Posted on 2022-01-27 by Унших Төлөвлөгөөнүүд – Хоёрдугаар сар 2022 Библийг хамтдаа уншицгаая (2-р сар) 28 өдөр 12 хэсэг судлалын 2 дахь хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 2 дахь хэсэгт Эхлэл, Гэтлэл, Леви болон Галат номууд багтжээ. Марк 8 өдөр Энэ энгийн уншлагын төлөвлөгөөгөөр та Марк номыг эхнээс нь дуустал унших болно. Юунд ч санаа бүү зов 7 өдөр Шөнөдөө нойрыг тань хулжаах, дуусашгүй санаа зоволттой тэмцэх илүү дээр арга зам байгаа гэвэл та итгэх үү? Жинхэнэ амар тайван нь боломжтой зүйл төдийгүй, магадгүй таны бодсоноос ч ойрхон байж болох юм. Life.Church-ийн пастор Крег Грошелын “Юунд ч санаа бүү зов” хэмээх цуврал сургаалтай хавсарсан энэхүү 7 өдрийн Библийн төлөвлөгөөгөөр дамжуулан сандралаа амар тайвнаар орлуулаарай. Бурханы өвч зэвсэг 5 ѳдөр Таны эргэн тойронд үл үзэгдэх тулаан өдөр бүр тасралтгүйгээр өрнөж байдаг, энэ нь үл үзэгдэхүйц, үл сонсогдохуйц хэдий ч амьдралын талбар бүрт мэдрэгддэг. Хорон муугийн төлөө зүтгэгч дайсан нь таны хувьд чухал зүйлс болох зүрх сэтгэл, оюун бодол, гэрлэлт, үр хүүхэд, харилцаа, тэвчээр, мөрөөдөл, хувь тавиланг юу ч үгүй үгүйрүүлэн сүйтгэхээр оролдож байдаг. Гэвч таныг анзаараагүй бас зэвсэглээгүй байх үеийг хүлээж байгаад барьж авах нь түүний тулааны төлөвлөгөө юм. Хэрэв та салхинд туугдахаас залхаж, сонор сэрэмжээ алдсан мэт санагдаж байгаа бол энэ чимээгүй цагийн судлал танд зориулагдсан болно. Дайсан хувцсаа тохируулж өмссөн эмэгтэйтэй тулгарах үедээ үргэлж хөөрхийлөлтэй байдлаар ялагддаг. Бурханы өвч зэвсэг бол итгэгчдэд байдаг библилэг тодорхойлолтоос илүүтэйгээр үүнийг агсах, ялалтыг гарцаагүй олж авахын тулд хувьчилсан стратеги төлөвлөгөөг боловсруулах үйлдэл билээ.