Posted on 2024-08-01 by Унших Төлөвлөгөөнүүд – Наймдугаар сар 2024 Бялхан цутгагдах 21 өдрүүд 21 ѳдөр Бялхан цутгагдах 21 өдрүүд YouVersion төлөвлөгөөнд, Иеремиа Хосфорд уншигчдыг өөрөө өөрсдөөсөө хоосруулах, Ариун Сүнсээр дүүргэгдэх мөн бялхан цутгагдсан, Сүнсээр дүүргэгдсэн амьдралаар амьдрах 3 долоо хоногийн аянаар уншигчдыг хөтлөх болно. Энгийнээр амьдрахаа больж, бялхам цутгам амьдралаар амьдарч эхлэх цаг ирээд байна! Бурханыг магтах нь 6 өдөр Өдөр бүрийн уншлага нь амьдралынхаа хэсэг бүрт Бурханыг хэрхэн магтах ойлголтыг танд олгон мөн зүрх сэтгэлээ Христтэй харилцах харилцаан дээрээ бүрэн төвлөрүүлэхэд уншигчдыг урамшуулах болно. Энэ чимээгүй цагийн судлал нь Бурханыг магтах нь хэмээх Ар. Ти. Кэндаллийн номон дээр үндэслэсэн болно. (Ар. Ти. Кэндалл Английн Лондон хотын Вэстминстер Чуулганд хорин таван жил пастор хийсэн болно.) Библийг хамтдаа уншицгаая (8-р сар) 31 өдөр 12 хэсэг судлалын 8 дахь хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 8 дахь хэсэгт 1 ба 2 Шастир, 1 ба 2 Тесалоник болон Езра номууд багтсан.