Posted on 2020-01-012021-10-04 by Унших Төлөвлөгөөнүүд – Нэгдүгээр сар 2020 Зуршлууд 6 өдөр Өөрчлөлт нь амаргүй боловч боломжгүй зүйл бас биш юм. Хэд хэдэн жижиг зуршлаас эхлэх нь өнөөдөр та өөрийгөө хэрхэн харж буйг тань өөрчлөх боломжтой бөгөөд маргааш таны ямар байхыг хүсч байгаа хүн рүү таныг өөрчилж чадна. Энэхүү Life.Church -с эрхлэн гаргасан Библи уншлагын төлөвлөгөө нь тогтвортой үлдэх өдөр бүрийн зөв зуршлуудыг хэвшүүлэхийн тулд Судрыг энгийн товчилсон байдлаар судалдаг. Шинэ жил, Шинэ нигүүлсэл 15 өдөр Дараагийн 15 өдрийн туршид таныг гэсэн Бурханы нигүүлсэл-хэзээ ч хуучрахгүй үнэнийг Паул Давид Трипп танд сануулах болно. “Зан харьцааны шинэчлэлт” эсвэл сайхан мэдрэмжүүдийг төрүүлэх сургаалт үгс таныг шинэчлэхэд, Бурхан сайн гэдэгт итгэхэд суралцахад, Түүний нигүүлслээс хамааралтай байхад, өдөр бүртээ Түүний алдрын төлөө амьдрахад хангалттай биш. Яв Үйлд Хэл Өг: Есүст бууж өгөхөөс ирэх эрх чөлөө 7 өдөр Есүсийн өмнө бууж өгөх бол амьдрал үхлийг шийдвэрлэх хором мөч мөн. Гэвч энэхүү ийдвэрийг гаргах нь ямар утга учиртай зүйл вэ, өдөр бүр бид хэрхэн үүний дагуу амьдрах боломжтой вэ? Энэ нь амьдралдаа гаргах чухал шийдвэр үү эсвэл агуу сүнслэг хүнийг гаргах шийдвэр үү? Айдас, өмнө гаргасан алдаанууд, үл ойлголцол гэх мэт нь энэхүү шийдвэрийг гаргахад саад болдог. “Яв Үйлд Хэл Өг” гэдэг нь сүнслэг аяндаа хийх дараагийн алхмыг нээлттэй болгох тангараг/ залбирал юм. Есүсийг дагахаас ирэх эрх чөлөөг мэдэр. 21 ѳдрийн мацаг барилт 21 ѳдөр Сүнслэг хүмүүжил болох Мацаг барих дээр анхаарлаа төвлөрүүлэх замаар шинэ жилээ эхлэ. Энэхүү уншлагын төлөвлөгөө нь мацаг барилтын талаар хэд хэдэн сургаалиуд болон эргэцүүлэн бодох, Бурхантай ойр байхад урамшуулсан бусад сургаалиудыг агуулсан. 21 өдрийн турш та, өдөр бүр Библиэс унших, товч чимээгүй цаг, тусгал асуултууд, анхаарлаа төвлөрүүлэхүйц залбирал зэргийг хүлээн авах болно.