Posted on 2021-07-102021-07-26 by Унших Төлөвлөгөөнүүд – Долоодугаар сар 2021 1 Коринт 8 өдөр Энэ энгийн уншлагын төлөвлөгөөгөөр та 1 Коринт номыг уншиж дуусгах бөгөөд ганцаарчилсан болон группээр судлахад тохиромжтой. Библийг хамтдаа уншицгаая (7-р сар) 31 Өдөр 12 хэсэг судлалын 7 дахь хэсэг нь болох энэ уншлагийн төлөвлөгөө хэсэг бүлэг хүмүүсийг хамтдаа 365 хоногт бүтэн Библийг уншиж дуусгахад удирдах болно. Сар бүр шинэ хэсгийг эхлэх бүртээ бусдыг нэгдэхэд уриал. Энэ цувралуудыг аудио Библийн хамт хийхэд тохиромжтой—өдөрт 20 минутаас богинохон хугацаанд сонсоход л хангалттай! Хэсэг бүрт Хуучин ба Шинэ гэрээний бүлгүүдийн хамт, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 7 дахь хэсэгт 2 Самуел, 1 Хаад, 2 Хаад болон Марк номууд багтсан байна. Бурхан яагаад намайг хайрладаг вэ? 5 ѳдөр Асуултууд: Бурханы талаар хүн бүрт л асуух асуултууд байдаг. Байнга харьцуулалт хийдэг соёлд амьдардаг болохынхоо хувьд, өөрсдөөсөө бидний хамгийн ихээр асуудаг байж болох асуулт бол, “Бурхан яагаад намайг хайрладаг вэ?” эсвэл магадгүй, “Тэр яаж намайг хайрлаж чадах вэ?” гэсэн асуултууд байж болох юм. Энэ төлөвлөгөөний явцад, та нийтдээ 26 Бичээсийн хэсгийг авч үзэх бөгөөд—тус бүр нь таныг гэсэн Бурханы нөхцөл үл шаардах хайрын талаархи үнэнийг өгүүлэх болно. Амрах цаг гаргах нь 5 ѳдөр Хэт ажиллах болон байнга завгүй байх нь ертөнцөд маань шагшигдах нь элбэг байдаг бөгөөд амрах нь үнэхээр хэцүү зүйл байх боломжтой. Үүрэг, төлөвлөгөөгөө үр төлөөтэй биелүүлэхийн тулд бид амарч сурах ёстой тэгэхгүй бол хайртай хүмүүстээ болон тавьсан зорилгодоо хүрэхэд хувь нэмрээ оруулах зүйл бидэнд огт үлдэхгүй байх болно. Амралтын талаар болон сурсан зүйлээ бид хэрхэн амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой талаар судлахад дараагийн таван өдрийг зарцуулцгаая.