Posted on 2021-03-012021-10-14 by Унших Төлөвлөгөөнүүд – Гуравдугаар сар 2021 Амар тайвныг олох нь 10 ѳдөр Та амьдралдаа илүү амар тайвныг хүсэж байна уу? Та амар тайвныг зөвхөн хүсэл төдий бус бодит болгохыг хүсэж байна уу? Та жинхэнэ амар тайвныг цорын ганц, жинхэнэ эх ундарга болох Бурханаас л олох боломжтой. Доктор Чарльз Стэнли танд амьдрал өөрчлөхүйц сэтгэлийн амар тайванд хүрэх, өнгөрснөөс үлдсэн харамслаас салах, тулгамдсан асуудалтайгаа нүүр тулах, ирээдүйн талаарх тайтгарлыг олох арга замуудыг санал болгож байна. Амар тайвныг эрэлхийлэх нь 7 өдөр Tийрфонд дэлхийн өнцөг булан бүрт буй хүмүүсийн дунд нэгдлийг тогтоох, энхтайвны идэвхтэй дуу хоолой болох, харилцаа холбоог сэргээхийн тулд Бурханы удирдамжийг эрэлхийлдэг. Энэ 7 өдрийн уншлагын төлөвлөгөө нь өөрийн бүхий л харилцаагаа сэргээх, амьдарч буй дэлхийнхээ төлөөх залбиралд зориулсан өдөр бүрийн үйлдлүүдийг агуулсан бөгөөд, Африкийн сургаалт үгсээр дамжуулан ирэх баялаг мэргэн ухааныг ашиглан Бурханы жинхэнэ амар тайвныг олж мэдэхэд бидэнд тусална. Бурханы амар тайван 4 өдөр “Бүх оюун ухааныг давах” (Филиппой 4:7) амар тайвныг Тэр бидэнд өгөхийг хүсч байдаг гэж Бурханы Үг бидэнд хэлдэг. Энэ дөрвөн өдрийн судлалаар дамжуулан та болон таны хүүхдүүд тэр амар тайвныг мэдэрч болох амьдралын хэсгүүдийг нягтлан харах болно. Өдөр бүрт санал болгох залбирал, Библиэс товч уншилт болон тайлбар, гар бие оролцон хийх зүйлс болон ярилцах асуултууд гэх мэт багтдаг. Освалд Чамбэрс: Амар тайван – Сүнсний амьдрал 30 өдөр Амар тайван: Сүнсний амьдрал бол дэлхийд хамгийн их хүндлэгдсэн чимээгүй цагийн зохиолч, Түүний дээдийн төлөөх миний хамгийн эрхэм дээд номын зохиолч Освальд Чамберсийн бүтээлийн урам зориг өгөх эрдэнэс бүхий эш таталт юм. Бурхан дотор амралтыг олж, өөрийн амьдралд Бурханы амар тайвны ач холбогдлын талаар илүү гүнзгий ойлголтыг олж аваарай. Еврей 1 долоо хоног Энэ энгийн уншлагын төлөвлөгөөгөөр та Еврей номыг уншиж дуусгах бөгөөд ганцаарчлан болон бүлгээр судлахад тохиромжтой. Амьд найдвар: Амилсан баярыг хоног тоолон хүлээхүй 3 ѳдөр Харанхуй таныг хүрээлэх үед та хэрхэн хариу үзүүлдэг вэ? Дараагийн 3 өдөрт Дахин амилсан баярын түүхэнд өөрийгөө шумбуул мөн орхигдсон, ганцаараа эсвэл үнэ цэнэгүй мэт өөрийгөө санах үедээ найдвараас хэрхэн зууран авах талаар олж мэд.