Posted on 2020-02-012021-10-12 by Унших Төлөвлөгөөнүүд – Хоёрдугаар сар 2020 Амралтгүй 3-н хоног “Бидний зүрх сэтгэл Бурхан дээр очих хүртлээ жинхэнэ амар тайвныг мэдэрдэггүй.” Бидний ихэнх нь Аугустины хэлсэн энэхүү алдартай эшлэлээс өөрөөр амралтгүй байдлыг яг энэ хэлсэн шиг мэдэрч үзээгүй байдаг. Тэнгэрлэг зүг чиг 7 өдөр Бид өдөр болгон амьдралынхаа түүхийг өөрчлөх шийдвэртэй тулгардаг. Энэ нь бидний өмнө том сонголт болдог бөгөөд эдгээрийг шийдэхдээ гаршчихвал амьдрал ер нь ямархуу байдалтай болох бол? Тэнгэрлэг зүг чиг Библи уншлагын төлөвлөгөөнд, Нью Йорк Таймсын хамгийн их борлуулалттай номын зохиогч ба Life.Church-ийн ахлах пастор Крейг Грошел өөрийн “Тэнгэрлэг зүг чиг” номоос авсан 7 зарчим өдөр бүрийнхээ сонголтуудад Бурханы мэргэн ухааныг хайхад тань туслах болно. Тиймээс бусдад ярихыг тэсэн ядан хүлээх Бурханыг хүндэтгэсэн амьдралаар амьдрахад тань шаардлагатай сүнслэг зүг чигийн талаар таньж мэдээрэй. Залбирал 21 ѳдөр Есүс болон итгэмжтэй хүмүүсийн залбирлаас хэрхэн хамгийн сайнаар залбирах талаар суралцаарай. Өөрийн тэвчээр болон тууштай байдлаар дамжуулан хэрхэн Бурханд өдөр тутам хүсэлтээ мэдүүлэх талаар урмын үгсийг олоорой. Цэвэр зүрхтэй хүмүүсийн эсрэг хоосон, өөрөө өөртөө л зөв залбирлын жишээнүүдийг судлаарай. Тууштай залбир. 40 өдрийн мацаг барилт 47 өдөр Мацаг барилт бол Христ бидний төлөө загалмай дээр Өөрийгөө өгсөнд гол анхааралаа хандуулах цаг юм. Энэхүү гайхалтай бэлгийн тухай бид жил бүр бясалгаж байдаг хэдий ч, энэ нь биднийг гайхуулж бишрүүлсэн хэвээрээ л байх болно. Уг уншлагын хуваариар дамжуулан та Есүсийн сүүлчийн долоо хоногт хийсэн үйлчлэлийн талаар судлаж, сайн мэдээний гайхалтай түүхээр алхах болно. Эл хуваарийн нийт хугацаа нь 47 өдөр бөгөөд уламжлалын дагуу 7 ням гарагт амрах юм.