Posted on 2024-08-01Унших Төлөвлөгөөнүүд – Наймдугаар сар 2024 Бялхан цутгагдах 21 өдрүүд 21 ѳдөр Бялхан цутгагдах 21 өдрүүд YouVersion төлөвлөгөөнд, Иеремиа Хосфорд уншигчдыг өөрөө өөрсдөөсөө хоосруулах, Ариун Сүнсээр дүүргэгдэх мөн бялхан цутгагдсан, Сүнсээр дүүргэгдсэн амьдралаар амьдрах 3 долоо хоногийн аянаар уншигчдыг хөтлөх болно. Энгийнээр амьдрахаа больж, бялхам цутгам амьдралаар амьдарч эхлэх цаг ирээд байна! Бурханыг магтах нь 6 өдөр Өдөр бүрийн уншлага нь амьдралынхаа хэсэг бүрт Бурханыг хэрхэн магтах ойлголтыг танд олгон мөн зүрх сэтгэлээ Христтэй харилцах харилцаан дээрээ бүрэн төвлөрүүлэхэд уншигчдыг урамшуулах болно. Энэ чимээгүй цагийн судлал нь Бурханыг магтах нь хэмээх Ар. Ти. Кэндаллийн номон дээр үндэслэсэн болно. (Ар. Ти. Кэндалл Английн Лондон хотын Вэстминстер Чуулганд хорин таван жил пастор хийсэн болно.) Библийг хамтдаа уншицгаая (8-р сар) 31 өдөр 12 хэсэг судлалын 8 дахь хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 8 дахь хэсэгт 1 ба 2 Шастир, 1 ба 2 Тесалоник болон Езра номууд багтсан.
Posted on 2024-07-01Унших Төлөвлөгөөнүүд – Долоодугаар сар 2024 Байгаа бүхнээ бусдад өгөх…эргүүлэх тэр бүхнээ олж авах нь 9 өдөр Хобби Лоббиг үүсгэн байгуулагч ТУЗ-ын гишүүн болох Давид Грийний Байгаа бүхнээ өг…тэгээд буцааж бүгдийг нь авах нь гэдэг номноос авсан энэ чимээгүй цагийн судлал өгөөмөр амьдрал хамгийн шилдэг шагналыг өгдөг, гэр бүлд маань хүчирхэг өвийг санал болгодог мөн таны хүрсэн хүмүүсийг хамгийн ихээр өөрчилдөг болохыг бидэнтэй хуваалцна. Библийг хамтдаа уншицгаая (7-р сар) 31 өдөр 12 хэсэг судлалын 7 дахь хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 7 дахь хэсэгт 2 Самуел, 1 Хаад, 2 Хаад болон Марк номууд багтжээ.
Posted on 2024-06-01Унших Төлөвлөгөөнүүд – Зургаадугаар сар 2024 Амьдралынхаа утга учрыг олох нь 3 ѳдөр Бурханд үйлчилж байх үед минь ч хүртэл амьдрал таамаглахын аргагүй, төөрөгдөм байдаг. Заримдаа бүх зүйл хяналтаас гарсан бөгөөд юу болоод байгаа учрыг нь олохгүй байх байдалд биднийг орхидог! Хэрэв та хэзээ нэгэн цагт ийм мэдрэмжийг мэдэрч эсвэл төөрөлдөж байгаа бол Пастор Жим Симбалагийн чимээгүй цагийн цуврал судлал яг танд тохирсон судлал байх болов уу! Бурханы Зүрхийг Дагахуй 5 ѳдөр Давид хааныг Шинэ Гэрээнд Бурханы зүрх сэтгэлд нийцсэн хүн гэж дүрсэлсэн байдаг бөгөөд энэ нь тэрээр өөрийн зүрх сэтгэлийг Бурханыхтай нийцүүлсэн гэсэн утгатай юм. Энэ цувралын талаарх бидний зорилго бол Давидын амьдралынхаа туршид сүнс болон анхаарал төвлөрлөө Бурханыхтай нийцүүлэхийн тулд хичээж байсныг 1 ба 2 Самуел дээрх Давидын амьдралаас шинжлэн судлах болно. Танигдсан нэгэн: Өөрийнхөө хэн болохыг таньж мэдэх 10 өдөр 10 ѳдөр Олонд танигдсан зүйлээрээ төөрөгдөн, хэн болохоороо танигдсан байхыг алдах нь асар амархан байдаг. Таны талаар, таны хэн болох мөн таныг хэн байлгахаар Бурхан бүтээсэн талаар Бурханы Үгэнд асар олон зүйлийг хэлсэн байдаг. Энэ 10 өдрийн чимээгүй цаг үнэхээр хэн болохоо олж мэдэх аянаар аялахад танд туслах болно. ГАНЦХАН ЗҮЙЛ 7 өдөр Энэ сатаарлаар дүүрэн дэлхийд Есүсийн төлөө амьдрах гэдэг ямар утга учиртай болоход бид суралцах болно. Энэ дэлхий 160 км цагийн хурдтай хөдөлж буй бөгөөд боловсруулж чадахаас минь хамаагүй ахадсан мэдээлэл бидэнд өгөгджээ. Энэ орчин үеийн дэлхийн төрөлх байдал гэж үү? Энэ асар хурдтай орчинд бид хэрхэн хурдаа сааруулж болох вэ? Дуулал 27:4-т үүний хариулт агуулагддаг – ГАНЦХАН ЗҮЙЛийг Пастор Андрей Картлежын хамт судалцгаая. Библийг хамтдаа уншицгаая (6-р сар) 30 ѳдөр 12 хэсэг судлалын 6 дахь хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 6 дахь хэсэгт Ефес, Филиппой, Колоссай, Иона, Шүүгчид, Рут болон 1 Самуел номууд багтжээ.
Posted on 2024-05-01Унших Төлөвлөгөөнүүд – Тавдугаар сар 2024 Даван гарахуйн урлаг 7 өдөр Амьдрал бүтэлгүйтэл, гарз хохирол, урам хугарал, шаналлаар дүүрэн байдаг. “Даван гарахуйн урлаг” нь танд гарз, уй гашуу, зовлон зүдүүрийг даван туулахад тан туслах болно. Энэ нь төгсгөл мэт харагдах зүйлс таны урмыг хугалж, замаас тан гаргахыг зөвшөөрөхөөс татгалзах тухай юм. Үүний оронд Бурхан тэдгээрийг таны эхлэл болгон хувиргах болтугай. Амьдрал будилаантай, хэцүү байх үед бүү бууж өгөөрэй. Дээш хар. Та ямар ч хүнд хэцүү, өвдөлт, уй гашууг туулж байгаа бай, Бурхан тантай хамт шүү. Зүгээр биш 28 өдөр Бид бүгдийн тэмцэлддэг дөрвөн том стресс үүсгэгч хүчин зүйлүүдийг болоод эдгээрт Бурханы Үг хэрхэн бидэнд тайтгарал, чиглүүлэг бас тусламжийг өгөх боломжтойг бид авч үзэх болно. Зүгээр биш байх үед Есүс юуг танд санал болгодог, хүмүүс танаас татгалзах үед Бурхан таныг юуг мэдээсэй гэж хүсдэг, зөв зүйлийг хийхэд амаргүй байх үед юу хийх ёстой мөн санаа зовох үед тан Бурхан юу гэж хэлдэг талаар бид ярилцах болно. Даруу байдлын 5 залбирал 5 ѳдөр Танд Бурханы нигүүлсэл, тааламж болон ивээл илүү их хэрэгтэй байна уу? Тэгвэл та Бурханаас тусламж болон тааламжийг гуйн даруу байдлын талаарх энэ энгийн таван залбирлыг хийгээрэй. Тэр таны залбиралд хариулах болно; Тэр дарууд нигүүлсэл өгдөг! Эзэний оршихуйд өөрсдийгөө даруу болго. Тэгвэл Тэр та нарыг өргөмжлөх болно. Библийг хамтдаа уншицгаая (5-р сар) 31 өдөр 12 хэсэг судлалын 5 дахь хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 5 дахь хэсэгт 1 ба 2 Коринт, Дэд хууль, Иошуа номууд багтжээ.
Posted on 2024-03-01Унших Төлөвлөгөөнүүд – Гуравдугаар сар 2024 Тэмцэлдэхээ боль: Чимээгүй цагийн энгийн хөтөч 5 ѳдөр Тэмцэлдэхээ боль. Зарим хүмүүсийн хувьд энэ хоёр энгийн үгс хурдаа сааруулах урилга байдаг. Бусад хүмүүсийн хувьд өссөөр байх дуу чимээ ихтэй ертөнцөд огт боломжгүй мэт, хүршгүй мэт эсвэл үүнийг хадгалсаар байхад зүгээр л ямар ч боломжгүй мэт санагддаг. Брайн Хэйсли тэмцэлдэхээ болихын тулд хэрхэн зүрх сэтгэл маань тайван байх хэрэгтэй гэдгийг мөн дүүрэн, зав чөлөөгүй амьдрал дунд байх үедээ ч хүртэл Бурхантай хамт чимээгүй цагийг хэрхэн хийж болохыг харуулдаг. Ноцоогдсон: Зоригтой залбирлын энгийн чиглүүлэг 6 өдөр Залбирал бол Тэнгэрлэг Аавтайгаа харилцах гайхалтай боломж бүхий бэлэг юм. Энэхүү 6 өдрийн төлөвлөгөөгөөр Есүсийн бидэнд тууштай, зоригтой залбирах талаар юу гэж заасныг сурах болно. Зүрх сэтгэлээ шинэчил: Гэм нүгэлтэй тэмцэх 10 өдөр 10 ѳдөр Гэмтэй тэмцэх цорын ганц зам бол шүдээ зуун, сорилтыг давж гарах гэдэгт олон христитгэлтнүүд итгэдэг. Гэвч та гэм нүгэлтэй оюун бодлоороо тэмцэж чадахгүй; харин та зүрх сэтгэлээрээ тэмцэх ёстой байдаг. Зүрх сэтгэлээрээ шинээр дахин холбогдох тухай ном дээр үндэслэн, тус арван өдөр бол таны зүрхний тухай хамгийн чухал эшлэлүүдийн заримаас судлах бөгөөд энэ нь зүрх сэтгэлээрээ шинээр дахин холбогдох үед Сайн мэдээг хүлээн зөвшөөрснөөр хэрхэн, ямар замаар гэм нүгэлтэй тэмцэхэд тань туслах болно. Библийг хамтдаа уншицгаая (3-р сар) 31 өдөр 12 хэсэг судлалын 3 дахь хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 3 дахь хэсэгт Тооллого, Сургаалт үгс, Ром болон Еврей номууд багтжээ.