Posted on 2020-04-012021-10-12 by Унших Төлөвлөгөөнүүд – Дөрөвдүгээр сар 2020 Яагаад Дахин амилсан баяр гэж? 5 ѳдөр Дахин амилсан баяр яагаад тийм чухал вэ? 2000 жилийн өмнө төрсөн хүнд яагаад тийм их сонирхол төрдөг юм бол? Есүсийн талаар яагаад тийм олон хүмүүс баярлан хөөрдөг вэ? Бидэнд Тэр яагаад хэрэгтэй вэ? Тэр яагаад ирсэн бэ? Тэр яагаад нас барсан бэ? Эдгээрийг олж мэдэхийг яагаад хүмүүс хүсдэг вэ? Энэхүү 5 өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр Никки Гамбел эдгээр асуултуудын хариултуудыг бидэнтэй хуваалцах болно. Есүс: Ялалтын минь туг 7 өдөр Бид Дахин амилсан баярыг тэмдэглэх үедээ түүхэн дэх хамгийн агуу ялалтыг тэмдэглэдэг. Есүсийн үхэл, дахин амилалтаар дамжуулан Тэрээр гэм, булш, үүний үр дүн дэх бүхий л нөлөөллийг мөнхөд ялсан бөгөөд Тэрээр тэрхүү ялалтыг бидэнтэй хуваалцахыг сонгосон юм. Энэхүү Дахин амилсан баярын долоо хоногт Түүний ялсан зарим нэгэн бэхлэлтүүдэд шумбацгаан, Тэрээр бидний төлөө тулалдсан тулаан дээр хараагаа сунган улмаар Ялалтын мааньТуг болохынх нь хувьд Түүнийг магтацгаая. Есүсийн Дахин Амилсан Баярын түүх 7 өдөр Амьдралын тань сүүлийн долоо хоног гэдгийг мэдэж байсан бол та үүнийг хэрхэн өнгөрөөх байсан бэ? Есүс Христ махан биеэр энэ дэлхий дээр байх сүүлийн долоо хоног нь дурсамжит мөчүүд, эш үзүүллэгийн биелэл, чин зүрхний залбирал, гүн хэлэлцүүлэг, чухал үйлс болон дэлхийг өөрчлөх үйл явдлуудаар дүүрэн байжээ. Дээгүүр өнгөрөх баярын өмнөх Даваа гарагт эхлэхээр энэхүү төлөвлөгөө нь зохиогдсон бөгөөд таныг өдөр бүр Сайнмэдээний дөрвөн номын бүлгүүдээр тэрхүү Ариун долоо хоногоор хөтлөн дагуулах болно. Иохан 10 ѳдөр Энэ энгийн уншлагын төлөвлөгөө нь таныг Иоханы бичсэн Сайнмэдээг эхнээс нь дуустал уншихад чиглүүлэх болно.