Posted on 2021-03-152021-06-15Түгээмэл Библийн эшлэлүүд – Гуравдугаар сар 2021 – Миний нэрээр дуудагдсан миний хүмүүс … Учир нь Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн. 2 ТИМОТ 1:7 Хэрэв Би бороо оруулахгүйгээр тэнгэрийг хааж, эсвэл энэ газрыг хоосруулахыг Би царцаануудад тушааж, эсвэл Өөрийн ард түмний дунд тахал илгээх үед Миний нэрээр дуудагдсан Миний хүмүүс өөрсдийгөө даруу байлган, залбирч, Миний нүүрийг эрэлхийлж, бузар муу замуудаасаа эргэх аваас, Би тэнгэрээс сонсож, тэдний нүглийг уучлан, тэдний газар нутгийг эдгээнэ. ШАСТИРЫН ДЭД 7:13-14 Би чамтай хамт байгаа тул бүү ай!Өөрийнхөө талаар бүү санаа зов.Учир нь Би чиний Бурхан.Би чамайг тэнхрүүлж,үнэхээр чамд тусална.Би заавал Өөрийн зөв баруун мутраар чамайг хамгаална». ИСАИА 41:10 Миний ард түмэн, ирцгээ.Өрөөндөө ороод хаалгаа хаагтун.Уур хилэн өнгөртөл, түр зуур нуугдагтун.Учир нь ЭЗЭН дэлхийн оршин суугчдыг нүглийнх нь төлөө шийтгэхээрӨөрийнхөө газраас ирэх гэж байна.Дэлхий асгарсан цусыг илчлэн,алагдагсдыг дахин далдлахгүй. ИСАИА 26:20-21 Үүнийг би оюун бодолдоо дурсан саналаа, тиймээс надад найдвар бий.ЭЗЭНий хайр энэрэл үнэндээ хэзээ ч дуусахгүй.Учир нь Түүний өршөөл хэзээ ч унахгүй.Тэдгээр нь өглөө бүр шинэ юм.Таны итгэлтэй байдал агуу ажээ.“ЭЗЭН бол миний хувь” гэж сэтгэл минь хэлж байна.“Тийм учраас би Түүнд найддаг”. ГАШУУДАЛ 3:21-24 Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэр соригдчихоод, Эзэний Өөрийг нь хайрлагсдад амласан амийн титмийг хүлээн авна. ИАКОВ 1:12 Сайныг үйлдэхээ болон хуваалцахаа бүү март. Учир нь ийм тахилууд Бурханд тааламжтай. ЕВРЕЙ 13:16 Хамгийн Дээд Нэгэний халхавчинд оршигч нэгэнТөгс Хүчит Нэгэний сүүдэр дор амьдарна.Би ЭЗЭНд хандан “Миний хоргодох газар, миний бат цайз,Миний итгэдэг Бурхан минь” гэнэ. ДУУЛАЛ 91:1-2
Posted on 2021-03-012021-10-14Унших Төлөвлөгөөнүүд – Гуравдугаар сар 2021 Амар тайвныг олох нь 10 ѳдөр Та амьдралдаа илүү амар тайвныг хүсэж байна уу? Та амар тайвныг зөвхөн хүсэл төдий бус бодит болгохыг хүсэж байна уу? Та жинхэнэ амар тайвныг цорын ганц, жинхэнэ эх ундарга болох Бурханаас л олох боломжтой. Доктор Чарльз Стэнли танд амьдрал өөрчлөхүйц сэтгэлийн амар тайванд хүрэх, өнгөрснөөс үлдсэн харамслаас салах, тулгамдсан асуудалтайгаа нүүр тулах, ирээдүйн талаарх тайтгарлыг олох арга замуудыг санал болгож байна. Амар тайвныг эрэлхийлэх нь 7 өдөр Tийрфонд дэлхийн өнцөг булан бүрт буй хүмүүсийн дунд нэгдлийг тогтоох, энхтайвны идэвхтэй дуу хоолой болох, харилцаа холбоог сэргээхийн тулд Бурханы удирдамжийг эрэлхийлдэг. Энэ 7 өдрийн уншлагын төлөвлөгөө нь өөрийн бүхий л харилцаагаа сэргээх, амьдарч буй дэлхийнхээ төлөөх залбиралд зориулсан өдөр бүрийн үйлдлүүдийг агуулсан бөгөөд, Африкийн сургаалт үгсээр дамжуулан ирэх баялаг мэргэн ухааныг ашиглан Бурханы жинхэнэ амар тайвныг олж мэдэхэд бидэнд тусална. Бурханы амар тайван 4 өдөр “Бүх оюун ухааныг давах” (Филиппой 4:7) амар тайвныг Тэр бидэнд өгөхийг хүсч байдаг гэж Бурханы Үг бидэнд хэлдэг. Энэ дөрвөн өдрийн судлалаар дамжуулан та болон таны хүүхдүүд тэр амар тайвныг мэдэрч болох амьдралын хэсгүүдийг нягтлан харах болно. Өдөр бүрт санал болгох залбирал, Библиэс товч уншилт болон тайлбар, гар бие оролцон хийх зүйлс болон ярилцах асуултууд гэх мэт багтдаг. Освалд Чамбэрс: Амар тайван – Сүнсний амьдрал 30 өдөр Амар тайван: Сүнсний амьдрал бол дэлхийд хамгийн их хүндлэгдсэн чимээгүй цагийн зохиолч, Түүний дээдийн төлөөх миний хамгийн эрхэм дээд номын зохиолч Освальд Чамберсийн бүтээлийн урам зориг өгөх эрдэнэс бүхий эш таталт юм. Бурхан дотор амралтыг олж, өөрийн амьдралд Бурханы амар тайвны ач холбогдлын талаар илүү гүнзгий ойлголтыг олж аваарай. Еврей 1 долоо хоног Энэ энгийн уншлагын төлөвлөгөөгөөр та Еврей номыг уншиж дуусгах бөгөөд ганцаарчлан болон бүлгээр судлахад тохиромжтой. Амьд найдвар: Амилсан баярыг хоног тоолон хүлээхүй 3 ѳдөр Харанхуй таныг хүрээлэх үед та хэрхэн хариу үзүүлдэг вэ? Дараагийн 3 өдөрт Дахин амилсан баярын түүхэнд өөрийгөө шумбуул мөн орхигдсон, ганцаараа эсвэл үнэ цэнэгүй мэт өөрийгөө санах үедээ найдвараас хэрхэн зууран авах талаар олж мэд.
Posted on 2021-02-012021-10-14Унших Төлөвлөгөөнүүд – Хоёрдугаар сар 2021 Тэнгэрлэг зүг чиг 7 өдөр Бид өдөр болгон амьдралынхаа түүхийг өөрчлөх шийдвэртэй тулгардаг. Энэ нь бидний өмнө том сонголт болдог бөгөөд эдгээрийг шийдэхдээ гаршчихвал амьдрал ер нь ямархуу байдалтай болох бол? Тэнгэрлэг зүг чиг Библи уншлагын төлөвлөгөөнд, Нью Йорк Таймсын хамгийн их борлуулалттай номын зохиогч ба Life.Church-ийн ахлах пастор Крейг Грошел өөрийн “Тэнгэрлэг зүг чиг” номоос авсан 7 зарчим өдөр бүрийнхээ сонголтуудад Бурханы мэргэн ухааныг хайхад тань туслах болно. Тиймээс бусдад ярихыг тэсэн ядан хүлээх Бурханыг хүндэтгэсэн амьдралаар амьдрахад тань шаардлагатай сүнслэг зүг чигийн талаар таньж мэдээрэй. Залбирал 21 ѳдөр Есүс болон итгэмжтэй хүмүүсийн залбирлаас хэрхэн хамгийн сайнаар залбирах талаар суралцаарай. Өөрийн тэвчээр болон тууштай байдлаар дамжуулан хэрхэн Бурханд өдөр тутам хүсэлтээ мэдүүлэх талаар урмын үгсийг олоорой. Цэвэр зүрхтэй хүмүүсийн эсрэг хоосон, өөрөө өөртөө л зөв залбирлын жишээнүүдийг судлаарай. Тууштай залбир. Аюултай залбирал 7 өдөр Та итгэл дотроо нэгэн хэвийн, хэвшмэл байхаас залхаж байна уу? Та айдастайгаа нүүр тулж, итгэлээ босгон байгуулж, нөөц бололцоогоо бүрэн ашиглахыг хүсэж байна уу? Энэхүү 7 хоногийн Библи уншлагын төлөвлөгөө нь Life.Church-ийн Пастор Крейг Грошелийн “Аюултай залбирал” номын хэсэг ба таныг аюултай байдлаар залбирахыг уриалдаг. Учир нь Есүсийг дагах нь хэзээ ч аюулгүй байна гэсэн үг биш юм. Хэрхэн Библийг уншиж эхлэх вэ 4 өдөр Шударга байцгаая: Библийг унших нь сайхан санаа гэдгийг бид мэддэг, гэхдээ яг хаанаас эхлэх вэ гэдгийг мэдэх нь нэлээд адармаатай. Ирэх дөрвөн өдрийн туршид, Библи яагаад чухал болох, өдөр тутмын унших дадлыг хэрхэн эхлүүлэх, энэ нь бидний өнөөгийн амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар бид нар суралцана.
Posted on 2021-01-312021-06-07Унших Төлөвлөгөөнүүд – Нэгдүгээр сар 2021 Жинхэнэ хайр гэж юу вэ? 12 Ѳдѳр Хайр гэж яг юуг хэлдгийг хүн бүхэн мэдэхийг хүсдэг. Гэвч цөөхөн хүмүүс л Библи дээр хайрын тухай юү гэсэн байдгийг хардаг. Хайр бол Бичээсийн гол сэдвүүдийн нэг бөгөөд Христ итгэлт амьдралын хамгийн чухал хүч мөн. Тийслбэнд Үйлчлэлийн энэхүү төлөвлөгөөгөөр хайр гэж Библийн хувьд ямар утгатай болох болон Бурханыг ба бусдыг хэрхэн улам илүүгээр хайрлахыг судлах болно. Бурханы Үгийн дагуух цаг хугацааны зохицуулалтын зарчмууд 6 Өдөр Өдөрт 24-өөс илүү цаг байхгүйд та санаа зовж байна уу? Таны хийх зүйлсийн жагсаалт хийх ёстой зүйлсээр дүүрсэн байна уу? Ядарсан байхаас залхаж байна уу, Бурханы Үгэн дотор, найз нөхөд, гэр бүлтэйгээ өнгөрөөх цаг хангалттай байхгүй байна уу? Эдгээр нь дэлхий дээрх хамгийн түгээмэл тэмцэл байх талтай. Сайн мэдээ гэвэл цаг хугацаагаа зөв зохицуулах тодорхой зарчмуудыг Библи танд санал болгодог. Энэхүү төлөвлөгөө нь эдгээр бичвэрүүд дээр тайлбарлагдаж, амьдралынхаа үлдсэн хугацааг хэрхэн яаж зохицуулах талаар супер практик зөвлөгөөг танд өгөх болно! Залбирал 21 ѳдөр Есүс болон итгэмжтэй хүмүүсийн залбирлаас хэрхэн хамгийн сайнаар залбирах талаар суралцаарай. Өөрийн тэвчээр болон тууштай байдлаар дамжуулан хэрхэн Бурханд өдөр тутам хүсэлтээ мэдүүлэх талаар урмын үгсийг олоорой. Цэвэр зүрхтэй хүмүүсийн эсрэг хоосон, өөрөө өөртөө л зөв залбирлын жишээнүүдийг судлаарай. Тууштай залбир. Санхүүгийн замаа олох 28 Өдөр Энэхүү уншлагын хөтөчийг NewSpring-ын ажилтнууд болон сайн дурынхан таны санхүүгийн аянд туслах зорилгоор бүтээсэн. Өдөр бүр нэг чимээгүй цагийн судлалын материалыг уншиж улмаар хангагдсан Бичээс, асуултууд, залбиралуудыг ашиглан Бурхантай цагийг өнгөрөө. Санхүүгийнхээ хувьд Бурханыг хамгийн түрүүнд тавихад танд тусламж хэрэгтэй байна уу? Үнэ төлбөргүй сарын болон долоо хоног тутмын төсвийн маягтыг татаж авах, номлолуудыг үзэх, улмаар амжилттай түүхүүдээр урам зоригийг олж авахын тулд www.newspring.cc/financialplanning -д зочилно уу Есүс: Ялалтын минь туг 7 өдөр Бид Дахин амилсан баярыг тэмдэглэх үедээ түүхэн дэх хамгийн агуу ялалтыг тэмдэглэдэг. Есүсийн үхэл, дахин амилалтаар дамжуулан Тэрээр гэм, булш, үүний үр дүн дэх бүхий л нөлөөллийг мөнхөд ялсан бөгөөд Тэрээр тэрхүү ялалтыг бидэнтэй хуваалцахыг сонгосон юм. Энэхүү Дахин амилсан баярын долоо хоногт Түүний ялсан зарим нэгэн бэхлэлтүүдэд шумбацгаан, Тэрээр бидний төлөө тулалдсан тулаан дээр хараагаа сунган улмаар Ялалтын мааньТуг болохынх нь хувьд Түүнийг магтацгаая. Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамж 14 хоног Энэхүү өдөр бүрийн талх нь уур уцаар, төөрөгдөл, буруутгал, айдас, эргэлзээ… гэх мэт нэрлээд дуусахааргүй зүйлүүдийг ялан дийлж гарах найдварыг төрүүлэхэд танд туслах болно. Эдгээр ухагдахуунууд нь таныг төөрөгдүүлж, худал хэлдэг дайсны чинь заль мэхийг олж мэдэхэд, сүйрэлд хүргэдэг бодлуудын хэв маягуудтай нүүр тулахад, бодлуудаа өөрчлөх явцад ялалтыг олж авахад, хүч чадлаа нэмэгдүүлж, урам зориг авахад болон хамгийн чухал нь бодол санааны тулалдаан бүртээ таныг ялалтанд хүрэхэд танд туслах..
Posted on 2021-01-012021-10-14Унших Төлөвлөгөөнүүд – Нэгдүгээр сар 2021 БУРХАН + ЗОРИЛГО: Христитгэлтэн зорилгоо хэрхэн тавих вэ 5 ѳдөр Христитгэлтэн хүний хувьд зорилго тавих нь зөв үү? Таны зорилго Бурханаас уу эсвэл өөрөөс үү гэдгийг яаж мэдэх вэ? Христитгэлтэн хүний зорилго ямархуу байх хэрэгтэй вэ? Энэхүү 5 өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр та Үгийг ухан судалж, мөн нигүүлслээр дүүрэн зорилго хэрхэн тавих талаар тодорхой ойлголт, чиглэлийг олж авах болно! Амийг өгүүлэх нь 6 өдөр Үг, үг, үг-хүчирхэг үгс! Босгон байгуулдаг эсвэл нураагч үгс. Амийг өгөгч үг эсвэл үхлийг авч ирэгч үгс. Сонголт нь биднийх. Үгэнд минь орших чухал хүч чадлыг тогтооцгооё. Гэрлэлтийн өмнөх сургалт 5 ѳдөр Хүчирхэг гэрлэлт зүгээр л автоматаар бий болчихдог зүйл биш. Насан туршын эрүүл бөгөөд хүчирхэг гэрлэлтийг бий болгоход хэрэгтэй хандлага, үнэ цэнэ, зуршлуудыг та олж мэдээсэй гэж бид найдаж байна. Гэрлэлтийн номын зохиогчид болох Никки, Сайла Ли нарын үүсгэсэн Гэрлэлтийн өмнөх курсээс энэ 5 өдрийн төлөвлөгөөг хялбаршуулан авсан болно. Аврагдсан мөрөөдлүүд 7 өдөр Мөрөөдөлдөө хүрч чадахгүй мэт эсвэл мөрөөдөл минь замхарсан мэт санагдах үед бид юу хийх хэрэгтэй вэ? Хүчирхийлэл, шарх бас гэр бүл цуцлалтын зүрхний шархыг давж гарсан хүний хувьд энэ асуулт надад дахин дахин гардаг байлаа. Гамшиг, хэн нэгнийг алдах үгүйрэл эсвэл удаан хугацаагаар хүлээх урам хугаралттай та нүүр тулж байсан ч бай хамаагүй таны амьдрал дахь Бурханы мөрөөдөл амьд хэвээрээ байгаа шүү! Найзуудаа, дахин мөрөөдөх цаг ирээд байна.