Posted on 2019-11-012021-10-04Унших Төлөвлөгөөнүүд – Арван нэгдүгээр сар 2019 Дуулал 31 өдөр Дуулал номыг бүхлээр нь уншсанаар та унахдаа босгогдох болно. Зовлон бэрхшээлтэй тулгарах үед чинь Дуулал номууд танд тохь тух, урам өгөх болно. Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг хайх нь – Мэргэн ухаан 5 ѳдөр Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг эрэлхийлэх нь өдөр тутмын амьдралын замд тань таныг урамшуулах, сорих, туслах зорилготой 5 өдрийн уншлагын төлөвлөгөө юм. Бойд Бэйлигийн хэлснээр, “Хэрэв та үүнийг хиймээргүй байсан ч, эсвэл завгүй байх үедээ ч хүртэл Түүнийг хайгтун. Тэгвэл Тэр таны итгэмжтэй байдлыг шагнах болно.” Библид ийнхүү хэлсэн байдаг, “Түүний гэрчлэлүүдийг сахин Түүнийг бүхий л зүрхээрээ хайгсад Юутай ерөөлтэй вэ!” Дуулал 119:2 Сонгогдсон: Өдөр бүр өөртөө Сайнмэдээг сануулдаг бай 7 өдөр Хэрэв та өглөө сэрээд, сайн мэдээг өдөр бүр өөртөө сануулдаг байх юм бол яах вэ? Энэ 7 өдрийн чимээгүй цагийн судлал нь танд зөвхөн үүнийг л хийхэд туслах болно. Сайн мэдээ биднийг авараад зогсдоггүй бидний амьдралын туршид мөн тусалж дэмждэг. Зохиогч, Евангелист Матт Браун, Райан Скоог нарын бичсэн 30 өдрийн чимээгүй цагийн материал дээр тулгуурлан энэхүү уншлагын төлөвлөгөөг боловсруулсан.
Posted on 2019-10-012021-10-04Унших Төлөвлөгөөнүүд – Аравдугаар сар 2019 Илчлэлт 11 өдөр Энэ энгийн уншлагын төлөвлөгөөгөөр та Илчлэлт номыг уншиж дуусгах бөгөөд ганцаарчилсан болон группээр судлахад тохиромжтой. Гэрлэлтэндээ сүнслэг хүслийг үлээ 7 өдөр “Насан туршийн хайр” хэмээх шинэ номондоо Gary Thomas гэрлэлтийн мөнхийн зорилгуудын талаар дурджээ. Гэрлэлтийг тань зоригжуулсан харилцаа болгох, сүнсний амьдралыг бусдад түгээхэд туслах амьдралд ойр багаж хэрэгслэлийн талаар сурч ав.
Posted on 2019-09-012021-10-04Унших Төлөвлөгөөнүүд – Есдүгээр сар 2019 Итгэл 12 ѳдѳр Харснаараа итгэдэг үү? Эсвэл итгэлээрээ хардаг уу? Эдгээр нь итгэлийн асуултууд мөн. Энэ төлөвлөгөөгөөр итгэлийн талаар гүн гүнзгий судлах боломжтой—тухайн сэдвээр Есүсийн заасанчлан ямар ч боломжгүй мэт нөхцөл байдлуудад аймшиггүй итгэлийг харуулсан бодит хүмүүсийн талаархи түүхүүдийг Хуучин гэрээнээс авч үзэх болно. Уншлагаараа дамжуулан та Бурхантай харилцах харилцаагаа гүнзгийрүүлэх бас улам илүү итгэмжтэйгээр Есүсийг дагагч нэгэн болох урам зоригийг хүлээн авах болно. 2 Коринт 7 өдөр Энэ энгийн уншлагын төлөвлөгөөгөөр та 2 Коринт номыг уншиж дуусгах бөгөөд ганцаарчилсан болон группээр судлахад тохиромжтой. Амьсгаа авах газар 5 ѳдөр Та бүх зүйлийг хийх гэж оролдож байгаа тул ямар ч зүйлээс таашаал авдаггүй юм шиг санагддаг уу? Хайртай хүмүүстэйгээ амьдралынхаа туршид олон зүйлийг нэгэн зэрэг хийх. . .Та үр ашигтай. Гэхдээ та үнэхээр эцэж цуцталаа ядарсан. Танд ердөө л амьсгаа авах газар хэрэгтэй. Нэг гайхамшигтай энгийн урилгын хамтаар Бурхан танд амар амгаланг авчирч чадахуйц арга замаар хэт ахадсан хурдыг тань солихыг санал болгодог. Энэ төлөвлөгөө нь танд хэрхэн үүнийг хийхийг харуулах болно.
Posted on 2019-08-012021-10-04Унших Төлөвлөгөөнүүд – Наймдугаар сар 2019 Найдвар 3 ѳдөр НАЙДВАР Хамтдаа Библиэс найдвартай холбоотой зарим эшлэлүүдийг үзэцгээе. Бурхан таныг амар тайван, айдасгүй, итгэл болоод хайр энэрлээр дүүрэн байгаасай гэж хүсдэг. Тийм биз? Тэр таныг айдас түгшүүртэй эсвэл уур уцаараар дүүрэн байгаасай гэж хүсдэггүй. Найдварын талаарх эшлэлүүд нь хэрхэн уучлахдаа хурдан хүн болох талаар бидэнд заах болно. Мэргэн ухаан Бурханы үгийг тунгаан бясалгаснаар ирдэг. 1 Коринт 8 өдөр Энэ энгийн уншлагын төлөвлөгөөгөөр та 1 Коринт номыг уншиж дуусгах бөгөөд ганцаарчилсан болон группээр судлахад тохиромжтой. Освалд Чамбэрс: Амар тайван – Сүнсний амьдрал 30 өдөр Амар тайван: Сүнсний амьдрал бол дэлхийд хамгийн их хүндлэгдсэн чимээгүй цагийн зохиолч, Түүний дээдийн төлөөх миний хамгийн эрхэм дээд номын зохиолч Освальд Чамберсийн бүтээлийн урам зориг өгөх эрдэнэс бүхий эш таталт юм. Бурхан дотор амралтыг олж, өөрийн амьдралд Бурханы амар тайвны ач холбогдлын талаар илүү гүнзгий ойлголтыг олж аваарай.
Posted on 2019-07-012021-10-04Унших Төлөвлөгөөнүүд – Долоодугаар сар 2019 Галат 3 ѳдөр Энэхүү энгийн уншлагын төлөвлөгөө нь таныг Галат номоор аялуулах бөгөөд хувийн эсвэл бүлгийн Библи судлалд тохиромжтой. Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлүүд 36 өдөр Энэхүү төлөвлөгөө нь Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлүүдээр дамжуулан танд хандсан Түүний хамгийн агуу сургаалиуд юу болохыг ойлгуулах болно! Уншлагын төлөвлөгөөний явцад Есүсийн хайр болон хүч чадлаар дамжуулан таныг урамшуулах цагуудыг мөн гаргаж өгсөн байгаа! Цаг хугацаагаа Бурханд зориулах нь 4 өдөр Цаг хугацаагаа Бурханд зориулах тухай Р.С. Спроулын бэлтгэн гаргасан 4 өдрийн чимээгүй цаг. Чимээгүй цагийн өдөр бүр таныг Бурханы оршихуй дотор, Бурханы эрх мэдэл доор, Бурханы алдрын төлөө амьдрахыг уриалан дууддаг. Ерөөгдсөн 7 өдөр Ерөөгдсөн амьдралаар хэрхэн амьдрах вэ? Хүн бүр энэхүү асуултын хариултыг хүсч бас хайж байдагт би итгэдэг. Библи дэхь янз бүрийн хүрээний олон төрлийн хүмүүсийн дотроос, нэгийг нь би ялангуяа бахдан биширдэг. Түүний нэр хэдийгээр дурдагдаагүй байдаг боловч, тэрээр Библийн зарчмын дагуу амьдардаг нэгэн. Миний хувьд Библийн баатар болох зөвт хүн бол Дуулал 112-р бүлэгт дурдагдсан нэгэн юм.