Posted on 2022-02-25 by Унших Төлөвлөгөөнүүд – Гуравдугаар сар 2022 Айдсаасаа сал 3 ѳдөр Та айдсын мэдрэмжийг даван туулж чадна. Доктор Тони Эванс энэхүү гүн гүнзгий уншлагын төлөвлөгөөгөөр дамжуулан таныг эрх чөлөөний замд хөтөлж байна. Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан зарчмуудыг хэрэгжүүлэхдээ та өөрийн хүссэн аз жаргал, амар амгалангийн амьдралыг олоорой. Чухал зүйлд орон зай гаргацгаая: Лентийн 5 сүнслэг дадлууд 7 өдөр Лент: Тунгаан бодох, гэмших 40 хоног. Энэ үнэхээр сайхан санаа, гэвч яг үнэндээ Лентийн бэлтгэл үе ямар байдаг вэ? Энэ 7 хоногт Амилалтын ням гарагт болон түүний дараа зүрх сэтгэлээ бэлтгэхэд тань туслах Лентийн үеэр эхэлж болох таван сүнслэг дадлыг олж мэдээрэй. 2 Коринт 1 долоо хоног Энэ энгийн уншлагын төлөвлөгөөгөөр та 2 Коринт номыг уншиж дуусгах бөгөөд ганцаарчлан эсвэл бүлгээр судлахад тохиромжтой. Библийг хамтдаа уншицгаая (3-р сар) 31 өдөр 12 хэсэг судлалын 3 дахь хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 3 дахь хэсэгт Тооллого, Сургаалт үгс, Ром болон Еврей номууд багтжээ. Биднийг шархлуулсан хүмүүсийг уучлах нь 7 өдөр Бид сэтгэлийн ч бай эсвэл бие махбодын ч бай аль шархаар зовж байгаа эсэхээс үл хамааран уучлал бол Христитгэлт амьдралын тулгуур чулуу юм. Есүс Христ гэм буруугүй үхэл хүртэл бүх шударга бус, зөвт бус байдлуудыг биеэрээ туулсан. Гэтэл амьдралынхаа сүүлчийн цагт загалмай дээр Түүнтэй хамт цовдлогдсон доог тохуу хийгч дээрэмчин тэр ч бүү хэл Өөрийг нь цовдолсон хүмүүсийг Тэр уучилсан байдаг.