Posted on 2021-04-012021-10-14 by Унших Төлөвлөгөөнүүд – Дөрөвдүгээр сар 2021 Есүсийн залбирлууд 5 ѳдөр Ямар ч харилцаанд харилцаа холбоо маш чухал болохыг бид ойлгодог бөгөөд Бурхантай харилцах харилцааг маань ч бас үүнээс орхигдуулах аргагүй. Бурхан биднийг залбирлаараа дамжуулан Өөртэй нь харилцаатай байхыг хүсдэг—бөгөөд энэ бол Түүний Хүү, Есүсийн ч хийсээр ирсэн сахилгажуулалт мөн. Энэ уншлагын төлөвлөгөөгөөр, та Есүсийн үлгэр жишээнээс суралцах бөгөөд амьдралын зав чөлөөгүй байдлаасаа холдон улмаар залбирлаар дамжин ирдэг хүч чадал ба чиглүүлэлтийг биеэрээ мэдрэх болно. Иохан 10 ѳдөр Энэ энгийн уншлагын төлөвлөгөө нь таныг Иоханы бичсэн Сайнмэдээг эхнээс нь дуустал уншихад чиглүүлэх болно. Библийг хамтдаа уншицгаая (4-р сар) 30 өдөр 12 хэсэг судлалын 4 дэх хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 4 дэх хэсэгт Матай болон Иов номууд багтжээ. Аюултай залбирал 7 өдөр Та итгэл дотроо нэгэн хэвийн, хэвшмэл байхаас залхаж байна уу? Та айдастайгаа нүүр тулж, итгэлээ босгон байгуулж, нөөц бололцоогоо бүрэн ашиглахыг хүсэж байна уу? Энэхүү 7 хоногийн Библи уншлагын төлөвлөгөө нь Life.Church-ийн Пастор Крейг Грошелийн “Аюултай залбирал” номын хэсэг ба таныг аюултай байдлаар залбирахыг уриалдаг. Учир нь Есүсийг дагах нь хэзээ ч аюулгүй байна гэсэн үг биш юм.