Posted on 2023-09-02 by Унших Төлөвлөгөөнүүд – Есдүгээр сар 2023 Надад хэрэгцээтэй бүхэн минь 3 ѳдөр Бурхан бидний өмнө бас хойно явж биднийг хамгаалдаг. Тэр бидний тулааныг аль хэдийнээ шийдвэрлэсэн. Тэр бидний харж чадахгүй байгаа хэсгийг ч хүртэл хардаг. Гэнэтийн зүйл Түүнд гэнэтийнх байдаггүй. Энэ 3-өдрийн чимээгүй цаг таны амьдралын яг таг хувь, хэмжээсийг хангагч нь Бурхан гэсэн үнэн дотор таныг урамшуулах болно. Амийг өгүүлэх нь 6 өдөр Үг, үг, үг-хүчирхэг үгс! Босгон байгуулдаг эсвэл нураагч үгс. Амийг өгөгч үг эсвэл үхлийг авч ирэгч үгс. Сонголт нь биднийх. Үгэнд минь орших чухал хүч чадлыг тогтооцгооё. Эхний алхамууд тань 5 ѳдөр Есүсийг дагах шийдвэрийг та гаргалаа, дараа нь юу хийх ёстой вэ? Энэ төлөвлөгөө бол тэр шийдвэрийн хамт дагалдан ирэх бүх зүйлийн иж бүрэн жагсаалт биш харин эхний алхамаа хийхэд чинь танд туслах болно. Библийг хамтдаа уншицгаая (9-р сар) 30 ѳдөр 12 хэсэг судлалын 9 дэх хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хорших бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 9 дэх хэсэгт Нехемиа, Естер, 1 ба 2 Тимот, Иоел, Амос, Обадиа, Нахум, Хабаккук, Зефаниа, Тит, Филемон, Иаков, Хаггаи, Зехариа болон Малахи номууд багтжээ.