Posted on 2024-02-02Унших Төлөвлөгөөнүүд – Хоёрдугаар сар 2024 Валентины өдөр 3 ѳдөр Зарим хүмүүсийн хувьд Валентины өдөр тийм ч амар байдаггүй. Бид яг одоо харилцаанд байхыг асар ихээр хүсэх авч хэн нэгэнтэй харилцаагүй амьдралын үед байгаа байж болох бөгөөд энэ нь таагүй мэдрэмжүүдийг бий болгож болох юм. Харилцааны байдлаас үл хамааран дараагийн гурван өдөр Бурханы ӨГӨӨМӨР, БОЛЗОЛГҮЙ, ТАЙВШРУУЛАХУЙЦ хайраар зүрхийг тан урамшуулах боломжийг бидэнд олгоно уу. Дэлхийг хэрхэн аврах (гүй байх) вэ: Яг хажуудаа байгаа хүмүүст Бурханы хайрыг илчлэх талаарх үнэн 5 ѳдөр Хайртай хүмүүсийнхээ төлөө тэмцэж мөн Бурханы хувьд тэд ямар үнэ цэнтэй болохыг нь бусдад харуулахыг та хүсэж байна уу? Энэ 5 өдрийн уншлагын төлөвлөгөө бол Хосанна Вонгийн Дэлхийг хэрхэн аврах (гүй) байх вэ гэдэг номд үндэслэсэн бөгөөд Бурханы таныг дуудсанчлан бусдыг хайрлахаас хойш татаж буй худлуудыг олж нээдэг. Түүнийг таньж мэдэх мөн өөрийнхөө онцгой туршлагаараа дамжуулан Түүнийг бусадтай хуваалцахыг олж мэдэхэд Есүсийн урилгыг олж нээхэд зориулж цаг гарга. Библийг хамтдаа уншицгаая (2-р сар) 28 өдөр 12 хэсэг судлалын 2 дахь хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 2 дахь хэсэгт Эхлэл, Гэтлэл, Леви болон Галат номууд багтжээ.
Posted on 2024-01-02Унших Төлөвлөгөөнүүд – Нэгдүгээр сар 2024 Шинэ жил, Өөрчлөгдөөгүй Бурхан 4 өдөр Шинэ жил гарлаа мөн үүний хамт бидний хүрэхийг хүссэн зорилго, зорилтууд ч бас дагалдан ирсэн. Дэлхий дээрх бүх зүйл өөрчлөгдсөн; хэдий ч ивээгдсэн жилийг бидэнд өгөх чадвартай хамгийн дээд Бурхан маань огтхон ч өөрчлөгдөөгүй. Шинэ жилээ зорилготойгоор эхлүүлэхэд бидэнд туслах энэ 4 өдрийн төлөвлөгөөнд надтай хамт нэгдэгтүн. Шинэ жил: Цоо шинэ эхлэл 5 ѳдөр Шинэ жил шинэ эхлэл ба шинэ гараатай эн зэрэгцдэг. Амьдралд тан юу хамгийн чухал болох дээр дахин тохируулах, шинээр сэргээх мөн дахин анхаарлаа төвлөрүүлэх цаг мөч бол энэ мөн. Өмнө нь байгаагүй хамгийн шилдэг жил байх нь Есүсээр дамжуулан та бол шинэчлэгдсэн нэгэн гэдгээ мэдэхээс эхэлдэг. Шинэ жилд цоо шинэ нэгэн мэт амьдар! Библийг хамтдаа уншицгаая (1-р сар) 31 өдөр 12 хэсэг судлалын 1 дэх хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 1 дэх хэсэгт Лук, Үйлс, Даниел болон Эхлэл номууд багтжээ.
Posted on 2023-12-01Унших Төлөвлөгөөнүүд – Арван хоёрдугаар сар 2023 Лук 12 ѳдѳр Энэ энгийн уншлагын төлөвлөгөөгөөр та Сайнмэдээний номуудыг Лукын бичсэнчлэн эхнээс нь дуустал унших болно. Библийг хамтдаа уншицгаая (12-р сар) 31 өдөр 12 хэсэг судлалын 12 дахь хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 12 дахь хэсэгт Исаиа, Мика, 1 Петр, 2 Петр, 1 Иохан, 2 Иохан, 3 Иохан болон Иуда номууд багтжээ.
Posted on 2023-11-01Унших Төлөвлөгөөнүүд – Арван нэгдүгээр сар 2023 Бүтэн жилийн туршид талархлыг хураан авагтун! 7 өдөр Өөр бусад соёлоос суралцах зүйл ямар их байдаг нь үнэхээр гайхширмаар! Эд материалын хувьд зарим нь асар бага зүйл өмчлөх хэдий ч тэд талархал ба баяр хѳѳрийн гүн мэдрэмжээрээ бусдаас ялгардаг! Би таны хувьд ямар байдгийг мэдэхгүй ч миний хувьд талархал ба баяр хѳѳр нь амьсгалахтай адил амархан байдаг шиг үүнийг та надтай адилхан мэдрээрэй гэж би хүсдэг! Энэ төлөвлөгөөгөөр, талархлын баярын үеийг хэрхэн өдөр тутмын дадлага болгох талаар олж мэдэх болно! Библийг хамтдаа уншицгаая (11-р сар) 30 ѳдөр 12 хэсэг судлалын 11 дэх хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 11 дэх хэсэгт Соломоны дуун, Езекиел, Хосеа болон Илчлэл номууд багтжээ. Галат 3 ѳдөр Энэхүү энгийн уншлагын төлөвлөгөө нь таныг Галат номоор аялуулах бөгөөд хувийн эсвэл бүлгийн Библи судлалд тохиромжтой.
Posted on 2023-10-01Унших Төлөвлөгөөнүүд – Аравдугаар сар 2023 Кристин Кейний бичсэн 20/20: Харагдсан. Сонгогдсон. Илгээгдсэн. 7 өдөр Бусдыг анзаарахгүй, харахгүй байхын аргагүйгээр Бурханд та танигдсан, харагдсан гэдгээ төсөөлж байна уу? Таны өдөр тутмын, энгийн амьдрал мөнхийн чухал нөлөө үзүүлэхийг та төсөөлж байна уу? Кристин Кэйний энэхүү 7 өдрийн чимээгүй цагийн уншлага нь Бурхан таныг хэрхэн харж, мэдэж, сонгосон бас бусдыг анзаарч, Бурхан тэднийг хэрхэн хардагчлан тийнхүү өөрсдийгөө харахад нь, мэдрэхэд нь туслуулахаар илгээснийг 20/20 алсын хараатай хамт таньж мэдэхэд тань туслах болно. Би бууж өгье: Хоригдлуудын бичсэн зоригжуулсан чимээгүй цагийн судлалууд 4 өдөр Библи бол чөлөөлөлт, эрх чөлөө, найдварын ном юм. Түүний хуудаснуудын дүрүүд нь эрч хүчтэй – хариултыг хайж буй хүмүүс байдаг. Нэг ёсондоо тэд таны унших гэж буй чимээгүй цагуудыг бичсэн одоогийн болон хуучин хоригдлуудтай тун төстэй юм. Та торны цаана байгаа сүмээс дуу хоолойгоор урамшуулсан, урам зориг өгсөн гэдэгт найдаж байна. Тэдний гэрчлэл биднийг бүгдийг чөлөөлөх болтугай. ТЭВЧЭЭР ДОТОР ХҮЛЭЭ: 7 өдөр Бурханы амлалтыг хүлээ 7 өдөр Бидэнд Бурханаас өгсөн амлалт байдаг ч заримдаа амьдрал маань Бурханы амласан амлалтаар явахгүй байгаа мэт байдаг. Эсвэл бид амьдралынхаа шийдвэрлэх мөчид Бурханы дуу хоолойг шууд сонсохыг хүсэвч чимээгүй байдлыг сонсдог. Энэхүү 7 өдрийн чимээгүй цагийн төлөвлөгөөгөөр Бурхан чимээгүй мэт санагдах үед Бурханы хүслийн дагуу хэрхэн алхах талаар таны зүрхэнд ярих болно. Бялхан цутгагдах 21 өдрүүд 21 ѳдөр Бялхан цутгагдах 21 өдрүүд YouVersion төлөвлөгөөнд, Иеремиа Хосфорд уншигчдыг өөрөө өөрсдөөсөө хоосруулах, Ариун Сүнсээр дүүргэгдэх мөн бялхан цутгагдсан, Сүнсээр дүүргэгдсэн амьдралаар амьдрах 3 долоо хоногийн аянаар уншигчдыг хөтлөх болно. Энгийнээр амьдрахаа больж, бялхам цутгам амьдралаар амьдарч эхлэх цаг ирээд байна! Библийг хамтдаа уншицгаая (10-р сар) 31 өдөр 12 хэсэг судлалын 10 дахь хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 10 дахь хэсэгт Номлогчийн үгс, Иохан, Иеремиа болон Гашуудал номууд багтжээ.