Posted on 2022-01-27Унших Төлөвлөгөөнүүд – Хоёрдугаар сар 2022 Библийг хамтдаа уншицгаая (2-р сар) 28 өдөр 12 хэсэг судлалын 2 дахь хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 2 дахь хэсэгт Эхлэл, Гэтлэл, Леви болон Галат номууд багтжээ. Марк 8 өдөр Энэ энгийн уншлагын төлөвлөгөөгөөр та Марк номыг эхнээс нь дуустал унших болно. Юунд ч санаа бүү зов 7 өдөр Шөнөдөө нойрыг тань хулжаах, дуусашгүй санаа зоволттой тэмцэх илүү дээр арга зам байгаа гэвэл та итгэх үү? Жинхэнэ амар тайван нь боломжтой зүйл төдийгүй, магадгүй таны бодсоноос ч ойрхон байж болох юм. Life.Church-ийн пастор Крег Грошелын “Юунд ч санаа бүү зов” хэмээх цуврал сургаалтай хавсарсан энэхүү 7 өдрийн Библийн төлөвлөгөөгөөр дамжуулан сандралаа амар тайвнаар орлуулаарай. Бурханы өвч зэвсэг 5 ѳдөр Таны эргэн тойронд үл үзэгдэх тулаан өдөр бүр тасралтгүйгээр өрнөж байдаг, энэ нь үл үзэгдэхүйц, үл сонсогдохуйц хэдий ч амьдралын талбар бүрт мэдрэгддэг. Хорон муугийн төлөө зүтгэгч дайсан нь таны хувьд чухал зүйлс болох зүрх сэтгэл, оюун бодол, гэрлэлт, үр хүүхэд, харилцаа, тэвчээр, мөрөөдөл, хувь тавиланг юу ч үгүй үгүйрүүлэн сүйтгэхээр оролдож байдаг. Гэвч таныг анзаараагүй бас зэвсэглээгүй байх үеийг хүлээж байгаад барьж авах нь түүний тулааны төлөвлөгөө юм. Хэрэв та салхинд туугдахаас залхаж, сонор сэрэмжээ алдсан мэт санагдаж байгаа бол энэ чимээгүй цагийн судлал танд зориулагдсан болно. Дайсан хувцсаа тохируулж өмссөн эмэгтэйтэй тулгарах үедээ үргэлж хөөрхийлөлтэй байдлаар ялагддаг. Бурханы өвч зэвсэг бол итгэгчдэд байдаг библилэг тодорхойлолтоос илүүтэйгээр үүнийг агсах, ялалтыг гарцаагүй олж авахын тулд хувьчилсан стратеги төлөвлөгөөг боловсруулах үйлдэл билээ.
Posted on 2022-01-02Унших Төлөвлөгөөнүүд – Нэгдүгээр сар 2022 Амлалт 6 өдөр Life.Church-с эрхлэн гаргасан энэ Библи уншлагын төлөвлөгөөнд зургаан хос гэрлэж байхдаа албан ёсоор хэлж байгаагүй зургаан хуримын амлалтын тухай бичжээ. Бэлтгэл, дэс дараалал, эрмэлзэл, хамтрал, ариун байдал, залбирлын тухай эдгээр амлалтууд нь хуримын өдрөөс хойш гэрлэлтийг урт хугацаанд тогтвортой оршин тогтнуулахад тустай. Та гэрлэсэн эсвэл энэ тухай бодож байгаа эсэхээс үл хамааран амлалт өгөх цаг ирээд байна. Библийг хамтдаа уншицгаая (1-р сар) 31 өдөр 12 хэсэг судлалын 1 дэх хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 1 дэх хэсэгт Лук, Үйлс, Даниел болон Эхлэл номууд багтжээ. Иохан 10 ѳдөр Энэ энгийн уншлагын төлөвлөгөө нь таныг Иоханы бичсэн Сайнмэдээг эхнээс нь дуустал уншихад чиглүүлэх болно. Освальд Чемберс: Баяр хөөр – Эзэн доторх хүч чадал 30 ѳдөр Баяр хөөрийн тухай ухаарал бүхий энэхүү сан хөмрөгөөс “Миний хамгийн дээдийн төлөө” (My Utmost for His Highest) номын зохиогч Освальд Чемберсийн мэргэн ухааныг олж мэдээрэй. Уншлага болгонд Чемберсийн номоос авсан хэсгүүд болон таны хувьдаа эргэцүүлэн бодох асуултууд багтсан. Тэрээр энгийн бөгөөд шулуун, Библид суурилсан мэргэн ухаанаараа танд урам зориг өгч, таныг уриалснаар, та Бурхантай харилцахад илүү их цаг зарцуулах хүсэлтэй болно.
Posted on 2021-12-072021-12-08Унших Төлөвлөгөөнүүд – Арван хоёрдугаар сар 2021 Адвент: Христийн мэндэлсэн баярт хүрэх аян 25 өдөр Христийн мэндэлсэн баяр бол түүхэн дэх хамгийн агуу түүх юм: энэ бол Бурханы төгс итгэлтэй байдал, хүч чадал, аврал болон үл төгсөх хайрын тухай түүх юм. Ертөнцийг нүглээс аврах Бурханы нарийн төлөвлөгөө ба Хүүгийнх нь төрөлтөөр дамжуулан Бурханы амласан амлалтыг олж мэдэхийн тулд дараагийн 25 хоногийн турш хамтдаа аялцгаая. Бүх зүйл амар амгалан байна: Христ мэндэлсний баяраар Есүсийн амар тайвныг хүлээн авах нь 5 ѳдөр Энэ бол баяр хөөртэй байх цаг үе мөн хэдий ч бас үнэхээр зав чөлөөгүй үе мөн. Энэ үеийн баяр хөөртэй хөдөлмөрийг давж гарахад танд туслах амралт, магтаалд зориулан хэдэн хором амсхий. Есүсийн Нэрсийг задлах нь: Адвент чимээгүй цаг номон дээр үндэслэсэн энэхүү 5 өдрийн чимээгүй цагийн Уншлагын төлөвлөгөө нь Түүний ямар сайн Нэгэн болохыг эргэн санах, ямар их хэрэгцээ байгаагаа илэрхийлэх, Түүний анир чимээгүй байдлыг хайх, Түүний итгэмжтэй байдалд найдахад цаг гаргах замаар энэ жилийн Христ мэндэлсний баяраар Есүсийн амар тайвныг олж авахад таныг удирдах болно. Христ мэндэлсэн өдрийн найдвар 10 хоног Хэт олон хүний хувьд Христ мэндэлсэн баяр нь тэднийг эцэж цуцсан бас 12-р сарын 26-н хурдан болоосой хэмээн хүсэн хүлээсэн уртаас урт хийх зүйлсийн жагсаалт болон хувирсан. Энэхүү цуврал сургаалиудаар, Пастор Rick Христ мэндэлсэн баярыг тэмдэглэдэг шалтгааныг эргэн санахад тань туслахыг хүссэн бөгөөд баяр хэрхэн тэмдэглэдэг тань өөрчлөгдөх хэрэгтэйгээр зогсохгүй таны бүх амьдрал яагаад өөрчлөгдөх хэрэгтэйг танд сануулахыг хүссэн. Ертөнцөд тань! Баяр хөөр ирэг! Христ мэндэлсэн өдөр хүртэлх тоолол 25 өдөр Христийн мэндэлсэн өдөр бол бидний тоос шороотой, бохир дэлхийд диваажин нэвтрэн орохыг бид бүгдээрээ харж хүлээх цаг мөн. Христийн мэндэлсэн өдөр бол гайхамшигууд үнэхээр тохиолддог, залбирлууд үнэхээр хариулагддаг бас нэг л гуйлтын хариулт болон диваажин ирдэг гэдгийг сануулдаг тийм үе мөн. Мариа, Иос, Зехариагийн болон Елизабетын түүхээр дамжуулан энэхүү чимээгүй цаг нь хамгийн анхны Христийн мэндэлсэн өдрийн утга учир болон энэ хэрхэн өнөөдөр бид бүгдийн амьдралтай огтлолцдог болохыг судлах болно.
Posted on 2021-12-012021-12-07Христ мэндэлсэн баярын төлөвлөгөө – Арван хоёрдугаар сар 2021 Библийг хамтдаа уншицгаая (12-р сар) 31 өдөр 12 хэсэг судлалын 12 дахь хэсэг болох энэхүү уншлагын төлөвлөгөө нь хүмүүс хамтдаа 365 хоногт Библийг бүтэн уншиж дуусгахад зориулагдсан юм. Сар бүр шинэ хэсгийг эхлэхдээ бусдыг нэгдэхийг уриалаарай. Энэ цуврал нь аудио Библитэй хоршин ажилладаг бөгөөд өдөрт 20 хүрэхгүй минутыг зарцуулахад хангалттай! Хэсэг бүрд Хуучин ба Шинэ гэрээ, Дуулал номын бүлгүүд багтсан байх болно. 12 дахь хэсэгт Исаиа, Мика, 1 Петр, 2 Петр, 1 Иохан, 2 Иохан, 3 Иохан болон Иуда номууд багтжээ. Энд л Таныг хүлээн байна, Найдварын Адвент Аян 7 өдөр Адвент бол зүгээр л итгэлтэйгээр хүлээх, бэлтгэх үе юм. Пастор, зохиолч Лүеи Гиглиотой хамт Адвент Аялал хийхэд нэгдэж, улмаар Эзэнд итгэн Түүнийг хүлээх нь цагаа үр ашиггүй үрсэн хэрэг биш гэдгийг олж мэдээрэй. Адвентын аялалаар дамжин ирдэг асар их итгэл найдварыг илрүүлэх боломжийг олж аваарай. Дараагийн долоо хоногийн турш хүлээлт нь баяр хөөрт хөтлөх үед сүнсний хувьд амар амгалан, урам зоригийг та олох болно! Гэрлээр аялахуй 7 өдөр Хөл хөдөлгөөн ихтэй Христ мэндэлсэн баярын үеэр бидний ихэнх нь гэр бүлийн харилцааны талаарх сэтгэлийн зовнил, стресс, санхүүгийн дарамт, хөнгөн шийдвэр, юм санасаар болохгүй байгаад урам хугарсан байдлыг мэдэрдэг. Тиймээс урагшилцгаая. Түр амьсгаа аваад энэхүү Life.Church-ийн Библи уншлагын төлөвлөгөөг эхэлцгээе, магадгүй Бурхан хэзээ ч бидэнд үүрүүлэхийг хүсээгүй ачааг бид үүрч байгаагаа ухаарч болох юм. Тэгвэл бид энэхүү ачааг аваад хаячихвал яаж байна? Хамтдаа гэрлээр аялцгаая. Матай 14 өдөр Энэ энгийн уншлагын төлөвлөгөөгөөр та Матай номыг эхнээс нь дуустал уншиж дуусгах болно.
Posted on 2021-11-042021-11-04Библи бол амьд Библи бол амьд Библи бол амьд 7 өдөр Цаг хугацаа эхэлснээс хойш Бурханы Үг идэвхтэйгээр хүмүүний зүрх сэтгэл хийгээд оюун бодлыг шинэчилсээр ирсэн бөгөөд энэ нь үргэлжилсээр байна. Энэхүү 7 өдрийн онцгой төлөвлөгөөгөөр дамжуулан Бурхан дэлхий дахины түүхэнд нөлөөлж, амьдралыг өөрчлөхийн тулд Библийг хэрхэн ашиглаж байгааг нарийвчлан судалснаар Бичээсийн амьдралыг өөрчлөх хүч чадлыг хамтдаа амсацгаая. Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог бөгөөд зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм. ЕВРЕЙ 4:12 Библи бол амьд