Posted on 2022-05-02 by Унших Төлөвлөгөөнүүд – Тавдугаар сар 2022 Библийг хамтдаа уншицгаая (5-р сар) 31 өдөр 12 хэсэг судлалын 5 дахь хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 5 дахь хэсэгт 1 ба 2 Коринт, Дэд хууль, Иошуа номууд багтжээ. 1 Иохан, 2 Иохан & 3 Иохан 4 өдөр Энэхүү энгийн уншлагын төлөвлөгөө нь таныг 1 Иохан, 2 Иохан болон 3 Иохан номуудаар хөтлөх бөгөөд ганцаарчилсан эсвэл эсийн бүлгийн судлалд тохиромжтой. Магтаал хүндэтгэлийн ер бусын хүч: Дуулал номоос хийх 5 өдрийн чимээгүй цаг 5 ѳдөр Сүүлийн хэдэн жилийн хугацаанд түгшүүр, айдас, ганцаардал, сэтгэлийн хямрал эрс нэмэгдсэн жилүүд байв. Магтагчдад эдгээр сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд огт мэдэхгүй зүйл байсангүй. Тиймээс ч тэд эдгээрийг даван туулах магтаалын ер бусын хүчийг гаргаж сурсан. Дуулал номын эдгээр магтаалуудаас тайвшрах нууцыг олж мэдээрэй. Өөрчлөгдсөн амьдрал: Зорилго 5 ѳдөр Бурхан надаар юу хийлгэхээр бүтээсэн юм бол гэж та бодож байсан уу, эсвэл яагаад ийм юм үзүүлж туулуулж байгаа талаар Түүнээс асууж байсан уу? Зөвхөн танд зориулсан үүргийн төлөө та онцгойгоор бүтээгдсэн. Хэдийгээр та төөрөлдсөн мэт санагдаж, эсвэл алхам хийхдээ тээнэгэлзэж байгаа бол энэхүү 5 өдрийн төлөвлөгөө нь Бурханд найдахад тань туслах бөгөөд мөн түүнчлэн Тэр таныг амьдралын зорилго уруу тань хөтлөх болно.