Posted on 2019-09-012021-10-04 by Унших Төлөвлөгөөнүүд – Есдүгээр сар 2019 Итгэл 12 ѳдѳр Харснаараа итгэдэг үү? Эсвэл итгэлээрээ хардаг уу? Эдгээр нь итгэлийн асуултууд мөн. Энэ төлөвлөгөөгөөр итгэлийн талаар гүн гүнзгий судлах боломжтой—тухайн сэдвээр Есүсийн заасанчлан ямар ч боломжгүй мэт нөхцөл байдлуудад аймшиггүй итгэлийг харуулсан бодит хүмүүсийн талаархи түүхүүдийг Хуучин гэрээнээс авч үзэх болно. Уншлагаараа дамжуулан та Бурхантай харилцах харилцаагаа гүнзгийрүүлэх бас улам илүү итгэмжтэйгээр Есүсийг дагагч нэгэн болох урам зоригийг хүлээн авах болно. 2 Коринт 7 өдөр Энэ энгийн уншлагын төлөвлөгөөгөөр та 2 Коринт номыг уншиж дуусгах бөгөөд ганцаарчилсан болон группээр судлахад тохиромжтой. Амьсгаа авах газар 5 ѳдөр Та бүх зүйлийг хийх гэж оролдож байгаа тул ямар ч зүйлээс таашаал авдаггүй юм шиг санагддаг уу? Хайртай хүмүүстэйгээ амьдралынхаа туршид олон зүйлийг нэгэн зэрэг хийх. . .Та үр ашигтай. Гэхдээ та үнэхээр эцэж цуцталаа ядарсан. Танд ердөө л амьсгаа авах газар хэрэгтэй. Нэг гайхамшигтай энгийн урилгын хамтаар Бурхан танд амар амгаланг авчирч чадахуйц арга замаар хэт ахадсан хурдыг тань солихыг санал болгодог. Энэ төлөвлөгөө нь танд хэрхэн үүнийг хийхийг харуулах болно.