хамгаалагч болохынхоо хувьд хамгийн сүүлийн үеийн Библи Аппын хувьд байгаа YouVersion дансаар дамжуулан нэвтрэх, хүүхэд тус бүрт өвөрмөц Хөрөг тохируулах боломжтой боллоо. Профайл нэмэх нь өмнөхөөсөө хурдан бөгөөд хялбар болсон. Хүүхдүүд тань өөрийн дуртай хөрөг, өнгийг ч хүртэл сонгох боломжтой боллоо.

Шинэчлэгдсэн Аппыг татаж авах