Posted on 2023-04-28 by Унших Төлөвлөгөөнүүд – Тавдугаар сар 2023 Өөрчлөгдсөн амьдралаар амьдрах нь: Хэн болохоо хүлээн зөвшөөрөх нь 6 өдөр Хэн байхыг маань хэлэх асар олон дуу хоолойн дунд хэн болохоо хаана оршин байхын төлөө тэмцэлддэгт гайхах зүйл огт үгүй. Бурхан биднийг ажил мэргэжил, гэрлэлтийн байдал эсвэл алдаануудаараа тодорхойлогдсон байгаасай гэж хүсдэггүй. Түүний үзэл бодол амьдралд маань хамгийн дээд эрх мэдэл маань байгаасай гэж Тэр хүсдэг. Та хэн болох мөн Христ дотор хэн болохыг Библид юу гэж хэлдэг талаар суралцахад энэ зургаан өдрийн төлөвлөгөө танд туслах болно. Бүү бууж өг 7 өдөр Бууж өгөхийг үнэхээр хүсэн амьдралдаа цөхрөн эсвэл ялагдсан мэт мэдрэмж танд төрж байсан уу? Тууштай байх болоод урагшилсаар байхад урамшуулсан зүйл Библид асар олон бий! Энэ 7-өдрийн төлөвлөгөө өмнө чинь буй аянд таныг сэргээх болно. Донтолтоос эргэн буцах нь 3 ѳдөр Таны амьдрал Бурханы Үгтэй нийцэхгүй бол та зовлонт үр дагаврыг мэдрэх болно. Олон хүмүүс өвчинтэйгөө тэмцэж, ажлаасаа халагдаж, харилцаагаа тасалж, донтолт зэргээс болж Бурханаас холддог. Мансууруулах бодис, порнограф гэх мэт нь ноцтой донтолт, хоолонд дурлах, зугаа цэнгэл хөөх гэх мэт нь арай гайгүй донтолт гэдгээс үл хамааран ямар ч төрлийн донтолт нь бидний амьдралыг сүйрүүлдэг. Энэхүү төлөвлөгөөгөөр дамжуулан Бестселлер зохиолч Тони Эванс танд эрх чөлөөнд хүрэх замыг зааж өгөх болно. Бурхан яагаад намайг хайрладаг вэ? 5 ѳдөр Асуултууд: Бурханы талаар хүн бүрт л асуух асуултууд байдаг. Байнга харьцуулалт хийдэг соёлд амьдардаг болохынхоо хувьд, өөрсдөөсөө бидний хамгийн ихээр асуудаг байж болох асуулт бол, “Бурхан яагаад намайг хайрладаг вэ?” эсвэл магадгүй, “Тэр яаж намайг хайрлаж чадах вэ?” гэсэн асуултууд байж болох юм. Энэ төлөвлөгөөний явцад, та нийтдээ 26 Бичээсийн хэсгийг авч үзэх бөгөөд—тус бүр нь таныг гэсэн Бурханы нөхцөл үл шаардах хайрын талаархи үнэнийг өгүүлэх болно.