Posted on 2022-07-02Унших Төлөвлөгөөнүүд – Долоодугаар сар 2022 Библийг хамтдаа уншицгаая (7-р сар) 31 өдөр 12 хэсэг судлалын 7 дахь хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 7 дахь хэсэгт 2 Самуел, 1 Хаад, 2 Хаад болон Марк номууд багтжээ. Ер бусын хүчээр ажил бизнесээ хийх нь 6 өдөр Олон жилийн турш би худалд итгэсээр ирсэн. Христитгэлтнүүдийн дунд түгээмэл байдаг худалдэлхий. Шашинаас ангид-ариун гэсэн хоёр хэсэгт хуваагддаг гэдэгт би итгэсээр ирсэн. Энэ нь намайг хойш татсаар байлаа. Тэнгэрулсаа дэлхий дээр авч ирэхийн тулд мөн бизнес болоод амьдралдаа амжилттай байхын тулд Бурхан хэрхэн ер бусын хүчийг бидэнд өгдөг талаар судлах судлалд надтай нэгдээрэй. Бидэнд дэлхий дахинд нөлөөлөх боломж ихэнх “бүтэн цагаар үйлчлэгчид”-ээс илүү бий бөгөөд энэ Библи Уншлагын Төлөвлөгөө үүнийг хэрхэн хийхийг бидэнд харуулах болно! Ахин эхлэ 7 өдөр Шинэ жил. Шинэ өдөр. Тэр бол Шинэ эхлэлийн Бурхан гэдгээ бидэнд сануулахаар эдгээр өөрчлөлтийг бүтээсэн. Хэрэв Бурхан үгээрээ дэлхийг бүтээсэн юм бол Тэр амьдралын тань харанхуй газарт ярин танд зориулан шинэ эхлэлийг бүтээх чадвартай гэдэг нь гарцаагүй. Та шинэ эхлэлд дуртай биш гэж үү! Яг л энэ уншлагын төлөвлөгөө шиг цоо шинэ эхлэл. Таалан соёрхоно уу! Хуучин Гэрээ – Бага эш үзүүлэгчид 25 ѳдөр Энэхүү энгийн төлөвлөгөө нь таныг Хуучин Гэрээний бага эш үзүүлэгчдийн номоор дагуулах болно. Өдөр бүр унших цөөн хэдэн бүлэгтэй энэ төлөвлөгөө нь ганцаарчилсан эсвэл бүлгийн судлалд тохиромжтой.
Posted on 2022-06-02Унших Төлөвлөгөөнүүд – Зургаадугаар сар 2022 Библийг хамтдаа уншицгаая (6-р сар) 30 ѳдөр 12 хэсэг судлалын 6 дахь хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 6 дахь хэсэгт Ефес, Филиппой, Колоссай, Иона, Шүүгчид, Рут болон 1 Самуел номууд багтжээ. Бурхан бол _______ 6 өдөр Бурхан гэж хэн бэ? Хүн бүрд л өөр өөр хариулт байдаг боловч аль нь үнэн болохыг бид хэрхэн мэдэж болох вэ? Бурхантай, христитгэлтнүүдтэй эсвэл чуулгантай харилцах харилцаа тань ямар байснаас үл хамааран бодитоор оршигч бас яг хаана байгаа газарт чинь тантай уулзахад бэлэн байдаг—Түүнийг үнэхээр Хэн бэ гэдгээр нь мэдэж авах цаг ирээд байна. Пастор Крейг Грошелын Бурхан бол _______ гэсэн цуврал сургаалийн хамт дагалдах энэхүү 6-өдрийн Библи Уншлагын Төлөвлөгөөгөөр эхний алхмаа хийгтүн. Зургаан өдөр Бурханы нэрсээр 6 өдөр Бурханы олон нэрийн дотроос, Тэрээр Өөрийн зан чанар болон мөн чанарыг харуулдаг нэрсийг бидэнд илчилсэн. Библид Эцэг, Хүү, Ариун Сүнснээс гадна Бурханы 80 гаруй өөр нэр байдаг. Энд итгэгч таныг Цорын ганц Үнэн Бурханд ойртоход туслах зургаан нэр болон тэдгээрийн утгыг тайлбарласан болно. Доктор Тони Эвансын бичсэн Бурханы нэрсийн хүчийг мэдрэхүй: Амьдрал бэлэглэгч чимээгүй цаг (Experience the Power of God’s Names: A Life-Giving Devotional) номоос товчлон авав, Harvest House Publishers, Eugene, Oregon 2017. Илчлэлт 11 өдөр Энэ энгийн уншлагын төлөвлөгөөгөөр та Илчлэлт номыг уншиж дуусгах бөгөөд ганцаарчилсан болон группээр судлахад тохиромжтой.
Posted on 2022-05-02Унших Төлөвлөгөөнүүд – Тавдугаар сар 2022 Библийг хамтдаа уншицгаая (5-р сар) 31 өдөр 12 хэсэг судлалын 5 дахь хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 5 дахь хэсэгт 1 ба 2 Коринт, Дэд хууль, Иошуа номууд багтжээ. 1 Иохан, 2 Иохан & 3 Иохан 4 өдөр Энэхүү энгийн уншлагын төлөвлөгөө нь таныг 1 Иохан, 2 Иохан болон 3 Иохан номуудаар хөтлөх бөгөөд ганцаарчилсан эсвэл эсийн бүлгийн судлалд тохиромжтой. Магтаал хүндэтгэлийн ер бусын хүч: Дуулал номоос хийх 5 өдрийн чимээгүй цаг 5 ѳдөр Сүүлийн хэдэн жилийн хугацаанд түгшүүр, айдас, ганцаардал, сэтгэлийн хямрал эрс нэмэгдсэн жилүүд байв. Магтагчдад эдгээр сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд огт мэдэхгүй зүйл байсангүй. Тиймээс ч тэд эдгээрийг даван туулах магтаалын ер бусын хүчийг гаргаж сурсан. Дуулал номын эдгээр магтаалуудаас тайвшрах нууцыг олж мэдээрэй. Өөрчлөгдсөн амьдрал: Зорилго 5 ѳдөр Бурхан надаар юу хийлгэхээр бүтээсэн юм бол гэж та бодож байсан уу, эсвэл яагаад ийм юм үзүүлж туулуулж байгаа талаар Түүнээс асууж байсан уу? Зөвхөн танд зориулсан үүргийн төлөө та онцгойгоор бүтээгдсэн. Хэдийгээр та төөрөлдсөн мэт санагдаж, эсвэл алхам хийхдээ тээнэгэлзэж байгаа бол энэхүү 5 өдрийн төлөвлөгөө нь Бурханд найдахад тань туслах бөгөөд мөн түүнчлэн Тэр таныг амьдралын зорилго уруу тань хөтлөх болно.
Posted on 2022-04-02Унших Төлөвлөгөөнүүд – Дөрөвдүгээр сар 2022 Библийг хамтдаа уншицгаая (4-р сар) 30 өдөр 12 хэсэг судлалын 4 дэх хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 4 дэх хэсэгт Матай болон Иов номууд багтжээ. Үйлс 14 өдөр Энэхүү энгийн тѳлѳвлѳгѳѳгѳѳр та Элч нар ба анхны цуглааны тухай суралцах болно. Зорилго уруугаа алхан ор 5 ѳдөр Миний зорилго юу бол? Миний амьдралын утга учир юунд оршиж байгаа бол? Надад зориулсан Бурханы төлөвлөгөө юу бол? Эдгээр асуултуудын ихэнхийг бид амьдралынхаа аль нэг хэсэгт асуудаг. Таныг зорилгодоо хүрэхэд тань дэм болохын тулд бид зарим асуултад хариулахыг зорилоо. Манай C3 коллежийн цөөн хэдэн оюутнууд эдгээр сэдвийн талаар хөнгөхөн хуваалцсан юм. Надад хэрэгцээтэй бүхэн минь 3 ѳдөр Бурхан бидний өмнө бас хойно явж биднийг хамгаалдаг. Тэр бидний тулааныг аль хэдийнээ шийдвэрлэсэн. Тэр бидний харж чадахгүй байгаа хэсгийг ч хүртэл хардаг. Гэнэтийн зүйл Түүнд гэнэтийнх байдаггүй. Энэ 3-өдрийн чимээгүй цаг таны амьдралын яг таг хувь, хэмжээсийг хангагч нь Бурхан гэсэн үнэн дотор таныг урамшуулах болно.
Posted on 2022-02-25Унших Төлөвлөгөөнүүд – Гуравдугаар сар 2022 Айдсаасаа сал 3 ѳдөр Та айдсын мэдрэмжийг даван туулж чадна. Доктор Тони Эванс энэхүү гүн гүнзгий уншлагын төлөвлөгөөгөөр дамжуулан таныг эрх чөлөөний замд хөтөлж байна. Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан зарчмуудыг хэрэгжүүлэхдээ та өөрийн хүссэн аз жаргал, амар амгалангийн амьдралыг олоорой. Чухал зүйлд орон зай гаргацгаая: Лентийн 5 сүнслэг дадлууд 7 өдөр Лент: Тунгаан бодох, гэмших 40 хоног. Энэ үнэхээр сайхан санаа, гэвч яг үнэндээ Лентийн бэлтгэл үе ямар байдаг вэ? Энэ 7 хоногт Амилалтын ням гарагт болон түүний дараа зүрх сэтгэлээ бэлтгэхэд тань туслах Лентийн үеэр эхэлж болох таван сүнслэг дадлыг олж мэдээрэй. 2 Коринт 1 долоо хоног Энэ энгийн уншлагын төлөвлөгөөгөөр та 2 Коринт номыг уншиж дуусгах бөгөөд ганцаарчлан эсвэл бүлгээр судлахад тохиромжтой. Библийг хамтдаа уншицгаая (3-р сар) 31 өдөр 12 хэсэг судлалын 3 дахь хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 3 дахь хэсэгт Тооллого, Сургаалт үгс, Ром болон Еврей номууд багтжээ. Биднийг шархлуулсан хүмүүсийг уучлах нь 7 өдөр Бид сэтгэлийн ч бай эсвэл бие махбодын ч бай аль шархаар зовж байгаа эсэхээс үл хамааран уучлал бол Христитгэлт амьдралын тулгуур чулуу юм. Есүс Христ гэм буруугүй үхэл хүртэл бүх шударга бус, зөвт бус байдлуудыг биеэрээ туулсан. Гэтэл амьдралынхаа сүүлчийн цагт загалмай дээр Түүнтэй хамт цовдлогдсон доог тохуу хийгч дээрэмчин тэр ч бүү хэл Өөрийг нь цовдолсон хүмүүсийг Тэр уучилсан байдаг.