Posted on 2020-04-012021-10-12Унших Төлөвлөгөөнүүд – Дөрөвдүгээр сар 2020 Яагаад Дахин амилсан баяр гэж? 5 ѳдөр Дахин амилсан баяр яагаад тийм чухал вэ? 2000 жилийн өмнө төрсөн хүнд яагаад тийм их сонирхол төрдөг юм бол? Есүсийн талаар яагаад тийм олон хүмүүс баярлан хөөрдөг вэ? Бидэнд Тэр яагаад хэрэгтэй вэ? Тэр яагаад ирсэн бэ? Тэр яагаад нас барсан бэ? Эдгээрийг олж мэдэхийг яагаад хүмүүс хүсдэг вэ? Энэхүү 5 өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр Никки Гамбел эдгээр асуултуудын хариултуудыг бидэнтэй хуваалцах болно. Есүс: Ялалтын минь туг 7 өдөр Бид Дахин амилсан баярыг тэмдэглэх үедээ түүхэн дэх хамгийн агуу ялалтыг тэмдэглэдэг. Есүсийн үхэл, дахин амилалтаар дамжуулан Тэрээр гэм, булш, үүний үр дүн дэх бүхий л нөлөөллийг мөнхөд ялсан бөгөөд Тэрээр тэрхүү ялалтыг бидэнтэй хуваалцахыг сонгосон юм. Энэхүү Дахин амилсан баярын долоо хоногт Түүний ялсан зарим нэгэн бэхлэлтүүдэд шумбацгаан, Тэрээр бидний төлөө тулалдсан тулаан дээр хараагаа сунган улмаар Ялалтын мааньТуг болохынх нь хувьд Түүнийг магтацгаая. Есүсийн Дахин Амилсан Баярын түүх 7 өдөр Амьдралын тань сүүлийн долоо хоног гэдгийг мэдэж байсан бол та үүнийг хэрхэн өнгөрөөх байсан бэ? Есүс Христ махан биеэр энэ дэлхий дээр байх сүүлийн долоо хоног нь дурсамжит мөчүүд, эш үзүүллэгийн биелэл, чин зүрхний залбирал, гүн хэлэлцүүлэг, чухал үйлс болон дэлхийг өөрчлөх үйл явдлуудаар дүүрэн байжээ. Дээгүүр өнгөрөх баярын өмнөх Даваа гарагт эхлэхээр энэхүү төлөвлөгөө нь зохиогдсон бөгөөд таныг өдөр бүр Сайнмэдээний дөрвөн номын бүлгүүдээр тэрхүү Ариун долоо хоногоор хөтлөн дагуулах болно. Иохан 10 ѳдөр Энэ энгийн уншлагын төлөвлөгөө нь таныг Иоханы бичсэн Сайнмэдээг эхнээс нь дуустал уншихад чиглүүлэх болно.
Posted on 2020-03-012021-10-12Унших Төлөвлөгөөнүүд – Гуравдугаар сар 2020 Хамт олон: Амьдралыг хамтдаа олох нь 7 өдөр 18 хүрмэгцээ л амьдралынхаа бүхий л учрыг олох ёстой мэт танд санагддаг. Гэвч хэрэв та учрыг нь хараахан олоогүй байгаа бол яах вэ? Энд л байх боловуу гэж бодсон газартаа яг одоо та байхгүй байгаа бол яах вэ? Та ганцаараа биш. Хамт олон хэмээх Life.Church-с идэр залуу насанд хүрэгчдэд зориулсан 7 өдрийн энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөөгөөр дамжуулан амьдралынхаа хамгийн том асуултад хамтдаа хариулцгаая. 60 хоног Шинэ гэрээгээр аялах 60 өдөр Энэ Библи уншлагын төлөвлөгөө нь таныг 60 өдрийн турш Шинэ гэрээгээр хөтлөх болно. Олон ном таньд мэдээлэл өгдөг, гэвч Библи бол таныг өөрчлөн шинэчилэх хүчтэй. Өдөр бүрийн уншлагаа л хийх юм бол та өөрийнхөө амьдрал дахь хүч чадал, ойлголт болон өөрчлөлтийг хараад алмайрах болно Марк 8 өдөр Энэ энгийн уншлагын төлөвлөгөөгөөр та Марк номыг эхнээс нь дуустал унших болно. Эрэл хайгуул 7 өдөр Энэхүү 7 өдрийн Уншлагын төлөвлөгөөнд Бэт Мүүр таныг хамгийн сайн мэддэг Нэгэнтэй дотно харилцаанд чиглүүлэхэд Бичээс дээрээс асуултуудыг авч ашигласан аж. Өгүүлбэрийн төгсгөл дэх тахир тэмдэг нь сониуч зан, сонирхол магадгүй эргэлзээг илэрхийлдэг. Асуулт бол эмзэг байдал, дотно байдалд урих урилга байдаг. Библи ийм төрлийн урилгаас зайлсхийдэггүй. Бүтээгчээсээ Бурханы хүмүүс асуултуудыг дахин дахин асуухыг нь бид хардаг. Бид мөн ертөнцийг бүтээгч Бурхан Өөрийнхөө бүтээлээс асуулт асуухыг нь хардаг. Эрэл хайгуул бол урилгыг хүлээн авах сорилт юм. Үгийг гүн гүнзгий судлахад, Бурханы асуух асуултуудад хариулахад, Түүний өмнө асуултуудаа авч ирэхэд суралц. Тахир тэмдгийг Эцэгтэй харилцах дотно харилцаа руу таныг чиглүүлэх газрын зураг болго.
Posted on 2020-02-012021-10-12Унших Төлөвлөгөөнүүд – Хоёрдугаар сар 2020 Амралтгүй 3-н хоног “Бидний зүрх сэтгэл Бурхан дээр очих хүртлээ жинхэнэ амар тайвныг мэдэрдэггүй.” Бидний ихэнх нь Аугустины хэлсэн энэхүү алдартай эшлэлээс өөрөөр амралтгүй байдлыг яг энэ хэлсэн шиг мэдэрч үзээгүй байдаг. Тэнгэрлэг зүг чиг 7 өдөр Бид өдөр болгон амьдралынхаа түүхийг өөрчлөх шийдвэртэй тулгардаг. Энэ нь бидний өмнө том сонголт болдог бөгөөд эдгээрийг шийдэхдээ гаршчихвал амьдрал ер нь ямархуу байдалтай болох бол? Тэнгэрлэг зүг чиг Библи уншлагын төлөвлөгөөнд, Нью Йорк Таймсын хамгийн их борлуулалттай номын зохиогч ба Life.Church-ийн ахлах пастор Крейг Грошел өөрийн “Тэнгэрлэг зүг чиг” номоос авсан 7 зарчим өдөр бүрийнхээ сонголтуудад Бурханы мэргэн ухааныг хайхад тань туслах болно. Тиймээс бусдад ярихыг тэсэн ядан хүлээх Бурханыг хүндэтгэсэн амьдралаар амьдрахад тань шаардлагатай сүнслэг зүг чигийн талаар таньж мэдээрэй. Залбирал 21 ѳдөр Есүс болон итгэмжтэй хүмүүсийн залбирлаас хэрхэн хамгийн сайнаар залбирах талаар суралцаарай. Өөрийн тэвчээр болон тууштай байдлаар дамжуулан хэрхэн Бурханд өдөр тутам хүсэлтээ мэдүүлэх талаар урмын үгсийг олоорой. Цэвэр зүрхтэй хүмүүсийн эсрэг хоосон, өөрөө өөртөө л зөв залбирлын жишээнүүдийг судлаарай. Тууштай залбир. 40 өдрийн мацаг барилт 47 өдөр Мацаг барилт бол Христ бидний төлөө загалмай дээр Өөрийгөө өгсөнд гол анхааралаа хандуулах цаг юм. Энэхүү гайхалтай бэлгийн тухай бид жил бүр бясалгаж байдаг хэдий ч, энэ нь биднийг гайхуулж бишрүүлсэн хэвээрээ л байх болно. Уг уншлагын хуваариар дамжуулан та Есүсийн сүүлчийн долоо хоногт хийсэн үйлчлэлийн талаар судлаж, сайн мэдээний гайхалтай түүхээр алхах болно. Эл хуваарийн нийт хугацаа нь 47 өдөр бөгөөд уламжлалын дагуу 7 ням гарагт амрах юм.
Posted on 2020-01-012021-10-04Унших Төлөвлөгөөнүүд – Нэгдүгээр сар 2020 Зуршлууд 6 өдөр Өөрчлөлт нь амаргүй боловч боломжгүй зүйл бас биш юм. Хэд хэдэн жижиг зуршлаас эхлэх нь өнөөдөр та өөрийгөө хэрхэн харж буйг тань өөрчлөх боломжтой бөгөөд маргааш таны ямар байхыг хүсч байгаа хүн рүү таныг өөрчилж чадна. Энэхүү Life.Church -с эрхлэн гаргасан Библи уншлагын төлөвлөгөө нь тогтвортой үлдэх өдөр бүрийн зөв зуршлуудыг хэвшүүлэхийн тулд Судрыг энгийн товчилсон байдлаар судалдаг. Шинэ жил, Шинэ нигүүлсэл 15 өдөр Дараагийн 15 өдрийн туршид таныг гэсэн Бурханы нигүүлсэл-хэзээ ч хуучрахгүй үнэнийг Паул Давид Трипп танд сануулах болно. “Зан харьцааны шинэчлэлт” эсвэл сайхан мэдрэмжүүдийг төрүүлэх сургаалт үгс таныг шинэчлэхэд, Бурхан сайн гэдэгт итгэхэд суралцахад, Түүний нигүүлслээс хамааралтай байхад, өдөр бүртээ Түүний алдрын төлөө амьдрахад хангалттай биш. Яв Үйлд Хэл Өг: Есүст бууж өгөхөөс ирэх эрх чөлөө 7 өдөр Есүсийн өмнө бууж өгөх бол амьдрал үхлийг шийдвэрлэх хором мөч мөн. Гэвч энэхүү ийдвэрийг гаргах нь ямар утга учиртай зүйл вэ, өдөр бүр бид хэрхэн үүний дагуу амьдрах боломжтой вэ? Энэ нь амьдралдаа гаргах чухал шийдвэр үү эсвэл агуу сүнслэг хүнийг гаргах шийдвэр үү? Айдас, өмнө гаргасан алдаанууд, үл ойлголцол гэх мэт нь энэхүү шийдвэрийг гаргахад саад болдог. “Яв Үйлд Хэл Өг” гэдэг нь сүнслэг аяндаа хийх дараагийн алхмыг нээлттэй болгох тангараг/ залбирал юм. Есүсийг дагахаас ирэх эрх чөлөөг мэдэр. 21 ѳдрийн мацаг барилт 21 ѳдөр Сүнслэг хүмүүжил болох Мацаг барих дээр анхаарлаа төвлөрүүлэх замаар шинэ жилээ эхлэ. Энэхүү уншлагын төлөвлөгөө нь мацаг барилтын талаар хэд хэдэн сургаалиуд болон эргэцүүлэн бодох, Бурхантай ойр байхад урамшуулсан бусад сургаалиудыг агуулсан. 21 өдрийн турш та, өдөр бүр Библиэс унших, товч чимээгүй цаг, тусгал асуултууд, анхаарлаа төвлөрүүлэхүйц залбирал зэргийг хүлээн авах болно.
Posted on 2019-12-23Зуны Библийн үгийн зураг Харин Бетлехем Ефрата аа, хэдийгээр чи Иудагийн бүлүүдийн дунд өчүүхэн авч, Миний төлөө Израилийг захирах Нэгэн нь чамаас төрөн гарах болно. Энэ нь эртнээс хийгээд мөнхөөс үүдэлтэй”. МИКА 5:2 Тийм учраас Эзэн Өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэгтүн! Нэгэн онгон бүсгүй хүүхэдтэй болж, хүү төрүүлээд, Түүнийгээ “Иммануел” гэж нэрлэнэ. ИСАИА 7:14 Харин түүнийг тийн бодож байх үед Эзэний тэнгэр элч зүүдэнд нь үзэгдэж, —Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм. Түүнийг Хүү төрүүлэхэд, чи Түүнийг Есүс гэж нэрлэ. Учир нь Тэр Өөрийн ард түмнийг нүглээс нь аварна гэж хэлэв. МАТАЙ 1:20-21 Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм. ИОХАН 3:16 Учир нь бидний төлөө хүүхэд төрж, бидэнд хүү өгөгдөнө. Засаглал Түүний мөрөн дээр байх болно. Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна. ИСАИА 9:6 Үг нь махан бие болж бидний дунд оршин, бид Түүний алдрыг харцгаасан. Энэ нь Эцэгийн цорын ганц Хүүгийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байсан юм. ИОХАН 1:14 Харин цаг нь болоход Бурхан эмэгтэй хүнээс Хуулийн дор төрөх Өөрийн Хүүгээ илгээсэн юм. Энэ нь Хуулийн дор байгсдыг золихын тулд юм. Ингэснээр бид хөвгүүд нь адил үрчлэлийг авах юм. ГАЛАТ 4:4-5 Тэнгэр элч тэдэнд —Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг та нарт авчирлаа. Өнөөдөр Давидын хотод Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ. ЛУК 2:10-11 Гэнэт өнөөх тэнгэр элчийн хамт олон тооны тэнгэрлэг дайчид үзэгдэж, Бурханыг магтан, — Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээв. ЛУК 2:13-14 Тэд хааны айлдварыг сонсоод замдаа гарав. Тэгтэл тэдний зүүнтээд харсан од тэдний өмнө явсаар Хүүхдийн байсан газар хүрээд тогтов. Тэд одыг хараад, үлэмж баяр хөөр болж ихэд баярлажээ. Тэгээд гэрт орж, эх Мариагийн хамт байгаа Хүүг хараад сөгдөн, Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, мирийг бэлэг болгон барив. — Херод уруу бүү буцаж оч гэж Бурхан зүүдэнд нь анхааруулсанд, тэд ондоо замаар нутгийн зүг одлоо. МАТАЙ 2:9-12