Posted on 2021-01-312021-06-07 by Унших Төлөвлөгөөнүүд – Нэгдүгээр сар 2021 Жинхэнэ хайр гэж юу вэ? 12 Ѳдѳр Хайр гэж яг юуг хэлдгийг хүн бүхэн мэдэхийг хүсдэг. Гэвч цөөхөн хүмүүс л Библи дээр хайрын тухай юү гэсэн байдгийг хардаг. Хайр бол Бичээсийн гол сэдвүүдийн нэг бөгөөд Христ итгэлт амьдралын хамгийн чухал хүч мөн. Тийслбэнд Үйлчлэлийн энэхүү төлөвлөгөөгөөр хайр гэж Библийн хувьд ямар утгатай болох болон Бурханыг ба бусдыг хэрхэн улам илүүгээр хайрлахыг судлах болно. Бурханы Үгийн дагуух цаг хугацааны зохицуулалтын зарчмууд 6 Өдөр Өдөрт 24-өөс илүү цаг байхгүйд та санаа зовж байна уу? Таны хийх зүйлсийн жагсаалт хийх ёстой зүйлсээр дүүрсэн байна уу? Ядарсан байхаас залхаж байна уу, Бурханы Үгэн дотор, найз нөхөд, гэр бүлтэйгээ өнгөрөөх цаг хангалттай байхгүй байна уу? Эдгээр нь дэлхий дээрх хамгийн түгээмэл тэмцэл байх талтай. Сайн мэдээ гэвэл цаг хугацаагаа зөв зохицуулах тодорхой зарчмуудыг Библи танд санал болгодог. Энэхүү төлөвлөгөө нь эдгээр бичвэрүүд дээр тайлбарлагдаж, амьдралынхаа үлдсэн хугацааг хэрхэн яаж зохицуулах талаар супер практик зөвлөгөөг танд өгөх болно! Залбирал 21 ѳдөр Есүс болон итгэмжтэй хүмүүсийн залбирлаас хэрхэн хамгийн сайнаар залбирах талаар суралцаарай. Өөрийн тэвчээр болон тууштай байдлаар дамжуулан хэрхэн Бурханд өдөр тутам хүсэлтээ мэдүүлэх талаар урмын үгсийг олоорой. Цэвэр зүрхтэй хүмүүсийн эсрэг хоосон, өөрөө өөртөө л зөв залбирлын жишээнүүдийг судлаарай. Тууштай залбир. Санхүүгийн замаа олох 28 Өдөр Энэхүү уншлагын хөтөчийг NewSpring-ын ажилтнууд болон сайн дурынхан таны санхүүгийн аянд туслах зорилгоор бүтээсэн. Өдөр бүр нэг чимээгүй цагийн судлалын материалыг уншиж улмаар хангагдсан Бичээс, асуултууд, залбиралуудыг ашиглан Бурхантай цагийг өнгөрөө. Санхүүгийнхээ хувьд Бурханыг хамгийн түрүүнд тавихад танд тусламж хэрэгтэй байна уу? Үнэ төлбөргүй сарын болон долоо хоног тутмын төсвийн маягтыг татаж авах, номлолуудыг үзэх, улмаар амжилттай түүхүүдээр урам зоригийг олж авахын тулд www.newspring.cc/financialplanning -д зочилно уу Есүс: Ялалтын минь туг 7 өдөр Бид Дахин амилсан баярыг тэмдэглэх үедээ түүхэн дэх хамгийн агуу ялалтыг тэмдэглэдэг. Есүсийн үхэл, дахин амилалтаар дамжуулан Тэрээр гэм, булш, үүний үр дүн дэх бүхий л нөлөөллийг мөнхөд ялсан бөгөөд Тэрээр тэрхүү ялалтыг бидэнтэй хуваалцахыг сонгосон юм. Энэхүү Дахин амилсан баярын долоо хоногт Түүний ялсан зарим нэгэн бэхлэлтүүдэд шумбацгаан, Тэрээр бидний төлөө тулалдсан тулаан дээр хараагаа сунган улмаар Ялалтын мааньТуг болохынх нь хувьд Түүнийг магтацгаая. Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамж 14 хоног Энэхүү өдөр бүрийн талх нь уур уцаар, төөрөгдөл, буруутгал, айдас, эргэлзээ… гэх мэт нэрлээд дуусахааргүй зүйлүүдийг ялан дийлж гарах найдварыг төрүүлэхэд танд туслах болно. Эдгээр ухагдахуунууд нь таныг төөрөгдүүлж, худал хэлдэг дайсны чинь заль мэхийг олж мэдэхэд, сүйрэлд хүргэдэг бодлуудын хэв маягуудтай нүүр тулахад, бодлуудаа өөрчлөх явцад ялалтыг олж авахад, хүч чадлаа нэмэгдүүлж, урам зориг авахад болон хамгийн чухал нь бодол санааны тулалдаан бүртээ таныг ялалтанд хүрэхэд танд туслах..