Posted on 2021-03-312021-06-08 by Унших Төлөвлөгөөнүүд – Гуравдугаар сар 2021 Зүрхний дайснууд 5 ѳдөр Бие махбодын хувьд эрүүл бус зүрх биеийг сүйрүүлдэгтэй адилхан сэтгэл хөдлөл ба сүнсний хувьд эрүүл бус зүрх таныг болоод харилцаануудыг тань устгах боломжтой. Дараагийн таван өдрийн туршид зүрхний дөрвөн түгээмэл дайснууд болох – гэм буруу, уур, шунал болон атаархалыг өөрөөсөө эрж хайхад туслах-мөн тэдгээрийг хэрхэн авч хаяхыг заах боломжийг Анди Стэнлид олгоцгооё. Хэрхэн Библийг уншиж эхлэх вэ 4 өдөр Шударга байцгаая: Библийг унших нь сайхан санаа гэдгийг бид мэддэг, гэхдээ яг хаанаас эхлэх вэ гэдгийг мэдэх нь нэлээд адармаатай. Ирэх дөрвөн өдрийн туршид, Библи яагаад чухал болох, өдөр тутмын унших дадлыг хэрхэн эхлүүлэх, энэ нь бидний өнөөгийн амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар бид нар суралцана. Есүсээр эдгээгдсэн 6 Өдөр Бидэнд бүгдэд маань ямар нэгэн төрлийн эдгэрэл хэрэгтэй байдаг. Бидэнд магадгүй бие махбодын өвчин, сэтгэл санааны шарх, сэтгэл зүйн гуниг эсвэл-үүнийг үгүй болоосой хэмээн олон жил залбирсаар байх үед ч хүртэл бидний тулалдсаар байдаг сүнсний дарамт гэж байдаг. Энэхүү төлөвлөгөөгөөр, Есүс бусдыг эдгээсэн олон арга замуудын талаар суралцахын хамтаар найдвар болоод урам зоригыг бид олж авах болно. Хамгийн шилдэгээрээ удирдахад зориулсан зургаан алхамууд 7 өдөр Ахлагч болохынхоо хувьд өсөхөд та бэлэг байна уу? Крейг Грошел арай дээр ахлагч болохын тулд хэний ч хийж болохоор Библийн дагуух зургаан алхамуудыг хуваалцаж байна. Эхлэх хүмүүжил, зогсох зүрх зориг, хүчирхэгжүүлэх хүн, шинээр үүсгэн бий болгох тогтолцоо, эхлүүлэх харилцаа болон хийх хэрэгтэй эрсдлийг мэдэж авна уу. Эцэг эх байх талаар Библи дээр гардаг 7 зүйлс 7 өдөр Хүүхэд өсгөнө гэдэг үнэхээр хэцүү, бүр хамгийн сайн нөхцөлд байсан ч хэцүү. Энэхүү долоон өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр YouVersion-ны ажилчид, амьдрал дээрх эдгээр эцэг эхчүүд Бурханы Үгэн дэх өөрсдийн амьдралдаа оруулж, хэрэгжүүлдэг зарчмуудынхаа талаар бидэнтэй хуваалцах болно. Өдөр бүр уншлагын төлөвлөгөөний нэгээхэн хэсэг болох зурган эшлэл байгааг та татаж аваад өөрийнхөө найзуудтай бас хуваалцах боломжтой. КОРОНАВИРУСИЙН ҮЕ ДЭХ АЙДАС 7 өдөр Өнөө үед бид цар тахлыг тойрсон, урьд өмнө үзэгдээгүй сэтгэлийн зовлон, түгшүүр санаа зоволтоор дүүрэн байх болсон. Цар тахлаас айх үлэмж их айдас яг л вирусийн адил тархаж байгаа мэт байна. Хэрвээ та сүүлийн үед айдас, санаа зоволт мэдэрч байгаа бол энэхүү долоо хоногийн уншлагын төлөвлөгөө танд яг тохирох болно. Бурханы Үгээс амар тайвныг, Түүний хүч чадлаас хүчийг, таныг гэсэн Түүний хувиршгүй хайраас найдвар болон урамшууллыг авах болно. Санаа зоволтын талаар Библи дээр гардаг 7 зүйлс 7 өдөр Цоо шинэ цогц бэрхшээлүүд өдөр бүр бидний амьдралд ирэх боломжтой байдаг. Гэвч өдөр бүр сэтгэл хөдөлгөм шинэ боломжуудыг бидэнд бэлэглэх боломжтой байдаг. Энэхүү долоон өдрийн чимээгүй цагаар, өнөөдөр тантай нүүр тулж буй ямар ч зүйлстэй Бурханы Үгэн дээрх үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэхэд танд YouVersion-ны ажилчид туслах болно. Өдөр бүрийн чимээгүй цагийн судлал нь Бурхан танд юуг хэлж буйг бусадтай хуваалцахад тань туслахуйц Эшлэлийн зургыг агуулдаг. БУРХАН + ЗОРИЛГО: Христитгэлтэн зорилгоо хэрхэн тавих вэ 5 ѳдөр Христитгэлтэн хүний хувьд зорилго тавих нь зөв үү? Таны зорилго Бурханаас уу эсвэл өөрөөс үү гэдгийг яаж мэдэх вэ? Христитгэлтэн хүний зорилго ямархуу байх хэрэгтэй вэ? Энэхүү 5 өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр та Үгийг ухан судалж, мөн нигүүлслээр дүүрэн зорилго хэрхэн тавих талаар тодорхой ойлголт, чиглэлийг олж авах болно!