Posted on 2023-06-25 by Унших Төлөвлөгөөнүүд – Долоодугаар сар 2023 Анна Лайтын бэлтгэсэн Харьцуулалтаас чөлөөлөгдөх нь 7 өдрийн чимээгүй цаг 7 өдөр Одоо амьдарч буйгаас тань хамаагүй бялхсан амьдралыг Бурхан танд санал болгодог хэдий ч дараагийн алхамд орохоос харьцуулалт таныг хойш нь татдаг гэдэг бол гунигтай үнэн мөн. Энэ уншлагын төлөвлөгөөгөөр Анна Лайт чадвар чадамжинд тань харьцуулалтын тавьсан тагийг эвдэхүйц ойлголтуудыг илчилж мөн Бурханы танд бэлтгэсэн эрх чөлөөтэй бас бялхам амьдралаар амьдрахад тань туслах болно. Хөдөлшгүйг Лиза Бэвэрийн хамт 6 өдөр Юу үнэн бэ? Үнэн бол цаг хугацааны суваг нь татарч бас урсан байдаг гол гэсэн худалд соёл маань итгэдэг. Гэвч үнэн бол гол биш – харин хад юм. Ширүүнээр давалгаалах санаануудыг агуулах энэхүү Уншлагын Төлөвлөгөө нь танд сэтгэлээ тогтооход-зорилгогүй тэнүүчлэх дэлхийд зүг чигийг өгөхөд туслах болно. Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг хайх нь – Мэргэн ухаан 5 ѳдөр Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг эрэлхийлэх нь өдөр тутмын амьдралын замд тань таныг урамшуулах, сорих, туслах зорилготой 5 өдрийн уншлагын төлөвлөгөө юм. Бойд Бэйлигийн хэлснээр, “Хэрэв та үүнийг хиймээргүй байсан ч, эсвэл завгүй байх үедээ ч хүртэл Түүнийг хайгтун. Тэгвэл Тэр таны итгэмжтэй байдлыг шагнах болно.” Библид ийнхүү хэлсэн байдаг, “Түүний гэрчлэлүүдийг сахин Түүнийг бүхий л зүрхээрээ хайгсад Юутай ерөөлтэй вэ!” Дуулал 119:2 Зүрхний дайснууд 5 ѳдөр Бие махбодын хувьд эрүүл бус зүрх биеийг сүйрүүлдэгтэй адилхан сэтгэл хөдлөл ба сүнсний хувьд эрүүл бус зүрх таныг болоод харилцаануудыг тань устгах боломжтой. Дараагийн таван өдрийн туршид зүрхний дөрвөн түгээмэл дайснууд болох – гэм буруу, уур, шунал болон атаархалыг өөрөөсөө эрж хайхад туслах-мөн тэдгээрийг хэрхэн авч хаяхыг заах боломжийг Анди Стэнлид олгоцгооё.