Posted on 2020-11-012021-10-12 by Унших Төлөвлөгөөнүүд – Арван нэгдүгээр сар 2020 Дуулал 31 өдөр Дуулал номыг бүхлээр нь уншсанаар та унахдаа босгогдох болно. Зовлон бэрхшээлтэй тулгарах үед чинь Дуулал номууд танд тохь тух, урам өгөх болно. Есүс шиг хайрлах 13 өдөр Эхлээд бид Түүн шиг хайрлахгүйгээр Есүстэй адилхан амьдрахад хэрхэн суралцах вэ? Life.Church-ийн ажилчид болон гэр бүлүүдийн хамт Есүс шиг амьдран, хайрлахад тэднийг урамшуулсан Бичээсүүд болон туршлагуудаасаа хэрхэн хуваалцахыг нь хамтдаа уншицгаая. Орчин үед хэрхэн болзох нь 7 өдөр Болзох . . . гэдэг үг зүрх сэтгэлд тань санаа зоволт эсвэл хүсэн хүлээлтийг алийг нь нь хамгийн түрүүнд төрүүлж байна вэ? Технологийн хувьд бүхий л арга замуудаар холбоотой байх нь болзохыг хэзээ ч байгаагүйгээр улам илүү хүндрэлтэй, төөрөгдүүлмээр, сэтгэл гонсойхуйц болгосон мэт санагддаг. Ганц бие. Болзож буй. Сүй тавьсан. Гэрлэсэн дээр үндэслэсэн энэхүү 7 өдрийн уншлагын төлөвлөгөөнд амьдралын тань энэхүү үед Бурханы төлөвлөсөн зүйл байгаа гэдгийг харахад тань Бэн Стуарт туслах бөгөөд хэнтэй, хэрхэн болзохоо тодорхойлоход туслахуйц хөтөч болох зарчмуудыг танд санал болгох болно. Бэн бол Вашингтон Ди-Си дэх Пашион Сити Чуулганы пастор, Техас Эй-Эм коллежийн хэдэн мянган оюутнууд долоо хоног бүр хамтрагддаг Библи судлал болох Брэйкавэй үйлчлэлийн гүйцэтгэх захирал асан хүн. Паул Триппын Талархлын баярт зориулсан өдөр бүрийн чимээгүй цагийн судлал 12 ѳдѳр Талархлын баяр бол Бурханы бидэнд өгөөмрөөр өгсөн сайн сайхан бүхий л зүйлийг эргэн санах цаг мөч мөн. Гэвч заримдаа бидэнд өгөгдсөн олон бэлгийн төлөө талархахад зориулан цаг гаргахад минь баярын зав чөлөөгүй байдал саад болдог. Паул Давид Триппын бэлтгэсэн урамшуулахуйц чимээгүй цагийн судлал нь уншихад зөвхөн 5 минут шаардагдахуйц богинохон чимээгүй цагийн судлал хэдий ч өдрийнхөө туршид Бурханы өршөөлийг тунгаан бодоход таныг урамшуулах болно.