Posted on 2023-10-01 by Унших Төлөвлөгөөнүүд – Аравдугаар сар 2023 Кристин Кейний бичсэн 20/20: Харагдсан. Сонгогдсон. Илгээгдсэн. 7 өдөр Бусдыг анзаарахгүй, харахгүй байхын аргагүйгээр Бурханд та танигдсан, харагдсан гэдгээ төсөөлж байна уу? Таны өдөр тутмын, энгийн амьдрал мөнхийн чухал нөлөө үзүүлэхийг та төсөөлж байна уу? Кристин Кэйний энэхүү 7 өдрийн чимээгүй цагийн уншлага нь Бурхан таныг хэрхэн харж, мэдэж, сонгосон бас бусдыг анзаарч, Бурхан тэднийг хэрхэн хардагчлан тийнхүү өөрсдийгөө харахад нь, мэдрэхэд нь туслуулахаар илгээснийг 20/20 алсын хараатай хамт таньж мэдэхэд тань туслах болно. Би бууж өгье: Хоригдлуудын бичсэн зоригжуулсан чимээгүй цагийн судлалууд 4 өдөр Библи бол чөлөөлөлт, эрх чөлөө, найдварын ном юм. Түүний хуудаснуудын дүрүүд нь эрч хүчтэй – хариултыг хайж буй хүмүүс байдаг. Нэг ёсондоо тэд таны унших гэж буй чимээгүй цагуудыг бичсэн одоогийн болон хуучин хоригдлуудтай тун төстэй юм. Та торны цаана байгаа сүмээс дуу хоолойгоор урамшуулсан, урам зориг өгсөн гэдэгт найдаж байна. Тэдний гэрчлэл биднийг бүгдийг чөлөөлөх болтугай. ТЭВЧЭЭР ДОТОР ХҮЛЭЭ: 7 өдөр Бурханы амлалтыг хүлээ 7 өдөр Бидэнд Бурханаас өгсөн амлалт байдаг ч заримдаа амьдрал маань Бурханы амласан амлалтаар явахгүй байгаа мэт байдаг. Эсвэл бид амьдралынхаа шийдвэрлэх мөчид Бурханы дуу хоолойг шууд сонсохыг хүсэвч чимээгүй байдлыг сонсдог. Энэхүү 7 өдрийн чимээгүй цагийн төлөвлөгөөгөөр Бурхан чимээгүй мэт санагдах үед Бурханы хүслийн дагуу хэрхэн алхах талаар таны зүрхэнд ярих болно. Бялхан цутгагдах 21 өдрүүд 21 ѳдөр Бялхан цутгагдах 21 өдрүүд YouVersion төлөвлөгөөнд, Иеремиа Хосфорд уншигчдыг өөрөө өөрсдөөсөө хоосруулах, Ариун Сүнсээр дүүргэгдэх мөн бялхан цутгагдсан, Сүнсээр дүүргэгдсэн амьдралаар амьдрах 3 долоо хоногийн аянаар уншигчдыг хөтлөх болно. Энгийнээр амьдрахаа больж, бялхам цутгам амьдралаар амьдарч эхлэх цаг ирээд байна! Библийг хамтдаа уншицгаая (10-р сар) 31 өдөр 12 хэсэг судлалын 10 дахь хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 10 дахь хэсэгт Номлогчийн үгс, Иохан, Иеремиа болон Гашуудал номууд багтжээ.