Posted on 2024-03-01 by Унших Төлөвлөгөөнүүд – Гуравдугаар сар 2024 Тэмцэлдэхээ боль: Чимээгүй цагийн энгийн хөтөч 5 ѳдөр Тэмцэлдэхээ боль. Зарим хүмүүсийн хувьд энэ хоёр энгийн үгс хурдаа сааруулах урилга байдаг. Бусад хүмүүсийн хувьд өссөөр байх дуу чимээ ихтэй ертөнцөд огт боломжгүй мэт, хүршгүй мэт эсвэл үүнийг хадгалсаар байхад зүгээр л ямар ч боломжгүй мэт санагддаг. Брайн Хэйсли тэмцэлдэхээ болихын тулд хэрхэн зүрх сэтгэл маань тайван байх хэрэгтэй гэдгийг мөн дүүрэн, зав чөлөөгүй амьдрал дунд байх үедээ ч хүртэл Бурхантай хамт чимээгүй цагийг хэрхэн хийж болохыг харуулдаг. Ноцоогдсон: Зоригтой залбирлын энгийн чиглүүлэг 6 өдөр Залбирал бол Тэнгэрлэг Аавтайгаа харилцах гайхалтай боломж бүхий бэлэг юм. Энэхүү 6 өдрийн төлөвлөгөөгөөр Есүсийн бидэнд тууштай, зоригтой залбирах талаар юу гэж заасныг сурах болно. Зүрх сэтгэлээ шинэчил: Гэм нүгэлтэй тэмцэх 10 өдөр 10 ѳдөр Гэмтэй тэмцэх цорын ганц зам бол шүдээ зуун, сорилтыг давж гарах гэдэгт олон христитгэлтнүүд итгэдэг. Гэвч та гэм нүгэлтэй оюун бодлоороо тэмцэж чадахгүй; харин та зүрх сэтгэлээрээ тэмцэх ёстой байдаг. Зүрх сэтгэлээрээ шинээр дахин холбогдох тухай ном дээр үндэслэн, тус арван өдөр бол таны зүрхний тухай хамгийн чухал эшлэлүүдийн заримаас судлах бөгөөд энэ нь зүрх сэтгэлээрээ шинээр дахин холбогдох үед Сайн мэдээг хүлээн зөвшөөрснөөр хэрхэн, ямар замаар гэм нүгэлтэй тэмцэхэд тань туслах болно. Библийг хамтдаа уншицгаая (3-р сар) 31 өдөр 12 хэсэг судлалын 3 дахь хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 3 дахь хэсэгт Тооллого, Сургаалт үгс, Ром болон Еврей номууд багтжээ.